fbpx

Их сургууль

Дэлхийн шилдэг сургуулиуд #2 | Йелийн оюутнуудын амьдрал + их сургуулийн тухай зайлшгүй мэдэх гурван зүйл  

Цацрал Цацрал
2019-03-07 5098 0

Йелийн их сургууль нь энэ оны байдлаар Америкийн их сургуулиудын эхний 6-р байранд, дэлхийд 12-р байранд жагсаж байна. Тус сургууль нь 1701 онд байгуулагдсан АНУ-ын дээд боловсролын гурав дахь институт юм. Йелийн их сургуульд суралцах сонирхолтой залуусын зайлшгүй мэдэх хэрэгтэй гурван зүйлийг бэлтгэн хүргэж байна.

Oneminute : Дэлхийн хамгийн нууцлагдмал ном 

#1 – Йелийн их сургуулийн эргэн тойронд

АНУ-ын төрийг 1974-2004 онд барьсан бүх Ерөнхийлөгчид ( Жеральд Форд, Жорж Герберт Буш, Билл Клинтон, Жорж Буш ) Йелийг төгссөн бол АНУ-ын Дээд шүүхийн 19 тэргүүн шүүгч энэ сургуульд бэлтгэгдсэн байдаг. Тус сургуульд боловсрол эзэмшсэн алдартнуудын нэрсийн жагсаалт уртаас урт хөврөх ба АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, алдарт “Webster”-ийн толийг зохиосон Ноа Уэбстер, “Peace Corps”-ийг үндэслэгч Саржент Шривер, Нобелийн шагналт эдийн засагч Пол Кругман, “Time” сэтгүүлийг үндэслэгч Хенри Луйс, эдийн засагч Ирвинг Фишер, “Morgan Stanley”-г үндэслэсэн Харольд Стэнли, жүжигчин Мерил Стрип, Пол Ньюман, Жоди Фостерыг нэрлэж болно. Нобелийн 49 шагналтан Йельд сурч, ажиллаж, багшилж байсан нь энэ сургуулийн нэрийн хуудас болдог юм. Түүнчлэн хатуу шалгууртай бөгөөд элсэхээр бүртгүүлсэн хүмүүсийн ердөө 7 гаруй хувь нь тэнцдэг.

Нэмэлт : Йелийн их сургуулийн эргэн тойронд

#2 – Йелийн оюутнуудын идэвх

Хэдийгээр Йель өндөр төлбөртэй ч таван оюутан тутмын гурав нь буюу 50-иас илүү хувь нь тэтгэлгээр суралцдаг юм. Тус сургуулийн тэтгэлэг дунджаар 40000 ам.доллар байдаг. Мөн нийт оюутандаа цагаар ажиллах боломж олгож, сургуулийн үйл ажиллагаанд оролцуулах замаар 3000 ам.долларын санхүүгийн тусламж үзүүлдэг байна.

Йелийн оюутнуудын хувьд хичээлээс гадуурх үйл ажиллагаа нь оюутны хотхоны амьдралын чухал хэсэг байдаг.  Зуун сурагч тутмын 27 нь үйл ажиллагаануудад хичээлд суух адил хэмжээний цаг зарцуулдаг бол 26 нь гадуурх сургалтад илүү цаг зарцуулдаг судалгааг тус сургуулиас гаргажээ. Долоо хоногт дунджаар 46 сурагч долоо хоногт 7 цагаас илүү хугацаа зарцуулдаг аж.

Сургуульд бүртгүүлсэн оюутнуудын тоо сүүлийн арван жилийн турш өссөн байна. Үүний зэрэгцээ оюутнуудын клубийн тоо нэмэгдэн, өнгөрсөн сард 385 оюутны бүлэг бүртгэгдэж, 100 гаруй бүлэг шинээр байгуулагджээ. Дээрх зураг нь Йелийн клубуудын нээлттэй танилцах, сурталчлах өдөрлөгийг харуулав.

Нэмэлт : Йелийн оюутны нэг өдөр

#3 – Йелийн номын сан

Йелийн Их Сургуулийн Номын Сан нь бүх бүрэлдэхүүнт сургуулиудад үйлчилдэг. АНУ-ын номын сангийн гурав дахь том номын сан бөгөөд 15 сая гаруй ном эзэмшдэг. Энд ховор, чухалд тооцогдох олон ном, бүтээл хадгалагдаж байдгаас хориотой номууд, XVIII зууны үеийн Британийн зохиолчдын ном хүртэл эх хувиараа байдаг.

Нэмэлт : Йелийн их сургуульд хадгалагдах дэлхийн хамгийн нууцлагдмал ном

Өмнөх нийтлэл : Дэлхийн шилдэг сургуулиуд #1 | Харвардтай танилцсан зун

Холбоотой мэдээ

Дэлхийн хамгийн том хөгжмийн коллеж – Berklee College of Music

Вольфганг Амадей Моцарт агуу гэдгээ хүүхэд байхдаа л баталсан. Урлаг хэзээд торгон авьяас, нарийн мэдрэмжээс төрдөг. Тийм атал, үнэхээр онол чухал юм болов уу. Үе үеийн олон л уран бүтээлчийн толгойд

Э. Сударчулуун 2019-11-05

Кино урлагийн шилдэг 16 их сургууль

“Life Itself” шиг романтик түүхийг өөрийнхөөрөө буулгаж, “La La Land”-нх шиг сэтгэл хөдөлгөм хоромыг камерт үлдээж, “Бушхүүгийн үлгэр”-нх шиг нүүр будалт, “Game of Throne”-нх шиг хувцас зэгварыг дэлгэ

oneminute 2019-10-29

Токио хотын их сургууль + Яагаад Японд боловсрол эзэмших хэрэгтэй вэ?

Япон Улсад нийтдээ 618 их сургууль үйл ажиллагаагаа явуулдгаас Үндэсний 86 их сургууль, хувийн хэвшлийн 532 их сургууль байдаг. Японы 13 их сургууль нь дэлхийн шилдэг 400 их сургуулиудын жагсаалтанд б

Мягмарсүрэн 2019-07-22