fbpx

Их сургууль

Оксфордын тухай хүмүүсийн мэдэхгүй “ШИДЭТ” амьдрал + Шалгалтын тухай + Архитектурын “хошигнол”

oneminute oneminute
2019-03-07 3101 0

Энэ удаа Оксфордын их сургуулийг онцлон хүргэж байна. Тус сургуулийн оюутнуудын дийлэнх буюу 60 гаруй хувь нь гадаад оюутан байдаг. Дөрвөн төгсөгчийн нэг нь засгийн газрын дэмжлэгтэйгээр санхүүгийн дэмжлэг авчээ. 130 гаруй орны төлөөллүүд энд суралцаж байна. 

Oneminute : Оксфордын тухай сонирхолтой 10 факт

Оксфордын их сургууль нь Англи улсын Оксфорд хотод байрладаг. Хэдийгээр энэ сургуулийг яг хэзээ байгуулсан нь тодорхойгүй ч одоогоос 900 гаруй жилийн өмнө 1096 онд хичээллэж байсан баримт байдаг. Дэлхийн хамгийн эртний сургууль хэмээн өргөмжлөгддөг ба одоо үйл ажиллагаа явуулсаар байгаа дэлхийн хамгийн эртний сургуулиудын жагсаалтад Болоньягийн их сургуулийн араас хоёрдугаарт жагсдаг баялаг арвин түүх, соёлтой сургууль юм. 1167 онд Английн эзэн хаан II Хэнри улсынхаа оюутнуудыг Парисын их сургуульд суралцахыг хориглосноор Оксфордын их сургууль улам бүр өргөжин тэлсэн гэж үздэг.

Оксфордын их сургууль 38 коллеж, зургаан нэрэмжит танхимаас бүрдсэн 22 мянга гаруй оюутантай томоохон сургууль болтлоо хөгжжээ. Их Британийн хамгийн том их сургуулийн номын сангийн сүлжээ энэ сургуульд байдаг. Нийт 190 км гаруй үргэлжлэх тавиуруудад 11 сая гаруй ном байдаг бөгөөд Британийн номын сангийн дараа нэгдсэн вант улсад хоёрдугаарт ордог байна. Мөн Оксфордын музейнүүд болон цуглуулгууд дэлхийд алдартай. Тухайлбал, Их Британийн анхны музей гэгддэг Ашмола музей Оксфордын их сургуулийн харьяанд байгуулагдаж байжээ. Энэ музей мөн дэлхийн хамгийн анхны их сургуулийн музей хэмээн өргөмжлөгддөг байна. Микеланжело, Пикассо, Тернер, Леонардо Да Винчигийн бүтээлүүд эх хувиараа хадгалагддаг. Мөн 0,3 орчим км квадрат талбайг эзэлдэг их сургуулийн цэцэрлэгт хүрээлэнгүүд хотын зүүн хойд хэсэгт оршдог.

Оксфордын их сургуулийн номын сан нь Их Британи улсын хамгийн том номын сан болох бөгөөд 11 сая гаруй ном зохиолтойгоос 12 сая нь хэвлэмэл ном зохиол, 80000 гаруй цахим сэтгүүл, ховор ном, гар бичмэл, газрын зураг зэргийг багтаасан тусгай эмхтгэлүүд байдаг.

Оксфордын англи хэлний толь бичиг нь анх 1884 онд хэвлэгдсэн ба англи хэлний хамгийн алдартай дүрсэлсэн толь бичиг юм. Харин Оксфордын тайлбар толь өвөрмөц нэр томьёог тайлбарладаг бөгөөд эхлээд та төөрөлдөж буй мэт байх болно. Өөрөөр хэлбэл тэд өөрийн гэсэн хэлтэй гэсэн үг. Оксфордын оюутны нэршил, тоо томъёо нь бусад хүмүүст гадаад тайлбар мэт санагдана. Оксфорд таны үгсийн сан, дуудлага, үгийн өргөлт зэргийг яг л “тэндхийн хүн” мэт өөрчлөх болно.

Оксфордтой танилцацгаая 😉

Оксфордын их сургуулийн олон улсын тэтгэлэг нь жил бүр гадаадын 200 оюутан бүтэн болон хагас тэтгэлэг олгодог. Мөн Кларендон, Родесийн тэтгэлэгүүд ч бий. Тус сургуулийн аль нэг коллежид элсэн орсон оюутан эхний жилдээ 1000 фунт стерлинг, дараачийн жилүүдэд нь 500 фунт стерлинг авдаг. Тэтгэлгийн маш олон төрөл байдаг. Тухайлбал:

Award & Exhibition-Энэ нь тухайн коллежид элсэн орсон оюутан эхний жилдээ амжилттай суралцвал энэхүү урамшууллыг өгдөг
Study Grant-Оюутны байрны хөлсийг даах тэтгэлэг
Tutiorial Grant-Хэрэв тухайн оюутан жил дараалан амжилттай суралцаж байвал энэ шагналыг өгдөг
Travel Grant-Оюутан суралцах зорилгоор өөр газар руу түр явах үед тээврийн хөлсийг нь гаргах
Book Grant-Ном болон бусад хичээлийн материалын үнийг даах
Job Opportunities-Хичээлийн хажуугаар ажиллах боломж олгож, хэд хэдэн төрлийн ажил санал болгодог

Оксфордын тухай сонирхолтой 10 факт

  1.  Английн хаан ширээнд суусны дараа Гитлер Оксфорд хотыг нийслэл болгон ашиглахыг хүссэн ба бөмбөгдөөгүй шалтгаан нь байсан юм.
  2. Radiohead (английн рок хамтлаг)-ийн гишүүд Оксфорд дахь Абингдоны сургуульд сурч байх үедээ нэгдэн, хамтлагаа байгуулсан.
  3. “Алиса ба Гайхамшгийн оронд” киноны гол дүрийн охин Алиса нь Алис Лиддел хэмээх охин байжээ. Тэрбээр Оксфордын христийн сүмийн пасторын охин байсан юм.
  4. Оксфордын уриа нь латин хэлнээ “Dominant Illuminatio Mea” буюу “Эзэн бол миний гэрэл” хэмээх утгатай.
  5. Оксфордын их сургуулийн оюутан үнэхээр хачин “зан үйл” байдаг. Шалгалтад тэнцсэн оюутнууд руу өндөг, гоймон зэргийг шиддэг.
  6. Оксфордын их сургуулийн 158 төгсөгч Олимпийн алтан медаль хүртсэн.
  7. Кофе буудал, хөгжмийн танхим, музей зэрэг олон зүйлс Европод хамгийн эртний, анхдагч байдаг.
  8. Оксфорд дахь The Blackwells номууд нь Нортрингтоны өрөөнд оршдог бөгөөд дэлхий дээрх хамгийн том өрөө юм.
  9. Харри Поттер энд байсан! Харри Поттер киноны Хогвартсын хоолны танхим, Христ сүмийн коллеж,  хонгилууд, номын сангийн олон зураг авалт энд хийгдсэн. Түүнчлэн Хермони Грэнжер болох Эмма Уотсон тус сургуульд суралцсан.
  10. Оксфордын их сургууль нь Брексит-ийн цаашдын стратеги төлөвлөлтөд чухал нөлөө үзүүлдэг.

Оксфордын шалгалт нь

Анх элсэхэд болон төгсөхөд хоёр удаа том хэмжээний шалгалт авна. Шалгалтад орохдоо цагаан өнгийн цамц, хар костюм өмд эсвэл юбка өмсдөг. Яг л Хогвартсад байдаг юм шиг дүр зураг тэнд бий болдог. Үүнээс гадна та цагаан боолт эсвэл хар туузаар чимэглэх хэрэгтэй. Түүнчлэн энд өнгөөр кодолсон цэцэгс бий. Анхны шалгалтынхаа хувьд та цагаан өнгөтэйг өмсдөг бол улаан нь эцсийн шалгалтадаа “эрх чөлөөний дохио” болгон зүүдэг.

 Архитектурын “хошигнол”

Оксфордын эргэн тойронд алхахад нүдийг тань бишрүүлэх олон тооны чулуун сийлбэрүүдийг харж болно. Гайхамшигт гоёмсог эдгээр нь хотын бусад олон барилга байгууламжид олон өнгө, хошигнолыг нэмдэг.

Холбоотой мэдээ

Дэлхийн хамгийн том хөгжмийн коллеж – Berklee College of Music

Вольфганг Амадей Моцарт агуу гэдгээ хүүхэд байхдаа л баталсан. Урлаг хэзээд торгон авьяас, нарийн мэдрэмжээс төрдөг. Тийм атал, үнэхээр онол чухал юм болов уу. Үе үеийн олон л уран бүтээлчийн толгойд

Э. Сударчулуун 2019-11-05

Кино урлагийн шилдэг 16 их сургууль

“Life Itself” шиг романтик түүхийг өөрийнхөөрөө буулгаж, “La La Land”-нх шиг сэтгэл хөдөлгөм хоромыг камерт үлдээж, “Бушхүүгийн үлгэр”-нх шиг нүүр будалт, “Game of Throne”-нх шиг хувцас зэгварыг дэлгэ

oneminute 2019-10-29

Токио хотын их сургууль + Яагаад Японд боловсрол эзэмших хэрэгтэй вэ?

Япон Улсад нийтдээ 618 их сургууль үйл ажиллагаагаа явуулдгаас Үндэсний 86 их сургууль, хувийн хэвшлийн 532 их сургууль байдаг. Японы 13 их сургууль нь дэлхийн шилдэг 400 их сургуулиудын жагсаалтанд б

Мягмарсүрэн 2019-07-22