fbpx

Их сургууль

Дэлхийн шилдэг сургуулиуд #4 | Стэнфордын эсээнд тавигдах богино асуултууд + Сонирхолтой 3 факт + Цахиурын хөндий

oneminute oneminute
2019-03-07 3439 0

    2019 онд Стэнфордын их сургууль нь дэлхийн шилдэг сургуулиудын 2-р байрт жагсана хэмээн судлаачид үзэж байна. Тиймээс тэдний тухай сонирхолтой мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Oneminute : Стэнфордын богино асуултууд

Стэнфордын Их Сургууль нь Франц, Итали, Герман, Англи, Аргентин, Мексик, Чили, Япон, Орос зэрэг улсад салбар төвүүдийг ажиллуулдаг. Энд та хууль, анагаах ухаан, боловсрол, инженерчлэл, бизнес, газарзүй, хүмүүнлэг, шинжлэх ухааны сургуулиудад нь бакалавр, магистр, докторын зэргээр суралцаж болно.

Стэнфордын их сургууль нь судалгааны үндэсний төв бөгөөд 120 гаруй эрдэм шинжилгээний хүрээлэн, дэлхийд тэргүүлэгч лабораториудтай. Харин судалгааны бусад байгууламжуудад Стэнфордын Эдийн засгийн бодлого судлалын хүрээлэн, Олон улс судлалын хүрээлэн,  Хүмүүнлэгийн төв, Анагаах ухааны төв багтдаг. Сургууль нь судалгааны хүрээлэн, электроник болон компьютерын технологийг хөгжүүлэх дэлхийн гол байршил болох цахиурын хөндийтэй ойр байрлана.

Стэнфорд нь цахим үйлдвэрлэлийн салбар болох цахиурын хөндий гэж нэрлэгддэг бүс нутгийн хүрээлэн буй орчинг хөгжүүлэхийн тулд цахим үйлдвэрлэлийн компаниудтай дэлхийн 2-р дайны үеэс хамтран ажиллаж эхэлсэн. Оюутнуудад нь энд дадлага хийх, гарааны бизнесээ эхлүүлэх зэрэг олон боломжууд нээлттэй байдаг.

Нэмэлт : Цахиурын хөндийтэй танилцацгаая 😉

1891 онд байгуулагдсан Стэнфордын Их Сургууль нь өнөөдөр дэлхийн хамгийн нэр хүндтэй институтийн нэг юм. 700 орчим барилга байгууламжтай 3,310 га газар кампустай ба жилдээ 150,000 зочин хүлээн авдаг. Оюутны хөтөчтэй хамт аялж, кампус, шинжлэх ухаан, инженерийн газрууд, сүмийг үзэх боломжтой.

Стэнфордын тухай сонирхолтой 3 факт

1. Усан оргилуур доторх уламжлал

Стэнфордын их сургуулийн оюутнуудад усан оргилуурт үсрэх уламжлал байдаг. Энэ нь усны эргүүлэг үүсгэж, сонирхолтой байдлаар бие биетэйгээ танилцах өдөр болж хувирдаг. Энэ үйл ажиллагаа нь ихэвчлэн шинэ элсэгчдийн зөвлөгөөн, амралтын өдрүүдийн төгсгөлд болдог ба  шинээр элсэгчид бүгд тэмдэглэдэг.

2. Стэнфордын Hoover цамхаг

Хүүвер цамхаг нь оюутнууд болон зочдод зориулсан гайхалтай тэмдэг болдог. Цамхаг нь Бельги-Америкийн Боловсролын Сангаас авсан бэлэг бөгөөд  Херберт Хүүверийн үүсгэн байгуулсан Стэнфордын төрийн бодлогын судалгааны төвийн нэг хэсэг юм. Херберт Хүүвер нь АНУ-ын 31 дэх ерөнхийлөгч бөгөөд Стэнфордын төгсөгч байсан. Түүнчлэн энд дэлхийн 2-р дайн, 20-р зууны олон улсын харилцаа, төрийн бодлоготой холбоотой баримт бичгүүдийг хадгалж үлдсэн байдаг.

3. Стэнфордын “сахиус”

Стэнфордын албан бус сахиусын нэр нь Stanford Tree юм. Энэ нь байгаль дэлхийгээ хайрлах гэсэн утгатай.  Тэд спорт, урлаг зэрэг бүх төрлийн тэмцээн уралдаанд оролцохдоо билэг тэмдэг, сахиус болгон ашигладаг. Модны хувцас жил бүр шинэчлэгддэг боловч хувцас бүр ижил шинж чанартай байдаг. 

Стэнфордын богино асуултууд

Эдгээр асуулт нь таны эсээ, нэмэлт эсээнд тусгагдсан байх шаардлагатайг Стэнфордын оюутнууд сануулж байна!

Стэнфордын асуулт 1: Өнөөдөр нийгэмд тулгарч буй хамгийн том сорилт юу вэ?

Зорилго: Энэ асуултад хариулах таны хариулт маш чухал. Хамгийн гол сорилт, бэрхшээлийг юу гэж бодож буй, таны ажлын туршлага, манлайллыг харуулах юм.

Стэнфордын асуулт 2: Та сүүлийн хоёр зуныг хэрхэн өнгөрүүлсэн бэ?

Зорилго: Аливааг зүйлд хэр сониуч, адал явдалтай, хийж бүтээх урам зориг, бүтээлч байдал, цагийг хэр өнгөрүүлэх зэргийг тань энэ асуултаар шалгадаг.

Стэнфордын асуулт 3: Та түүхэн үйл явдлаас юуг ойлгосон бэ?

Зорилго: Та өөрт болон хэн нэгэнд тохиолдсон эсвэл уншиж ойлгосон түүхийн тодорхой нэгэн сонирхолтой зүйл, зүй тогтол дээр ажиглалт хийх нь таны эсээ бусдаас ялгарах онцлогийг нэмэгдүүлэх болно.

Стэнфордын асуулт 4: Таныг ямар үгс тодорхойлох вэ?

Зорилго: Эсээнд таныг илэрхийлэх түлхүүр 5 үгс байна. Энэ нь өгүүлбэрүүдийн чимэг болж, нэмэлт санааг гаргана. Гэсэн ч хэтрүүлж хэрэглэж болохгүй. Мөн бусад өгүүлбэрүүдэд хэрэглэх үгсийг зөв сонгох хэрэгтэй.

Стэнфордын асуулт 5: Сонголт бол таных. Харин та юу уншиж, сонсож, үздэг вэ?

Зорилго: Энэ асуултыг биднээс “Таны дуртай ном, зохиолч, кино, уран бүтээлч хэн бэ” гэж асуух нь олонтаа.  Шударга байж, хүссэн контентийн талаар өөрийн үзэл бодлыг хуваалцах нь таныг ойлгох хялбар арга.

Стэнфордын асуулт 6: Стэнфордыг яагаад сонгох болсон бэ?

Зорилго: Энэ асуулт нь бид танд мөн та бидэнд яагаад хэрэгтэй гэх нухацтай асуулт байдаг. Үүнд та өөрийн бодлоо энгийн зүйрлэл, шог, болсон явдал зэрэг ямар ч байдлаар хариулт өгч болно.

Стэнфордын асуулт 7: Танд өдөрт нэмэлт цаг өгвөл тэр цагийг яаж зарцуулах вэ?

Зорилго:  Нэмэлт эсээндээ энэ асуултад хариулах нь илүү тохиромжтой. Хэрэв өдөрт 25 цаг байсан бол нэмэлт нэг цагийг та хэрхэн өнгөрүүлэх вэ?

Нэмэлт : Стэнфордын эргэн тойронд

Холбоотой мэдээ

Дэлхийн хамгийн том хөгжмийн коллеж – Berklee College of Music

Вольфганг Амадей Моцарт агуу гэдгээ хүүхэд байхдаа л баталсан. Урлаг хэзээд торгон авьяас, нарийн мэдрэмжээс төрдөг. Тийм атал, үнэхээр онол чухал юм болов уу. Үе үеийн олон л уран бүтээлчийн толгойд

Э. Сударчулуун 2019-11-05

Кино урлагийн шилдэг 16 их сургууль

“Life Itself” шиг романтик түүхийг өөрийнхөөрөө буулгаж, “La La Land”-нх шиг сэтгэл хөдөлгөм хоромыг камерт үлдээж, “Бушхүүгийн үлгэр”-нх шиг нүүр будалт, “Game of Throne”-нх шиг хувцас зэгварыг дэлгэ

oneminute 2019-10-29

Токио хотын их сургууль + Яагаад Японд боловсрол эзэмших хэрэгтэй вэ?

Япон Улсад нийтдээ 618 их сургууль үйл ажиллагаагаа явуулдгаас Үндэсний 86 их сургууль, хувийн хэвшлийн 532 их сургууль байдаг. Японы 13 их сургууль нь дэлхийн шилдэг 400 их сургуулиудын жагсаалтанд б

Мягмарсүрэн 2019-07-22