fbpx

Номын хэлэлцүүлэг

Подкаст: “ГАЙХАМШИГ”ном-ыг орчуулагчын үгээр + Сонирхолтой эшлэлүүд

oneminute oneminute
2019-03-07 4195 1

Номын хойноос булангийн анхны нийтлэлээрээ “Болор судар” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан “ГАЙХАМШИГ” номыг танилцуулахын зэрэгцээ, тус хэвлэлийн газрын ерөнхий редактор, хөрвүүлэгч Б.  Уранболортой хийсэн ярилцлагыг хүргэж байна. New York Times-н шилдэг борлуулалттай номоор шалгарсан уг ном нь өнгөрсөн онд монгол хэлнээ хөрвүүлэгдэн, энэ оны нэг дүгээр сараас эхлэн худалдаанд гарсан билээ. Төрөлхийн генийн өөрчлөлттэй төрсөн Август хүүд хандах хүмүүсийн хандлага болон түүний гэр бүлд тохиолдож буй саад бэрхшээлийн талаар, түүнчлэн өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйг тодоор дүрслэн харуулсан бүтээл юм.

Хоёр хүүгийн хамтаар зайрмагны мухлагийн дэргэд зогсож байсан эмэгтэйн хажууханд царай төрх нь бусдаас өөр нэгэн хүү зогсоно. Эмэгтэйн бага хүү хараад айж сандран уйлахад, хажууд зогсох жаалыг эмзэглэх вий гэж зовохдоо хүүхдүүдээ аваад хурдхан холдсон эмэгтэй. Энэ бол “гайхамшиг” номын зохиолч Р.Ж. Паласио. Хэсэгхэн хугацааны дараа тэр огтхон ч холдох хэрэггүй байснаа, тэр ч бүү хэл түүнтэй ярилцаж, хөвгүүдтэйгээ танилцуулах хэрэгтэй байж хэмээн харамссанаа нэгэн ярилцлаганд дурьдсан байдаг. Хэн бүхэнд ухаарал хайрласан, шилдэг зохиол энэ мөчөөс л бичигдэж эхэлжээ.

“Гайхамшиг” номоос “гайхамшигтай” сэтгэгдэл төрүүлсэн эшлэлүүдийг та бүхэнд хүргэж байна. 

 Аливаа номыг хойноос нь унших бодол танд төрж байв уу ? Харин дараа нь эхнээс нь уншвал ямар санагдах бол ?

35. Заримдаа дахин шинээр эхлүүлсэн нь дээр байдаг.

34. Нөхөрсөг байна гэдэг хангалтгүй юм. Харин жинхэнэ найз байх хэрэгтэй.

33. Бүх хариултыг мэдэхээс илүү зарим нэг асуултыг мэддэг байсан нь дээр.

32.  Хүчийг нь зөвөөр хэрэглэхээс бусдаар, сүр жавхлан хүчирхэг байж чадахгүй.

31. Нинжин сэтгэл гэдэг эелдэг байхаас ч илүү. Учир нь зүгээр л эелдэг байх гэдэг хангалттай биш юм. Хэрэгцээтэйгээс илүү сайхан сэтгэлтэй байх.

30. Та нарын хэр их өөрчлөгдсөнөө хэмжиж үзэх хамгийн шилдэг арга бол өвдөг чинь хэдэн ямх сунаж хаа сайгүй гүйж чаддаг болсон болон, ангидаа хэдэн онооны дундаж дүнтэй зэрэг чинь ч бас биш. Та бүхэн өөрсдийн цаг хугацаагаа юунд зарцуулсан, өөрсдийнхөө өдрүүдийг юунд зарцуулахаар сонгосон, хэнтэй нөхөрлөсөн бэ ? Миний хувьд энэ зүйл л амжилтыг чинь үнэлэх хамгийн гайхалтай хэмжүүр юм.

29. Өөрийнхөө гэрээс өөр хэн нэгний гэрт аюулгүй байдлыг мэдэрнэ гэдэг ямар өрөвдмөөр зүйл гээч ?

28. Би маш олон үзэсгэлэнтэй зүйлс харж чаддагаа мартчихаж. Амьдрал юу авчирч болохыг ойлгох ёстойгоо би мартчихаж.

27. Миний бодлоор хорвоо дээрх хэн бүхэнд, амьдралд адаглаад ганц удаа ч гэсэн хүмүүс баяр хүргэж босож зогсдог байх гэж санагдана.

26. Хайрлахын тулд заавал нүдээр харах шаардлагагүй шүү дээ. Үүнийг зүгээр л дотроосоо мэдэрдэг. Диваажинд ийм л зүйл байдаг байх. Энэ бол зүгээр л хайр, хэн ч хайрлаж байсан нэгнээ мартаж чадахгүй шүү дээ.

25. Байдгаараа санаа зовоод байсан зүйл гэнэтхэн тэгэх шаардлагагүй, юу ч биш болж хувирах нь ямар хөгжилтэй гээч.

24. Ертөнц өөрийнхөө бүх шувуудад анхаарал тавьдаг.

23. Ертөнц бидний олж харж чадахгүй хамгийн эмзэг хэврэг бүтээлүүддээ ч анхаарал хандуулж чаддаг. Яг л үр хүүхдээ сохроор хайрладаг эцэг эх шиг.

22. Хорвоо дэлхий бол аварга том хонжворт сугалаа мэт санагдахгүй байна гэж үү ? Хүмүүс төрөхдөө тасалбараа худалдаж авна. Харин сайн тасалбар уу, эсвэл муу тасалбар уу гэдэг нь ердөө л санамсаргүйгээр сонгогдоно. Энэ бүхэн ердөө азын хэрэг.

21. Хүүхдээ хангалттай анхаарч, хамгаалдаггүй эцэг эхийг тодорхойлж хэлэх ямар үг байх вэ? Хамгаалалттгүй гэх үү ? хайхрамжгүй юу ? өөртөө л санаа тавьдаг байх уу ? зохисгүй байна уу ?

20. Гайхаж алмайрна гэдэг худал дүр эсгэж нуухад их хэцүү сэтгэлийн хөдлөл билээ. Нэг үгээр бол огтхон ч гайхаж цочирдоогүй мөртлөө тэгсэн юм шиг дүр эсгэх, эсвэл мэл гайхсан хэр нь гайхаагүй юм шиг дүр үзүүлэх хоёрын аль аль нь ялгаагүй хэцүү зүйл.

19. Заримдаа би өөрийгөө хэтэрхий том толгойтой гэж бодох юм. Учир нь толгойгоор минь дүүрэн мөрөөдөл байдаг.

18. Зарим зүйлсийг хүмүүс зүгээр л тайлбарлачихаж чаддаггүй. Хичээсэн ч тэр. Хаанаас эхлэхээ мэдэхгүй. Хэрэв амаа нээх л юм бол дотор чинь байсан бүх бодол санаанууд аварга том гуурсаар нисээд явчихтай л адил. Тэгээд хэрэглэсэн үг бүр чинь буруудна.

17. “Жэк, заримдаа чи хэн нэгнийг гомдоох гээгүй ч хэн нэгэн гомдчихсон байдаг юм.”

16. “Тэр зүгээр л хүүхэд. Тийм ээ, тэр бол миний харж байсан хамгийн сонин царайтай жаал. Гэхдээ тэр жирийн л нэг хүүхэд.”

15. Би заримдаа эмээг харахаараа нүүрэн дэх үрчлээнүүдийнх нь дороос залуухан, царайлаг охиныг олж хардаг байсан.

14. Бид гурав маш олон талаараа төстэй байсан болохоороо бие биенээ олсон юм уу, эсвэл бид бие биенээ олоод хоорондоо олон талаараа их төстэй болчихсон юм уу гэдгийн аль нь болохыг би мэдэхгүй байна.

13. Би нуугдчихаж болохоор жижигхэн нүх сүв хайв. Дотор нь унаад өгч болмоор нүх  олохыг хүсэж байна. Намайг идэж дуусгахаар бяцхан хар нүх л надад хэрэгтэй байна.

12. Өдөр бүр Халлоуны баяр болдог байгаасай гэж би хүснэ. Тэгвэл бид үргэлж багтайгаа явж болно шүү дээ. Дараа нь бид хаа сайгүй явж, багны доор ямаршуу царайтай болохыг харахаасаа өмнө бие бинийхээ тухай илүү сайн мэддэг болж чадна.

12. Чиний үйл хөдлөл бол чиний хөшөө бунхан юм.

10. Зөвхөн хөшөө бунхан барьдаг чулуу бус хүмүүсийн зүрх сэтгэлд оршин байх дурсамж дурдатгал байдаг юм. Тэр л чиний үйл хөдлөл хөшөө мэт байгаагийн учир. Чулууны оронд дурсамжаар хөшөө босго.

9. Зөв байх эсвэл эелдэг зан хоёрын аль нэгийг сонгох болсон үедээ эелдэг занг сонго.

8. Үнэн хэрэгтээ дүрэм бол маш чухал зүйлсийн талаар шийдвэр гаргахад бидэнд тусалж, чиглүүлж өгдөг бүх зүйл юм.

7. Нядалгааны газар луу явж буй хурга шиг : Өөрийг нь тэнд ямар нэгэн онцгүй зүйл хүлээж, юу болох гэж буйг мэдэхгүй хаа нэг тийшээ тайван явж байгаа нэгэн.

6. Яагаад хэн ч самбарын өмнөх урд эгнээний ширээнд суухаар сонгодоггүй юм бол оо ?

5. Мэдэхгүй юм даа. Заримдаа би яг уйлмаар санагдаж байгаа тэр үед дотор минь бараг инээд алдмаар мэдрэмж болж хувирдаг.

4. Жаахан хүүхдүүд чамайг жинхэнээсээ гомдоож, сэтгэлээр унагах зүйл хэлэх гэж оролддоггүй. Гомдоох зүйл хэлсэн байлаа ч, юу хэлж байгаагаа тэд мэддэггүй юм.

3. Том хүүхдүүд бол юу хэлж байгаагийнхаа утгыг сайн мэддэг.

2.Инээхийг хүсэхгүй, инээх шалтгаангүй байсан ч хорвоо дээр намайг хөгжөөж чаддаг ганц хүн аав минь юм6

1. Би энд юуг тайлбарлах гээд байна вэ гэвэл: намайг жирийн биш болгодог ганцхан шалтгаан нь намайг хэн ч жирийн гэж хардаггүйд л оршиж байгаа юм.

Холбоотой мэдээ

Нэрт зохиолч Ф.Достоевскийгоос суралцах санаа

Оросын нэрт зохиолч, их сэтгэгч, философич Фёдор Михайлович Достоевскийн 198 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тодруулбал, тэрээр 1821 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр мэндэлжээ. Иймд, өнөөдрийн

Э. Сударчулуун 2019-11-11

Подкаст: “ГАЙХАМШИГ”ном-ыг орчуулагчын үгээр + Сонирхолтой эшлэлүүд

Номын хойноос булангийн анхны нийтлэлээрээ "Болор судар" хэвлэлийн газраас эрхлэн гаргасан "ГАЙХАМШИГ" номыг танилцуулахын зэрэгцээ, тус хэвлэлийн газрын ерөнхий редактор, хөрвүүлэгч Б.  Уранболортой

oneminute 2019-03-07