fbpx

Их сургууль

Дэлхийн шилдэг сургуулиуд #7 | Харвардын их сургуулийн төлбөр хэд вэ? Сонирхолтой 4 факт

Мягмарсүрэн Мягмарсүрэн
2019-03-19 9670 2

АНУ-ын эртний их сургуулиудын нэг Харвардын их сургууль нь 1636 онд Массачүсэтт мужид анх байгуулагджээ. Тус их сургууль нь анх 9 оюутантай эхэлж байсан бол өнөөдөр зөвхөн нэг жилийн элсэлтэнд 22,000 гаруй оюутнууд Баклавар, Мастер, Доктор мөн төрийн удирдах ажилтнууд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж мэдлэг, чадвараа дээшлүүлэн суралцдаг байна.

Анх 1607-1638 онд Англи Улсаас АНУ-д суу Элчин Сайд байсан Жон Харвард Чарлестаунхувийн номын сан, өв хөрөнгөө байгуулагдаад удаагүй байсан коллежид өвлүүлэн үлдээсэнд талархаж Харвард Их Сургууль гэж нэрлжээ. Харвард их сургуулийн сургалт нь өндөр мэдлэг, чанартай боловсрол эзэмшүүлдэгээрээ дэлхийн шилдэг их сургуулиудын гуравдугаарт жагсдаг бөгөөд одоогоор Хар вард их сургууль нь 14 мэргэшсэн сургуультайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Харвардын их сургууль нь:

  1. Харвардын бизнесийн сургууль
  2. Харвардын коллеж
  3. Харвардын боловсролын хэлтэс
  4. Харвардын Шүдний Анагаах Ухааны Сургууль
  5. Харвардын шашны сургууль
  6. Харвардын урлаг ба шинжлэх Ухааны Сургууль
  7. Харвардын  дизайны сургууль
  8. Харвард Жон А.Полсоны инженер ба хэрэглээний шинжлэх ухааны сургууль
  9. Харвард Кеннедигийн сургууль
  10. Харвардын хуулийн сургууль
  11. Харвардын анагаах ухааны сургууль
  12. Нарийвчилсан судалгааны Радклифын хүрээлэн
  13. Харвард Т.H. Чаны нийгмийн эрүүл мэндийн сургууль
  14. Харвардын Боловсролын Сургууль  

гэх сугуулиуддаа оюутан элсүүлдэг бөгөөд 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын үндсэн төлбөр нийт:  

 

Оюутан   Төлбөр
Бүх курсүүд $46,340 ам.доллар

 

Харвардын коллежид суралцах 2018-2019 оны нийт сургалтын төлбөрт 46,340 ам. доллар. Харин амьдрах байр, онгоцны тийз,  хоол унаанаас хамааран амьдрах өртөг жилийн 67,580 ам.доллар байна. 

Сонирхолтой 4 факт

  1. АНУ-ын 8 Ерөнхийлөгч Харвардыг төгссөн


Үүнд Жон Адамс, Жон Куинси Адамс, Теодор Рузвельт, Франклин Рузвельт, Жон Кеннеди, Жорж Буш, Рутерфорд Хайес, мөн мэдээж Барак Обама багтана.

2. Ер нь л Харвардыг төгсөгчид…

Харвард бол Нобелийн 44 шагналтан, Пулитцерийн 38 шагналтныг төрүүлсэн сургууль. Мөн бидний сайн танихаас Марк Зукерберг, Шерил Сандберг, Йо Йо Ма, Билл Гейтс зэрэг маш олон “гавал”-ууд Харвардыг төгсчээ.

3. Газар доорх номын сан

Харвардын Их Сургуульд Америкийн хоёр дахь хамгийн том номын сан Widener Library байдаг. Тус номын сан нь 10 давхар дүүрэн номоор баян бөгөөд, эдний 4 давхар нь газар доор байрладгаараа онцлог юм. Номын санг байгуулахад 3.5 сая долларын хандив өргөсөн Харри Элкинс Вайденерийн хүүгийн нэрээр үүнийг нэрлэсэн аж. Гэхдээ Харри хандив өргөхдөө номын сангийн барилгыг хэзээ ч өөрчлөхгүй байх ганцхан нөхцөл тавьсан юм. Тэр явдлаас хойш хэдэн арван жилийн дараа номын санг өргөтгөх шаардлагатай тулгарахад архитекторууд барилгыг өөрчлөлгүйгээр, газар доор ахин 4 давхар нэмж барьжээ.4. Цалингийн шаардлага – Жилийн 60’000 долларын дундаж


Харвард нь академик боловсролын чанараар тэргүүлж, манлайлагч боловсон хүчнүүдийг бэлтгэдгээрээ алдартай. Харвардын оюутнууд төгсөөд ажлын байран дээр гарахад цалин нь дунджаар жилийн 60 мянган доллароос эхэлдэг аж.

+ Харвардын оюутны нэг өдрийн амьдарлыг харуулсан бичлэг.

 

  • Харвардыг төгссөн оюутнуудын цалин дундажаар одоо 150 мянган доллар байдаг. Мөн Марк, Билл Гейтс нар Харвардыг төгсөөгүй сургуулиа хаясан. Ингэж бодохоор Харвард мэтийн шилдэг сургуулиуд хүртэл төгс биш юм. Заавал ийм шилдэг сургуульд сурж байж сайхан амьдрах нь маш өрөөсгөл ойлголт юм шүү дээ. Хүн бүрийн хувь тавилан, хүсэл зориг өөр өөр бүр их сургуульд сурах хэрэг ч байхгүй. Хийхийг хүссэн зүйлээ хийж бүтээж байвал Харвард төгссөн оюутнаас илүү дээр амьдарч чадна. Зүгээр юу хэлэх гэсэн бэ гэвэл хүүхэд залуучуудын бид хүсэл тэмүүлэл Харвард мэтээр битгий хайрцаглаач. Шилдэг байхын тулд шилдэг сургууль мөрөөдөж, шилдэг сургуульд сурах ямар ч хэрэггүй. Баярлалаа😇

  • Ямар нэгэн газраас эх сурвалжаа авсан бол тэрийгээ заавал хавсаргаж байх нь чухал шүү! За тэгээд энэ нийтлэлчдээ цаашдын нийтлэлүүд нь амжилт хүсье. Энэ сонирхолтой фактуудыг бүтнээр уншмаар байвал ийшээ ороорой > http://www.goolingoo.mn/index.php?c=8870

Холбоотой мэдээ

Дэлхийн хамгийн том хөгжмийн коллеж – Berklee College of Music

Вольфганг Амадей Моцарт агуу гэдгээ хүүхэд байхдаа л баталсан. Урлаг хэзээд торгон авьяас, нарийн мэдрэмжээс төрдөг. Тийм атал, үнэхээр онол чухал юм болов уу. Үе үеийн олон л уран бүтээлчийн толгойд

Э. Сударчулуун 2019-11-05

Кино урлагийн шилдэг 16 их сургууль

“Life Itself” шиг романтик түүхийг өөрийнхөөрөө буулгаж, “La La Land”-нх шиг сэтгэл хөдөлгөм хоромыг камерт үлдээж, “Бушхүүгийн үлгэр”-нх шиг нүүр будалт, “Game of Throne”-нх шиг хувцас зэгварыг дэлгэ

oneminute 2019-10-29

Токио хотын их сургууль + Яагаад Японд боловсрол эзэмших хэрэгтэй вэ?

Япон Улсад нийтдээ 618 их сургууль үйл ажиллагаагаа явуулдгаас Үндэсний 86 их сургууль, хувийн хэвшлийн 532 их сургууль байдаг. Японы 13 их сургууль нь дэлхийн шилдэг 400 их сургуулиудын жагсаалтанд б

Мягмарсүрэн 2019-07-22