fbpx

Гадаадын тэтгэлэг

Их Британий Royal Holloway их сургуулийн бакалаврын тэтгэлэг зарлагдлаа

Цацрал Цацрал
2019-03-20 3204 1

Лондонгийн Royal Holloway их сургууль нь баклаврын зэрэгийн  тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна. Тус тэтгэлэг нь эхний 3 жилийн сургалтын төлбөрийг хөнгөлөх бөгөөд суралцсан дүнгээс хамааран төгсөх курсын тэтгэлгийг үргэлжлүүлэн олгодог. Тус сургууль нь Их Британий эрдэм шинжилгээний их дээд сургуулиудын нэг юм. Мөн тус
сургуульд суралцаснаар олон улсын компаниудад нэг жилийн хугацаатай ажиллуулах боломжийг олгодог болно./Зөвхөн олон улсын оюутнуудад зориулагдсан./

Танилцуулга видео

Тэтгэлгийн зорилго
Бакалаврын зэрэг олгох хөтөлбөр

Мэргэжлийн чиглэлүүд

– Нийгмийн шинжлэх ухаан
– Байгалийн ухаан
– Физикийн шинжлэх ухаан
– Түүх судлал
– Философи судлал
– Утга зохиол судлал
– Кино урлаг
– Хөгжмийн урлаг
– Эдийн засаг
– Менежмент
– Хууль
– Нийтийн удирдлага
– Хэвлэл мэдээлэл
– Криминалистик
– Математик загварчлал
– Программ хангамж

Хэзээ зарлагддаг вэ?

жил бүрийн 2 дугаар сарын 20-оос 3дугаар сарын 22 хүртэл

Бүрдүүлэх материал

  • СV
  •  Зорилгоо тодорхойлсон эсээ  / үгийн тоо заагаагүй /
  •  Суралцах төлөвлөгөө / Англи хэл дээр/
  •  Сургуулийн тодорхойлох захидал / хэрэв өргөдөл гаргагч
    нь их сургуульд суралцдаггүй тохиолдолд шаардлагагүй/
  •  Англи хэлний ABB-ийн хамгийн доод түвшний GCE A-
    түвшинтэй байх
  •  Эцэг эхийн зөвшөөрсөн гарын үсэгтэй захидал
  •  ЕБС-ийн дүнгийн хуулбар
  •  Сургуулиас явуулсан анкет бөглөх /имэйл бүртгүүлсэн
    тохиолдолд автоматаар очно./

Тэтгэлгийн шаардлага

  •  Давхар тэтгэлэгт хамрагдагдаагүй байх
  •  Бүх өргөдөл гаргагч тэтгэлгийн өргөдлийн маягтыг
    хугацаандаа ирүүлэх шаардлагатай.
  •  Өргөдөл гаргагч нь англи хэл дээр чөлөөтэй байх ёстой

    Тэтгэлэг нь дараах зүйлсийг хангана. Үүнд:

1. Тэтгэлэгийг сургалтын төлбөрийг хөнгөлнө.
2. Ном сурах бичгийг сургуулиас олгоно.
3. Сар бүр 2000-5000 фунт стерлинг олгоно.

Тэтгэлэг хүлээн авах эцсийн хугацаа:

2019 оны 3-р сарын 22

Холбоо барих:

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол
Улсад суугаа Элчин сайдын яам
Хаяг: Энхтайвaны өргөн чөлөө 30 Баянзүрх дүүрэг, 3-р хороо
Улаанбаатар-13381 Шуудангийн хайрцаг 703
www.gov.uk/government/world/mongolia
Email: britemb@mongol.net
Tel:+11 458133
Fax: +11458036
Royal Holloway, University of London
Egham
Surrey
TW20 0EX
Phone
+44 (0) 1784 434455,
We’re open Monday to Friday, 9am to 5pm.

Яг одоо бүртгүүлэх бол дараах линкээр
нэвтэрнэ үү
https://scholarship-positions.com/category/under-graduate-scholarship/

Сургуулийн зургаас..

Холбоотой мэдээ

DAAD тэтгэлэг – Төрийн удирдлага, сайн засаглалын чиглэлээр магистрын тэтгэлэг зарлагдлаа

Энэхүү тэтгэлэг нь Герман улсын DAAD -ын Хельмут-Шмидт-Хөтөлбөр бөгөөд төрийн удирдлага, сайн засаглалын чиглэлээр магистрт сурах  Африк, Латин Америк, Хойд / Төв Америк, Өмнөд Ази, Зүүн Өмнөд Ази, Ой

Цацрал 2020-05-28

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН “РОСНЕФТЬ” НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ НИЙГЭМЛЭГИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА

ОХУ-ын “Роснефть” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилд М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургууль, Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн б

Цацрал 2020-03-19

БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын бакалавр, магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл 2020 оны 1 дүгээр сарын 10  -  2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрүүдэд явагдана. Тэтгэлэгт хөтөлбөрий

Цацрал 2020-01-13