fbpx

Их сургууль

ХАРЬЦУУЛАЛТ: Массачусетийн Технологийн Их Сургууль (MIT) эсвэл Калифорни Технологийн Институт (Caltech)

Мягмарсүрэн Мягмарсүрэн
2019-03-26 7569 0

АНУ-ын тэргүүлэх технологийн сургуулиудад суралцахыг хүсч байгаа бол Массачусетийн Технологийн Их Сургууль эсвэл Калифорни Технологийн Институтын хооронд сонголт хийх боломжтой. Квантын физикээс эхлээд цөмийн реактр, шинжлэх ухаан, технологийн талаархи хил хязгаарыг даван туулахын тулд дэлхийн шилдэгүүд эдгээр их сургуулиудад  цуглардаг.

Гэхдээ эдгээр технологийн дээд сургуулиуд яаж харьцуулагддаг вэ? MIT, Caltech хоёры аль нь танд хамгийн сайн тохирох вэ? Үүнийг танд дэлгэрэнгүй тайлбарлая.

 

Массачусетийн Технологийн Их Сургууль Калифорни Технологийн Институт
Дэлхийд хэдэд эрэмблэгддэг вэ?
  • Дэлхийн шилдэг их сургуулиудын нэгдүгээрт жагсдаг
  • багш / оюутны харьцаагаараа 17-рт
  • олон улсын багш нарын бүрэлдэхүүнтэйгээр 41-рт, гадаадад суралцагчдын тоогоороо 77-рт
  • Дэлхийн шилдэг их сургуулиудын дөрөвдүгээрт жагсдаг
  • багш / оюутны харьцаагаараа дөрөвдүгээрт
  • Олон улсын сурагчдын тоогоор дэлхийд 115-рт, олон улсын сурагчдын 103-рт ордог
Сургалтын чанар
  • Инженер болон технологийн чиглэлээр  дэлхийд нэгдүгээрт
  • Байгалийн шинжлэх ухааны сургуулиараа 1-рт
  • Нийгмийн ухааны ба менежментийн сургуулиар 5-рт
  • Инженер болон технологийн чиглэлээр  дэлхийд 26-рт
  • Байгалийн шинжлэх ухааны сургуулиараа 9-рт
  • Нийгмийн ухааны ба менежментийн сургуулиар 4-рт

 

Байршил

 

  • АНУ-ын зүүн хойд хэсэгт байрлах хамгийн түүхэн хотуудын нэг Бостонд байрладаг
  • Цаг агаарын хувьд улирлын хэлбэлзэл их байдаг

 

  • АНУ-ын хоёр дахь том хот Лос-Анжелесын ойролцоох их сургуулийн хотхон буюу Калифорнийн Пасаден хотод байрладаг
  • Цаг агаарын хувьд дулаахан бөгөөд цаг уурын өөрчлөлт байхгүй

 

Оюутан
  • 11,466 оюутан (бакалаврын зэрэгт 4,547оюутан магистрын зэрэгт 6,919 оюутан)
  • Гадаадаас суралцагч  оюутнууд нийт суралцагсдын 29 орчим хувийг эзэлдэг

 

  • 2,238 оюутан (бакалаврын зэрэгт 961 оюутан, магистрын зэрэгт 1127 оюутан)
  • Гадаадаас суралцагч  оюутнууд нийт суралцагсдын 35 орчим хувийг эзэлдэг

 

Төлбөр
  • 2018-19 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр нь 51,520 ам.доллар

 

  • 2018-19 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр нь 50,487 доллар

 

 

MIT, Caltech хоёулаа дэлхийд тэргүүлдэг технологийн сургуулиуд бөгөөд шинжлэх ухаан, технологийн салбарт ихээхэн байр суурьтай.

Доорх хүснэгтээс та эдгээр хоёр сургуулийн салбаруудын жагсаалтыг харж болно.   

QS World University Rankings-н

2018 оны судлагаа

Чиглэл Массачусетийн Технологийн Их Сургууль Калифорни Технологийн Институт
Нягтлан бодох бүртгэл ба санхүү 2nd
Антропологи 51-100 14th
Архитектур 1st
Урлаг ба дизайн 4th
Биологийн шинжлэх ухаан 2nd 8th
Бизнес ба менежмент 4th 9th
Хими 1st 9th
Харилцаа холбоо ба хэвлэл мэдээллийн судалгаа 10th
Компьютерийн шинжлэх ухаан ба мэдээллийн систем 1st =22nd
Дэлхий ба далайн шинжлэх ухаан 3rd 7th
Эдийн засаг 2nd 6th
Инженер (химийн)

 

1st =7th
Инженер (иргэний) 1st 51-100
Инженер (цахилгаан) 1st =13th
Инженер (механик)

 

 

1st =14th
Англи хэл уран зохиол =23rd 14th
Байгаль орчны шинжлэх ухаан 3rd =19th
Түүх 49th 151-200
Хэл шинжлэл 1st
Математик 1st 12th
Материал судлал 1st 17th
Анагаах ухаан 9th 51
Орчин үеийн хэл 11th
Философи 19th 100
Физик ба одон орон 1st 7th
Улс төр 16th
Сэтгэл судлал 9th
Нийгмийн бодлого ба удирдлага 7th
Социологи 21st
Спорт 9th
Статистик тоо 1st

 

Калифорнийн технологийн институт

Тус сургууль нь бусад АНУ-ын шилдэг сургуулиудын адил олон жилийн түүхтэй бөгөөд Биологи, Хими болон химийн инженерчлэл, Инженерчлэл болон хавсарга шинжлэх ухааны сургууль, Газар зүй болон дэлхийн шинжлэх ухаан, Хүмүүнлэг болон нийгмийн шинжлэх ухаан, Физик, Математик болон Одон орон судлал гэсэн 6 салбар сургуультай.

Анх 1891 онд буюу 124 жилийн өмнө орон нутгийн бизнесмен, улс төрч Amos Throop байгуулж байжээ. Энэ сургуулиас маш олон эрдэмтэд төрөн гарсан бөгөөд 20-р зууны эхээр шинжлэх ухаанд цахиур хагалж байсан  George Ellery Hale, Arthur Amos Noyes, Robert Andrews Millikan нарын эрдэмтэд энэ сургуулийг төгссөн байна. Калифорнийн технологийн институтээс 34 Нобелийн шагналтан төрсөн. Мөн АНУ-ын шинжлэх ухаан, технологийн үндэсний медалийг 71 төгсөгч хүртсэн бөгөөд маш олон оюутан, төгсөгч нь НАСА-тай амьдралаа холбодог байна. Энд НАСА-гийн хамгийн анхны Тийрэлтэт хөдөлгүүрийн лаборатори байрлаж байжээ.

Тус сургуульд тэтгэлэг авах боломж хамгий их байдаг. Мөн суралцах явцдаа сургалтын дүнгээс хамааран тэтгэлэгт хамрагдах бүрэн боломжтой. Тэтгэлэгүүд сургалтын төлбөрөөс чөлөөлөх хэлбэрээр өгөгдөнө. Тэтгэлэг авах үндсэн шаардлага нь  бакалаврын дипломын голч дүн,TOEFL-ын шалгалтын 84-өөс дээш оноо болон сургалтын өндөр амжилтууд болно.

Нэмэлт:  Калифорни Технологийн Институтын хязгааргүй боломжууд

Холбоотой мэдээ

Дэлхийн хамгийн том хөгжмийн коллеж – Berklee College of Music

Вольфганг Амадей Моцарт агуу гэдгээ хүүхэд байхдаа л баталсан. Урлаг хэзээд торгон авьяас, нарийн мэдрэмжээс төрдөг. Тийм атал, үнэхээр онол чухал юм болов уу. Үе үеийн олон л уран бүтээлчийн толгойд

Э. Сударчулуун 2019-11-05

Кино урлагийн шилдэг 16 их сургууль

“Life Itself” шиг романтик түүхийг өөрийнхөөрөө буулгаж, “La La Land”-нх шиг сэтгэл хөдөлгөм хоромыг камерт үлдээж, “Бушхүүгийн үлгэр”-нх шиг нүүр будалт, “Game of Throne”-нх шиг хувцас зэгварыг дэлгэ

oneminute 2019-10-29

Токио хотын их сургууль + Яагаад Японд боловсрол эзэмших хэрэгтэй вэ?

Япон Улсад нийтдээ 618 их сургууль үйл ажиллагаагаа явуулдгаас Үндэсний 86 их сургууль, хувийн хэвшлийн 532 их сургууль байдаг. Японы 13 их сургууль нь дэлхийн шилдэг 400 их сургуулиудын жагсаалтанд б

Мягмарсүрэн 2019-07-22