fbpx

Зөвлөгөө

Анхлан суралцагчдад зориулав + Герман хэлний онлайн, визуал, апп зэрэг бүх төрлийн толь бичгийг танилцуулж байна

oneminute oneminute
2019-03-25 6793 2

Герман хэлийг анхлан суралцаж байгаа хүмүүст зориулан герман хэлний онлайн, визуал, апп зэрэг бүх төрлийн толь бичгийг бэлтгэн хүргэж байна. – Энэ таны харилцаанд товчхон, эвтэйхэн бас хэрэгцээ хангасан туслагч тань байх болно 😉 МУИС Герман хэлний тэнхимтэй хамтрав.

Oneminute : Толь бичгийг та хэзээ ч, хаана ч, ямар ч хэлбэрээр ашиглаж болно.

Монгол-герман ярианы дэвтэр

Монгол-герман ярианы дэвтэр 

das Gespräch
Би / Та

Ich/ Sie

Тийм / Үгүй

Ja/ Nein
Сайн / Муу

Gut/ Schlecht

Сайн байна уу / Баяртай

Guten Morgen! (Guten Tag! Guten Abend!)/ Auf Wiedersehen, Tschüß
Өлөөний мэнд / Тавтай нойрсоорой

Guten Morgen/ Gute Nacht

Баярлалаа /

Danke/ Bitte
Уучлаарай (хүнд хандахдаа)

Entschuldigung

Таныг хэн гэдэг вэ?

Wie heißen Sie? Wie ist Ihr Name?
Зөрөөд гарч болох уу?

Darf ich durchgehen?

Хэлж өгнө үү?

Sagen Sie mir…
Тус болж өгнө үү?

Können Sie mir bitte helfen? Helfen Sie mir bitte

Үүнийг бичээд өг

Schreiben Sie es
Давтана уу?

Wiederholen Sie bitte

Би ойлгохгүй байна

Ich verstehe nicht
Та англиар ярьдаг уу?

Sprechen Sie Englisch?

Монгол-герман ярианы дэвтэр – Тоо

Ziffern
Нэг / хоёр / гурав

eins/ zwei/ drei

Дөрөв / тав / зургаа

vier/ fünf/ sechs
Долоо / найм / ес

sieben/ acht/ neun

Арав / нэг зуу / мянга

zehn/ hundert/ tausend

Монгол-герман ярианы дэвтэр – огноо

das Datum

Он

das Jahr

Өдөр

der Tag
Амралтын өдөр

der Ausgehtag, freier Tag

Монгол-герман ярианы дэвтэр – Долоон хоног

die Woche
Даваа

der Montag

Мягмар

Dienstag
Лхагва

Mittwoch

Пүрэв

Donnerstag
Баасан

Freitag

Бямба

Samstag, Sonnabend
Ням

Sonntag

Монгол-герман ярианы дэвтэр – 12 Сар

der Monat
Нэгдүгээр сар

Januar

Хоёрдугаар сар

Februar
Гуравдугаар сар

März

Дөрөвдүгээр сар

April
Тавдугаар сар

Mai

Зургадугаар сар

Juni
Долоодугаар сар

Juli

Наймдугаар сар

August
Есдүгээр сар

September

Аравдугаар сар

Oktober
Арван нэгдүгээр сар

November

Арван хоёрдугаар сар

Dezember

Монгол-герман ярианы дэвтэр – Зочид буудал

das Hotel, das Gasthaus
Дугаар

das Zimmer

Өрөө

das Zimmer
Амьдрах

der Aufenthalt

Шөнө (зочид буудалд амьдрах)

die Übernachtung
Өдөр

der Tag

Би өрөө захиалсан

Ich habe das Zimmer vorbestellt
Хүйтэн / Халуун

(Es ist) kalt / (es ist) heiß

Түлхүүр (зочид буудлын өрөөний)

Geben Sie mir bitte den Schlüssel für Zimmer
Хүүхэд

das Kind

Том хүн

der/ die Erwachsene
Паспорт

der Paß

Төвөгшөөж болохгүй

Nicht stören
Намайг ……. сэрээнэ үү

Wecken Sie mir bitte um … Uhr

Монгол-герман ярианы дэвтэр – Автомашин

das Auto
Зам

der Weg, die Straße

Эргэлт

die Kurve
Уулзвар

der Kreuzweg

Зогс

Stop
Тойрч гарах

die Umleitung

Явах хориотой

Durchfahrt verboten
Зогсоол

der Parkplatz

Бензин колонк / Банкаа дүүргэнэ үү / Бензин

die Tankstelle/ Volltanken, bitte/ das Benzin
Торгууль / бичиг баримт

die Strafe/ die Papiere

Прокат / машины түрээс

Ich möchte ein Auto mieten
Миний машин эвдэрсэн

Mein Auto ist kaputt

Авто засвар

der Autoservice, der Autodienst
Монгол-герман ярианы дэвтэр – Чиглэл

die Anzeiger

Анхаарна уу

Achtung!
Орц / Гарц

der Eintritt/ der Austritt

Зүүн тийшээ / Баруун тийшээ

nach links/ nach rechts
Хаалттай / Нээлттэй

Geschlossen/ Geöffnet

Сул биш / Сул

Besetzt/ Frei
Хориотой / Зөвшөөрөлтэй

Verboten/ Erlaubt

Эхлэл / Төгсгөл

der Anfang/ das Ende
Татах / Түлхэх

Ziehen/ Stoßen

Энд / Тэнд

Hier/ Dort
Тамхи бүү тат

Nicht rauchen

Аюултай

Gefährlich
Болгоомжтой

Vorsicht

Завсарлагаа

die Pause
Дамжих гарц

die Übergang

Мэдээлэл

die Auskunft, die Information
Бие засах газар

die Toilette, WC

Апп толь

Pons Герман Монгол цахим толь бичиг нь Понс толь бичигт суурилсан бөгөөд герман хэл суралцагчдын бүхий л шаардлагатай хэрэгцээг хангах өдөр тутмын төдийгүй албан бичгийн хэрэглээнд зориулсан апп юм.

Pons App:

• 65.000 гаруй герман хэлц үг, хэллэг мөн хэрэглээний болоод мэргэжлийн үг хэллэгийг орчуулсан 75.000 гаруй монгол хэлц үг, хэллэг
• Герман хэлний авиан зүйн онцлогийг илэрхийлсэн дуудлагын галиг
• Дүрмийн хураангуй тайлбар
• Дүрмийн бус үйл үгийн жагсаалт
• Герман улсын хүн ам, соёл, уламжлалын талаар товч танилцуулга зэрэг багтжээ.

Хуудас эргүүлж хугацаа алдахгүйгээр хүссэн үгийнхээ орчуулгыг ‘type’ хийгээд л олох боломжтой. Татаж аваад интернетгүй орчинд ч ашиглах боломжтой бөгөөд хэрэгтэй үгсээ тэмдэглэж аваад эргэж харж болно.

Визуал толь бичиг

  • Archive.org – Уг толь бичиг нь онлайн дээр суурилсан ном бөгөөд англи, герман үгийг зурган хэлбэрээр тайлбарласан байна.

Онлайн толь бичиг

  1. En.Pons.com – Хэрэглэхэд хялбар, хурдан ба үгийн дуудлагыг сонсох боломжтой

2. CollinsDictionary.com – Үгийг сонсох боломжтой ба ойролцоо үг, жишээ өгүүлбэрүүд харуулна. Түүнчлэн таны хайсан үг франц, испани, хятад, япон, солонгос зэрэг бусад хэл дээр гарч ирэх болно.

Хэрэг болох PDF-үүд

Герман хэлний дүрэм – Grammatik Deutsch – Бүх дүрмийг герман хэл дээр тайлбарласан ном.

Монгол Герман хэлний товчилсон үгийн тухай – Герман хэлэнд үг, өгүүлбэр хэрхэн товчилж бичдэг тухай.

Collins German Dictionary And Grammar – Анхлан суралцагчдаас эхлээд дээд төвшинд суралцаж буй хэн бүхэнд хэрэгтэй толь. Англи, Герман хоёр хэл дээрх хамгийн сүүлийн үеийн үгийн санг багтаасан 250.000 гаруй орчуулгатай.

Oxford Duden German Dictionary – 320.000 гаруй хэлц үг, хэллэгтэй. Түүнчлэн герман хэлний соёлын тухай тэмдэглэл энд бий. Мөн захидал харилцааны зааварчилгаа, телефон утас, текст мессеж ашиглах жишээ, захидал, намтар (CV) зэргийг хэрхэн бичих тухай багтаасан болно.

Нийтлэлийг: Б.Мөнхбайгаль

Холбоотой мэдээ

Жилийн төлөвлөгөө гаргах 5 алхам

Жил бүр олон хүн "энэ жил миний жил байх болно, ёстой үзүүлээд өгнө" гэдэг. Гэхдээ яагаад заримдаа бодит байдал дээр энэ нь амаргүй байдаг юм бол? Яагаад зарим зүйл бодсон шиг байдаггүй юм бол? Үүний 

Цацрал 2020-01-01

Өөртөө хөрөнгө оруулах 3 чухал төлөвлөлт + эмэгтэй хүн бизнесийн салбарт ажиллах онцлог

Эдгээр 3 зүйлийг л сайн төлөвлөөрэй. Бусад нь аяндаа энэ төлөвлөлтөө дагаад болчихдог гэж зочин маань хичээнгүйлэн захисан юм. Энэ дугаарт зочин Поларис эдүкэйшн академийн үүсгэн байгуулагч , сургагч

Цацрал 2019-12-10

Нэрт зохиолч Ф.Достоевскийгоос суралцах санаа

Оросын нэрт зохиолч, их сэтгэгч, философич Фёдор Михайлович Достоевскийн 198 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тодруулбал, тэрээр 1821 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр мэндэлжээ. Иймд, өнөөдрийн

Э. Сударчулуун 2019-11-11