fbpx

Дотоодын тэтгэлэг

МОНГОЛ СУДЛААЧДЫН Ц. ДАМДИНСҮРЭН, Ш. ЛУВСАНВАНДАН, Б. РИНЧЕН НАРЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

oneminute oneminute
2019-03-25 1632 0

Монгол Улсын Их Сургуулиас гадаадын монгол судлаачдын дунд монголын нэрт эрдэмтэн Ц. Дамдинсүрэн, Ш. Лувсанвандан, Б. Ринчен нарын нэрэмжит  тэтгэлгийг зарлаж байна.

Тэтгэлгийн зорилго:
монгол судлалын тодорхой чиглэлээр ажиллаж байгаа гадаадын залуу судлаачдыг ахисан түвшний сургалтад  хамруулж, мэргэшихэд нь дэмжлэг үзүүлэхэд оршино.

Тэтгэлэг олгох чиглэл

• Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит тэтгэлэг – Монголын утга зохиол, түүхийн чиглэлээр
• Ш.Лувсанванданы нэрэмжит тэтгэлэг – Монгол хэл бичиг, эх бичиг, алтай судлалын чиглэлээр
• Б.Ринчений нэрэмжит тэтгэлэг – Монголын утга соёл, угсаатны зүй, хүн судлалын чиглэлийг тус тус хамарна.

Тэтгэлэгт юу юу багтах вэ?

  • Монгол судлалын чиглэлээр докторын хөтөлбөрт суралцаж
    байгаа болон докторын дараах судалгааны ажил хийх
    сонирхолтой 40 хүртэлх насны 3 хүртэл судлаачийг сонгон
    шалгаруулна.
  •  Суралцагч нь 2019-2020 оны хичээлийн жилд 3 сарын хугацаагаар ирж тодорхой хөтөлбөрийн дагуу сургалтанд хамрагдах буюу судалгааны ажил хийнэ. Суралцагч суралцах хугацаагаа өөрөө сонгож болно.

Тэтгэлгийн хугацаа
2019 оны 5-р сарын 1 хүртэл infomonstudies@gmail.com
хаягаар хүлээн авна.

                                    Бүрдүүлэх материал:

• Боловсрол, ажлын туршлагыг илтгэх товч намтар буюу CV
• Б. Бүтээлийн жагсаалт
• Аль тэнхимд хэний удирдлаганд сурах, судалгаа хийх газар,
суралцах зорилго, судлах зүйлийн хамрах хүрээгээ
тодорхойлсон хүсэлт бичиг
• Эрүүл мэндийн бичиг ( Зөвхөн HIV-ын тестийн бичиг )

                                   Тэтгэлэг хүртэн суралцагчийн нөхцөл:

• Холбогдох мэргэжлийн дагуу мэргэшсэн зөвлөх эрдэмтэн багштай байна.
• Оюутны байранд үнэ төлбөргүй сууна. Оюутны байранд
суугаагүй тохиолдолд байраа өөрөө хариуцна.
• МУИС-иас 800.000₮-ийн тэтгэлэг авна.
Тэтгэлэгт тэнцсэн оюутан дараах үүрэг хүлээнэ.
• Суралцах хугацаандаа судалгааны семинарт идэвхтэй оролцож
харьяалагдах тэнхим болон МСХ-нд илтгэл тавих, семинар
хийх, судалгааны ажлын үр дүнгээр эрдэм шинжилгээний
өгүүлэл нийтлэл бичиж хэвлүүлэх
• Сургалт дуусах үед зөвлөхийн удирдлагаар судалгааны ажлын
тайлан гаргаж, шаардлагатай гэж үзвэл бүрэлдэхүүн
сургуулийн эрдмийн зөвлөлд тайлагнана.

• Сургалтын хугацаанд МУИС-ийн дүрэм, бусад холбогдох
журам, зааврыг мөрдөнө.

Материал илгээх цахим хаяг: infomonstudies@gmail.com
Олон нийттэй харилцах мэргэжилтэн Г.Билгүүн
news@num.edu.mn
77307730-1163
Мэдээллийн технологийн газар цахим хаяг

webmaster@num.edu.mn

АНГЛИ ХЭЛЭЭР: /IN ENGLISH/

ANNOUNCEMENT OF 2019-2020 SCHOLARSHIP

PROGRAMME

OF THE NATIONAL UNIVERISTY OF MONGOLIA
THE INSTITUTE OF MONGOLIAN STUDIES

The three scholarship programmes in the honour of academician
Ts.Damdinsuren, Sh.Luvsanvandan and B.Rinchen is now opened for
international doctoral and postdoctoral researchers. The main objective
of these scholarships is to support young international scholars who are
specialising in the fields of Mongolian Studies for taking advanced
training and conducting fieldwork in Mongolia.
The Scholarship Programmes:
–  The Ts.Damdinsuren Scholarship – For scholars whose research
focuses on Mongolian literature and history.

–  The Sh.Luvsanvandan Scholarship – For scholars whose research
focuses on the Mongolian language, the Mongolian script and
Altaic studies.
–  The B.Rinchen Scholarship – For scholars whose research focuses
on Mongolian culture and tradition, anthropology and ethnology.
Application Requirements:

• Scholarship will be granted to three selected international
researchers who are under the age of 40 and pursuing their
doctoral and post-doctoral research which is related to
Mongolian Studies.
• A scholarship recipient should able to start their research for
2019-2020 academic year and conduct their research in
Mongolia for the period of three months. A scholarship
recipient can choose their research period in Mongolia.
Scholarship Selection Process:

Application Documents:
• Curriculum Vitae.
• The list of publications including research projects
undertaken.
• Letter of Intent should state objective and scope of your
studies, the name and department of the supervisor at the
National University of Mongolia and which scholarship an
applicant is applying for.
• Medical check list (only HIV test)
• Application fee 80.00 usd. (recipient’s bank account details
shall be provided upon the receipt of an application).

Scholarship Terms and Conditions:

• A scholarship recipient shall work closely with a professor of
the National University of Mongolia who is agreed to
supervise the proposed research.
• A scholarship recipient shall be provided with an
international student dormitory free of charge. If a
scholarship recipient chooses not to live in the dormitory,
researcher shall arrange their accommodation.
• The monthly scholarship will be 800,000 mnt.

The Duties of the Scholarship recipient:

• A scholarship recipient shall give lecture and/or seminar on
their research area at the Institute of Mongolian Studies,
National University of Mongolia or at the affiliated
department.
• A scholarship recipient shall produce and publish a research
paper in a scientific journal of their choosing as an outcome
of scholarship.

• A scholarship recipient shall submit a written report on
accomplishment of their research works done during the
scholarship period.
• The recipient shall abide by the rules and regulations of the
National University of Mongolia during the scholarship
period.
Contact us
IKH SURGUULIIN GUDAMJ-1 P.O.BOX -46A/523, 14201
ULAANBAATAR, MONGOLIA
(+976) 77307730-1163
news@num.edu.mn
https://www.facebook.com/MUIS1942

https://www.youtube.com/channel/UCfWHF5c7a

Холбоотой мэдээ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА + ПРАКТИК ЗӨВЛӨГӨӨ

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт нэр дэвших хүсэлтэй оюутан, суралцагч нарын материалыг ирэх сарын 15-ныг хүртэл Ерөнхийлөгчийн Тамгын Газарт буюу Төрийн Ордны шуудангаар хүлээн авч байн

oneminute 2019-10-28

“Оюу толгой” компанийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

"Оюу толгой" компанийн тэтгэлэгт хөтөлбөр нь Монголын их, дээд сургуульд уул уурхайн чиглэлээр амжилттай суралцаж байгаа оюутан сурагчдад санхүүгийн дэмжлэг үзүүлээд зогсохгүй тэдний сурч хөгжих болом

Цацрал 2019-09-10

Зориг сан, ШХА хамтарсан оюутны тэтгэлэгт хөтөлбөр 2019-2020 зарлагдлаа

ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ҮНДСЭН АНГИД СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2019-2020 зарлагдлаа. Энэхүү тэтгэлэг нь жил бүрийн оюутнуудын дунд зарлагддаг өрсөлдөөнт тэтгэлэг юм.  Зориг с

Цацрал 2019-09-09