fbpx

Анхаарууштай

Хотын соёл: Автобусанд харж болох 7 бүдүүлэг зорчигч

Мягмарсүрэн Мягмарсүрэн
2019-03-27 1343 0

Наян настай буурлаас найман настай хүүхэд хүртэл нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Энд юу л бол юу л болно шүү дээ. Ямар ч төрлийн хүнтэй таарч болно. Урд суусан эгч  утсаар ярьж байна гээд автобус даяар нэг чарлаад хамаг амьдралаа хүмсүүст яриад өгч байхад зарим нь дулаан хожилдоо орсон мэт гүн нойродоо автаад л явж өгнө дөө. Ер нь автобусад л жинхэнэ амьдрал өрнөдөг юм шиг ээ.

Аливаа улс орны үйлчилгээний соёлын нэг хэсэг бол нийтийн тээвэр. Тэр дундаа том оврын автобусны үйлчилгээг өнөөдөр онцолъё. Манай улсын хувьд одоогийн байдлаар ажлын өдрүүдэд 79 чиглэлд 900 гаруй автобус иргэдэд үйлчилдэг. Иргэдэд автобусны үйлчилгээний соёлын хамгийн том асуудал нь кондуктор буюу тасалбар хураагчийн харилцаа байсан. Харин бусад хөгжилтэй орны жишгээр 2015 оноос “Ухаалаг картын систем”-д шилжсэнээр иргэд кондуктар гэдэг хүнээс ангижирч, нийтийн тээврийн хувьд хөгжлийн ахиц болсон. Бас нэг шинэчлэл нь жирэмсэн болон хүүхэдтэй явж буй эмэгтэйчүүдэд зориулан ягаан бүрээсээр хоёр суудал бүрж ялгаж өгсөн. 

Автобус нь соёлжоод л байна. Харин үйлчлүүлгчид хэвээрээ л… Аргагүйдээ бид чинь 20-р зууны зам дээр 21-р зууны тээврийн хэрэгслээр 19-р зууны жолооч, зорчигч нартай хамт нийтийн тээврээр үйлчлүүлдэг улс. 

   1. Дайчин зорчигч

Уг зорчигчийг та автобус зогсоогүй байхад л хажуугаар салхи татуулан орж ирээд хүмүүсийг шахаад явчихдаг дайчин чанараар нь таьж болно. Өв уламжлагдаж ирсэн дайчин чанараа одоо ч гээгээгүй хүмүүс ихэвчлэн шахаж орж ирнэ.

Зайлс хийх арга: Тэвчээртэй хүлжээ байгаад эдгээр хүмүүсийн араас нь ороорой. Эд нар таны өмнө орохын тулд юу ч хийж мэдэх улс.

2. “Харсан ч анзаарахгүй” зорчигч

Тэдэнд харж болно харин анзаарч болохгүй гэсэн дүрэм үйлчилдэг. Хувийн орон зайдаа хэнийг ч халдаадаггүй.  Таны хэдэн настай эсвэл бие давхар байх эдгээр хүмүүст огт хамаагүй.

Зайлс хийх арга зам: Ийм төрлийн хүмүүс ихэвчлэн тусгаар тогтнолоо олсон “би” үзэлтэнгүүд байдаг учир тэдний орон зайд нь халдаад хэрэггүй. Буух буудлаа иртэл таньд суудал тавьж өгөхгүй. Нам гүрийнэ.

3. “Гаж донтон” зорчигч 

Ийм зорчигч нарыг олж мэдэхэд үнэхээр хэцүү. Энэ төрлийн хүмүүс санаадгүй мэт таны гараас барих олон хүнийг далимдуулж эмзэг газар тань хүрдэг.

Зайлс хийх арга зам: Яаг үйлдэлдээр нь л барьж авахгүй бол та хүн гүтгэсэн хэрэгт орно. Хөгшин залуу эр эм хамаагүй уг үйлдлийг гаргадаг тул анхаарал сэрэмжтэй байгаарай.

4.  “ОДООГИЙ ЗАЛУУЧУУД…” зорчигч

Энэ төрлийн зорчигч нарыг буруутгах ч хэцүү, зөвтгөх ч хэцүү. Хэрэв ийм зорчигч нартай тааралдах юм бол таны бие өвдөж байх эсвэл хүдн зүйл аваад явж байх нь огт хамаагүй. Хажууд чинь ирээд “ОДООГИЙ ЗАЛУУЧУУД…” гээд л эхэлвэл үг дуугүй суудлаа тавьж өгөөрэй!!!

5. “Галзуу хурд” жолооч

Мал ачаад явж байгаа аятай л мушгиж өгнө дөө. Таньд жинхэнэ галзуу хурдыг мэдрүүлэх болно. Чиглэлийнхээ замын нүх сүв бүрийг андахгүйдээ. Заримдаа яарсан үед ч ийм жолоочтой таараасай ч гэж боддог шүү.

Зайлс хийх арга зам: Бариулаасаа сайн атгаад, мааниа унш!!!

6.  “Жоохон шахчих” зорчигч  

Автобусны хаалгаар орж ирээд л хамгийн арын суудалруу хүнтэй хүнгүй нь хамаагүй дайрдаг зорчигч. Бараг өвөр дээр суух нь холгүй. “Жоохно шахчих” гээд л ороод ирнэ. Алгын чинээ зайн дээр ч учраа олоод суучихдаг хүмүүс.

7. “Нууц үгээ” зорчигч

 Буух хаалган дээр хад чулуу мэт таглаад зогсчихдог зорчигч нар. Магадгүй буух нууц үг нэхээд байдаг байх л даа. Уг зорчигч нар хамгийн хорлонтой. Таныг хаана ч буулгаж магадгүй.

Холбоотой мэдээ

Орчин үеийн технологи таны тухай юу мэдэж байгаа вэ?

Хэрвээ та ухаалаг төхөөрөмж ашигладаг, интернет хэрэглэдэг л бол орчин үеийн технологи таныг хамгийн сайн мэдэх нэгэн болжээ. Зөвхөн нэр, и-мейл хаягаар зогсохгүй ямар төрлийн сонирхолтой, хэр зэрэг с

Цацрал 2019-04-13

Хотын соёл: Автобусанд харж болох 7 бүдүүлэг зорчигч

Наян настай буурлаас найман настай хүүхэд хүртэл нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Энд юу л бол юу л болно шүү дээ. Ямар ч төрлийн хүнтэй таарч болно. Урд суусан эгч  утсаар ярьж байна гээд автобус даяар

Мягмарсүрэн 2019-03-27