fbpx

#One_of_us

Бидний хараагүй өнцөг: Амартүвшин шаркын хобби + хэрхэн карьер төлөвлөх вэ?

Цацрал Цацрал
2019-03-27 10534 9

Бид ихэвчлэн хүмүүсийг нэг л өнцгөөс харж дүгнэдэг. Гэхдээ ямарч хүн өөр өөрийн өвөрмөц ертөнцтэй. Тэрхүү ертөнцөд бусдын төдийлөн анзаарч байгаагүй олон сайхан зан чанар нуугдаж байдаг. Энэ дугаараар хүмүүсийн тэр бүр мэдээд байдаггүй зүйлийг cонирхолтой сэдвээр дамжуулан харуулахыг зорилоо.

Зочноор Хасбанкны ерөнхий захирал Г.Амартүвшин оролцсон юм. Тэрбээр маш завгүй нэгэн боловч бид бүхэнд багахан цаг зарцуулахыг зөвшөөрсөн юм.

Зочны талаар товчхон:

Брюсселийн Европын Их сургуулийн бакалавр, Харвардад бизнесийн удирдлагаар мастерийн зэрэг хамгаалсан.

Нидерланд, Америк, Англи зэрэг бизнес санхүүгийн төв нутгуудад  мэргэжлээрээ удирдах алба хашиж болон улс дамнасан олон том төслийн хөрөнгө оруулалтыг нь хариуцан ажиллаж байсан. Монголд ирэхээс өмнө  Казахстаны хамгийн том банкуудын нэг Жэй Эс Си Казкоммерс банканд Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч, Эрсдлийн газрын захирал хийж байсан юм.  Одоогоор Хасбанкны Ерөнхий захирлаар ажиллаж байгаа.

Шарк танк нэвтрүүлгийн хөрөнгө оруулагч буюу “шарк”. Тэрээр хоёр цувралын турш олон бизнесүүдэд хөрөнгө оруулж амжилттай бизнес эхлэх хүч өгсөн.

Instagram: Amraa_Shark
Facebook page: Г.Амартүвшин
Twitter: Г.Амартүвшин

Түүний ажлын өрөөнд нь ороход л төсөөлснөөс энгийн, даруухан өрөө биднийг угтсан юм. Тэрээр нээлттэй, чөлөөт сэтгэлгээтэй, урлагт хайртай, энгийн юм шиг мөртлөө маш сонирхолтой ертөнцтэй нэгэн байсан.

Биднийг найрсаг хүлээн авч  өрөөгөө танилцуулсан юм.
Ажлын өрөөний харагдах хэсгээс..

Тэрээр аялах дуртай, дугуйн спортоор хичээллэх дуртай. Дугуйн спортын хорхойтон тэрбээр   мэргэжлийн зэрэгтэй бөгөөд хоббигоороо “Tour de France” тэмцээнд оролцож байсан.

Мөн хоол хийж найзуудаа дайлах дуртай. Урлагт хайртай тэрбээр амьд хөгжимд сонсох дуртай гэлээ. Түүний санал болгох 10 дууны жагсаалтыг дараах нийтлэлээс уншаарай.

Ингээд та бүхэн түүнтэй ярилцсан ярилцлагыг подкаст хэлбэрээр хүлээн авна уу.

Түүний нэг өдрийн хувцаслалтыг сонирхуулвал..

 

Дараагийн нийтлэлээр Амартүвшин шаркын ажлын өрөөтэй танилцсан видео тэмдэглэлийг хүргэх болно.

Холбоотой мэдээ

Бидний хараагүй өнцөг: Ч.Ганжавхлангийн ажлын хэв маяг + Сайн дурын ажлын талаар

Энэ удаагийн дугаарт Лантуун дохио ТББ үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан оролцлоо. Тэрээр биднийг үйл ажиллагаагаа эхлээд хэнд ч  танигдаагүй, зөвхөн мөрөөдлөөс өөр зүйлгүй байхад биднийг дэмжиж ярилцлаг

Цацрал 2019-04-05

WEEKLY VLOG #2 | Амартүвшин шаркын оффис + Энэ үү/Тэр үү+GO Pro авсан нь

WEEKLY VLOG-т дахин тавтай морил 🙂 Энэ удаа бид Амартүвшин шаркын оффистой танилцлаа. Бас сонирхолтой яриа өрнүүллээ. Мөн энэ үү Тэр үү? тоглоом тоглосон юм. Түүний санал болгох 10 дууг: https://on

oneminute 2019-04-01

Бидний хараагүй өнцөг: Амартүвшин шаркын хобби + хэрхэн карьер төлөвлөх вэ?

Бид ихэвчлэн хүмүүсийг нэг л өнцгөөс харж дүгнэдэг. Гэхдээ ямарч хүн өөр өөрийн өвөрмөц ертөнцтэй. Тэрхүү ертөнцөд бусдын төдийлөн анзаарч байгаагүй олон сайхан зан чанар нуугдаж байдаг. Энэ дугаараар

Цацрал 2019-03-27