fbpx

Дотоодын тэтгэлэг

Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн талаар мэдвэл зохих зүйлс

Цацрал Цацрал
2019-03-28 1720 0

Тэтгэлгийн талаарх танилцуулга

Онцгой авьяас, чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилгоор сурлага, спорт, урлагийн онцгой амжилт гаргасан дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хамрагдах боломжтой.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг амжилттай  сурч хөдөлмөрлөн, үлгэр жишээ онцгой амжилт гаргасан дотоодын  дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-
үйлдвэрлэлийн төвийн 30 хүртэлх суралцагчид олгоно.

ТЭТГЭЛЭГТ ТАВИГДАХ ШААРДЛАГА

  •  Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт гурваас доошгүй голч дүнтэй суралцаж байгаа дараах болзолыг хангасан суралцагч нэр дэвшинэ.
  •  Техник, технологийн чиглэлээр зохион байгуулагдсан дэлхий, тив болон олон улсын уралдаан, тэмцээнд эхний гурван байрын аль нэгийгэ зэлсэн байх
  •  Дэлхийн оюутны спортын их наадам, Дэлхийн болон тивийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд тус тус эхний гурван байрын аль нэгийг эзэлсэн, Монголын Оюутны спортын их наадам, Монголын Оюутны аварга шалгаруулах тэмцээнд тус
    тус тэргүүн байр эзэлсэн.
  •  Сургуулиудийн нэгдсэн эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж, эхний гурван байрын аль нэгийг эзэлсэн оюутан, мэргэжлийн сэтгүүлд хоёроос доошгүй эрдэм шинжилгээний
  • өгүүлэл нийтлүүлсэн, олон улсын эрдэм шинжилгээний хуралд шалгарч илтгэл тавьсан, улс орны хөгжилд үр нөлөө үзүүлэхүйц судалгаа шинжилгээний бүтээл туурвисан магистрант,докторант;
  •  Олон улсны хэмжээний мэргэжлийн соёл урлагийн уралдаан, наадамдэхний гурван байрын аль нэгийг эзэлсэн, улсын хэмжээний мэргэжлийнсоёл, урлагийн их наадам, уралдаан, тэмцээнд тэргүүн байр эзэлсэнсуралцагч.
  •  Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт Монгол улсын тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын мэргэжлийн чиглэлээр 4 улирал дараалан 3.8-аас доошгүй голч дүнтэй суралцсан, олон нийтийн ажилд идэвхи санаачлагатай оролцдог, хамт олныхоо дунд нэр хүндтэй, сургуулийнхаа шилдэг оюутнаар шалгарсан суралцагч нэр дэвшинэ.

Тэтгэлгийн хугацаа

Тэтгэлэгийн болзол хангасан суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын гарын үсэг бүхий өргөмжлөл, мөнгөн шагналыг 10 сарын хугацаагаар олгоно.
Жил бүр 30 хүртэл суралцагчид сар бүрийн 100.000 төгрөгийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг, 50 хүртэлх суралцагчид сар бүрийн 80.000 төгрөгийн Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг тус тус олгоно.

ЯМАР МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ ВЭ ?

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын
    нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлэг /загварын
    дагуу/;
  • Сургалтын албаар баталгаажуулсан сурлагын болон голч
    дүнгийн тодорхойлолт;
  •  Энэхүү журмын дээр заасан болзлыг хангасан суралцагч нь медаль, шагнал, өргөмжлөл, гэрчилгээний болон тухайн арга хэмжээг зохион байгуулсан байгууллагын шийдвэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, монгол хэл рүү хөрвүүлсэн албан ёсны орчуулга;

Нэмэлт

1. Тэтгэлэгт хамрагдсан суралцагчийн талаархи танилцуулгыг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын болон
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын вэб сайтад байршуулна.
2. Тэтгэлэгтэй суралцагч нь болзол хангасан бол дахин нэр
дэвших эрхтэй.
3. Олон улсын хэмжээний спорт, урлагийн арга хэмжээнд
амжилттай оролцож,  холбогдох журмын дагуу Засгийн
газраас мөнгөн шагнал авсан суралцагчидад тэтгэлэг
давхардуулан олгохгүй.
4. Тэтгэлэг хүлээн авагч нь худал мэдээлэл өгсөн, хуурамч бичиг
баримтбүрдүүлсэн, сургуулиас хасагдсан, чөлөө авсан
тохиолдолд тэтгэлгийг зогсооно.
5. Шалгаруулалтын явцад гарсан маргааныг холбогдох хяналтын
байгууллага хянан шийдвэрлэнэ.

Тэтгэлгийн хугацаа

Жил бүрийн 5 болон 12-р саруудад материал хүлээн авдаг.
Өмнөх оны 8-р сард зарлагдаад 11-р сарын 15ны дотор
Ерөнхийлөгчийн тамгын газарт буюу төрийн ордны шуудангаар
илгээнэ.

Анкетын загвар:
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БОЛОН ЕРӨНХИЙ
САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГТ НЭР ДЭВШИГЧИЙН МЭДҮҮЛЭГ-ИЙН ЗАГВАР

1. Ургийн овог ……………………………………………………….
2. Эцэг /эх/-ийн нэр………………………………………………….

3. Өөрийн нэр…………………………………………………………

4. Төрсөн он, сар, өдөр, …………………………………………….

5. Үндсэн харьяалал  ………………………………………………..

6.  Регистрийн дугаар ……………………………………………….

7. Одоо оршин суугаа хаяг …………………………………………………………………………….

8. Гэрийн болон гар утас, и-мэйл
хаяг……………………………………………………………………………………………….

9. Суралцаж байгаа сургууль, мэргэжил, курс,  голч дүн
……………………………………………………………………………………………………

10. Олон нийтийн сонгуульт ажил
……………………………………………………………………………………………………

11. Нэр дэвшиж байгаа тэтгэлгийн нэр
……………………………………………………………………………………………………

12.  Нэрэмжит тэтгэлэгт нэр дэвших үндэслэл
……………………………………………………………………………………………………

13. Өөр тэтгэлэг, тусламж, зээл, мөнгөн шагнал авсан эсэх
……………………………………………………………………………………………………

14. Харилцах банкны нэр, дансны дугаар
……………………………………………………………………………………………………

___________________ (Гарын үсэг)

___________________ (Он, сар, өдөр)

Холбоо барих:
Peace Avenue
Ulaanbaatar, Mongolia 14201
(976) 51-265003
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн тамгын газар, Монгол улсын их
сургууль
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг харъяа сургуультайгаа холбогдож
авна уу.

Холбоотой мэдээ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА + ПРАКТИК ЗӨВЛӨГӨӨ

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт нэр дэвших хүсэлтэй оюутан, суралцагч нарын материалыг ирэх сарын 15-ныг хүртэл Ерөнхийлөгчийн Тамгын Газарт буюу Төрийн Ордны шуудангаар хүлээн авч байн

oneminute 2019-10-28

“Оюу толгой” компанийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

"Оюу толгой" компанийн тэтгэлэгт хөтөлбөр нь Монголын их, дээд сургуульд уул уурхайн чиглэлээр амжилттай суралцаж байгаа оюутан сурагчдад санхүүгийн дэмжлэг үзүүлээд зогсохгүй тэдний сурч хөгжих болом

Цацрал 2019-09-10

Зориг сан, ШХА хамтарсан оюутны тэтгэлэгт хөтөлбөр 2019-2020 зарлагдлаа

ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ҮНДСЭН АНГИД СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2019-2020 зарлагдлаа. Энэхүү тэтгэлэг нь жил бүрийн оюутнуудын дунд зарлагддаг өрсөлдөөнт тэтгэлэг юм.  Зориг с

Цацрал 2019-09-09