fbpx

Их сургууль

Дэлхийн шилдэг сургуулиуд #8| Кембрижийн их сургуулийн тухай + Элсэн ороход юуг анхаарах ёстой вэ?

Мягмарсүрэн Мягмарсүрэн
2019-04-02 3264 0

Кембрижийн их сургууль нь 1209 онд байгуулагдсан бөгөөд Английн нэр хүндтэй их сургуулиудын нэг юм. Кембрижийн их сургуулийн бүрэлдэхүүнд 31 коллеж, 100 эрдэм шинжилгээний хүрээлэн, 6 сургууль багтдаг. Дэлхийн хамгийн эртний бөгөөд 2 дахь том хэвлэлийн компани ч мөн тус сургуулийнх байдаг. Нийт 15 сая номтой номын сан, ботаник цэцэрлэгт хүрээлэн, Fitzwilliam-ын музей багтсан 8 соёл, шинжлэх ухааны музейтэй.

Элсэн ороход юуг анхаарах ёстой вэ?

 Кембрижийн Их Сургуульд өргөдөл гаргагч нь хамгийн түрүүнд UCAS (их дээд сургууль, коллежийн элсэлтийн албанд) шалгалт өгөх ёстой. Уг шалгалтанд та 560 онооноос дээш оноо авбал танд нэмэлт удирдамжийн асуулгын хуудас (SAQ) -ийг бөглөхийг хүссэн имэйлийг илгээх болно.

  1. Ярилцлага

Таны өгсөн шалгалтнаас гадна ярилцлага нь элсэлтийн багш нарт таныг үнэлэхэд тусалдаг.

Ярилцлагын үеэр таны англи хэлний чадвар, түвшинг хархаас гадна санаа бодлоо илэрхийлэх чадвар зэргийг харгалзан үзнэ. Өргөдөл гаргагч нь хамгийн багадаа англи хэлний дунд түвшинд ярьдаг байх шаардлагатай. Мөн Кембрижэд суралцахаар өргөдөл гаргагчидтай уулзахын тулд оюутнуудад аялалын зардалд дэмжлэг үзүүлдэг.

Видео: Оюутнууд хэрхэн Кембрижийн Их Сургуулийн ярилцлагад ордог вэ?

2. Өргөдөл (Application)

Таны сурлагын үзүүлэлт буюу дүн, хичээлээс гадуурх нийгмийн оролцоо, уралдаан тэмцээнүүдэд гаргасан амжилтууд, хэлний оноо гэх мэт зүйлс бичигддэг. Энэ нь нийгмийн талаас дүгнэсэн үзүүлэлтүүд юм.

3.  Эссэ (Essay)

Та яагаад манай сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт оролцох хүсэлтэй байна? Шалтгаан нь юу вэ? Мөн яагаад бид таныг сонгох хэрэгтэй вэ? гэдэг асуултуудад хариулт өгөх хэрэгтэй болдог. Нэг ёсондоо “хэн бэ?” гэдгийг тань хувь хүн талаас дүгнэж байгаа юм.

Видео: Хэрхэн Кембрижийн Их Сургуулийн шаардлагад нийцэх эссэ бичих талаар.

Холбоотой мэдээ

Дэлхийн хамгийн том хөгжмийн коллеж – Berklee College of Music

Вольфганг Амадей Моцарт агуу гэдгээ хүүхэд байхдаа л баталсан. Урлаг хэзээд торгон авьяас, нарийн мэдрэмжээс төрдөг. Тийм атал, үнэхээр онол чухал юм болов уу. Үе үеийн олон л уран бүтээлчийн толгойд

Э. Сударчулуун 2019-11-05

Кино урлагийн шилдэг 16 их сургууль

“Life Itself” шиг романтик түүхийг өөрийнхөөрөө буулгаж, “La La Land”-нх шиг сэтгэл хөдөлгөм хоромыг камерт үлдээж, “Бушхүүгийн үлгэр”-нх шиг нүүр будалт, “Game of Throne”-нх шиг хувцас зэгварыг дэлгэ

oneminute 2019-10-29

Токио хотын их сургууль + Яагаад Японд боловсрол эзэмших хэрэгтэй вэ?

Япон Улсад нийтдээ 618 их сургууль үйл ажиллагаагаа явуулдгаас Үндэсний 86 их сургууль, хувийн хэвшлийн 532 их сургууль байдаг. Японы 13 их сургууль нь дэлхийн шилдэг 400 их сургуулиудын жагсаалтанд б

Мягмарсүрэн 2019-07-22