fbpx

Зөвлөгөө

“Жинхэнэ” эсээ бичих арга буюу хэрэгслүүдийг нэгтгэв

Цацрал Цацрал
2019-04-05 4166 1

Эсээ бичих нь нэг талаасаа та аливаа зүйлийг ямар өнцгөөс хардаг, түүнд хэрхэн ханддаг гэдгийг харуулах бөгөөд нөгөө талаасаа сэтгэлгээ, боловсролын төвшин түүнчлэн өөрийгөө илэрхийлэх чадварыг тань үнэлэх боломжийг олгодог. Тиймээс ч дэлхийн бүх улс оронд эсээ бичих нь өөрийн намтар түүх, уг түүхэнд яг одоо ямар хуудас нэмэгдэж байгаад анализ хийн, таныг дүгнэх хэмжээнд хүрчээ. Сайн эсээ бичихийн тулд унших, бичих, сэтгэх гэсэн 3 арга ашиглана.  Харин юуг сонгож унших, хэзээ бичих, яаж сэтгэх болоод хэр олон давтамжтай, ямар дарааллаар хийх нь хүмүүсийн эсээ хэзээ ч 100% давхцадгүйн шалтгаан болдог.

One Minute : Эсээ бичих тийм ч хэцүү биш гэдэг нь батлагдлаа.

Арга#1 Унших

Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

Ихэнх залуучууд ямар нэгэн уран зохиолын номын нэр хэлдэг. Дэлхийн болон Монголын шилдэг, сонгомол уран зохиолын номуудыг уншаагүй хүн байхгүй биз ээ. Эдгээр номуудад гардаг үйл явдлууд уялдаа холбоо, логик дарааллыг маш сонирхолтойгоор гаргасан байдаг. Эхний хэсэгт юуг өгүүлж байгаа нь тухайн номыг уншигчдад төсөөлөл үүсгэн цааш унших үгүйг шийдвэрлэдэг. Харин цааш үргэлжлүүлэн уншихад дараагийн хэсэгтэй холбогдож буй холбоос нь уншигчийн сонирхлыг өдөөсөн илэрхийлэмжтэй байдаг. Ерөнхий бүтэц, найруулгаас үг хэллэг, хэрхэн илэрхийлэх, зохиогчдын онцлог зэрэг илүү нарийн жижиг хэсгүүдийг анхаарах хэрэгтэй. Түүнчлэн зөвхөн уран зохиолын ном унших нь учир дутагдалтай. Шинжлэх ухаан, танин мэдэхүй, намтар түүхэн номууд нь таны ойлголт, боловсролыг нэмэгдүүлэх болно. Жишээ нь, даалгаварт Америкийн тухай эсээ бичих байв. Ерөнхий агуулгаас гадна  хэдэн чанартай америкийн шинжлэх ухааны сонирхолтой мэдээлэл шигтгэвэл эсээг тань уншиж буй хүнд та өөрийн мэдлэгээ илэрхийлж буй нэг хэлбэр болно.

Сургуулийнхаа номын санд ороод сонирхолтой санагдаж байгаа бүх номыг яагаад уншиж болохгүй гэж? Нийгмийн бүхий л салбар ( улс төр, эдийн засаг, шашин гэх мэт) – ын зайлшгүй мэдэх хэрэгцээтэй арван жилд үздэг ерөнхий мэдлэгээ сайжруулахад номыг хурдан уншдаг болдог. Номын өгүүлбэр, мөрийг гол утгат үгийг нь гүйлгэн илүү хурдан унших зэрэг аргууд байдаг. Энэ нь механик арга юм. Харин олон ном зохиол уншсан уншигч нар тухайн ном юуг өгүүлж, шинэ ямар мэдлэг өгч байгааг хурдан ойлгож мэддэг. Ийнхүү “хэрэгтэй”, “хэрэггүй” номоо ялган сонгож уншдаг. Мөн дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс хэрхэн сэтгэн бичиж байгааг мэдэх ба ингэснээр та өөрийнхөө давуу тал, онцлогийг ойлгон, эсээндээ харуулж чадна.

Танд байгаа хэрэгсэл : Сэтгэлгээг тань тэлэх бүтээлийг танилцуулж байна.

Шилдэг борлуулалттай номын жагсаал дахь цорын ганц хүүхдийн зохиол болох “Бяцхан хунтайж” ном нь 1943 онд анх хэвлэгджээ. Дэлхийн хамгийн олон буюу 200 гаруй хэл дээр хэвлэгдсэн цор ганц ном бөгөөд 150 орчим сая хувь борлогдсон байна. Уг ном нь хүүхэд ямар бүтээлч, шинэлэг, хүрээнээс давсан сэтгэхүйтэй байдгийг дэлхий дахинд харуулж чадсан юм. Эндээс уншина уу.

Арга#2 Сэтгэх

Бүтээлч, шинэ хэв маяг руу яагаад тэмүүлнэ вэ?

Бүтээлч байна гэдэг нь та бусдаас өөрөөр яаж сэтгэж чадах вэ гэсэн үг. Сэтгэх явцдаа гүйцэтгэл сайтай, ур чадвартай хандаж чадаж байгаа эсэх тань танигддаг. Өөрөөр хэлбэл бүтээлч байдал танаас үр дүнтэй сайн гүйцэтгэлийг ямагт шаардаж байдаг. Эсээгээ хэт уран цэцэн, чамин үгсээр бялхуулсан хүмүүс байдаг. Энэ нь амьдралд бодит бус, төсөөлөлдөө автагдсан туршлагагүй “нялх ногоо” гэж илэрхийлэх нь олонтаа. Гэсэн ч туршлагатай болох гэж худал зохиож, ихэрхэж бичих нь “таны цаг ирээгүй” байгааг харуулдаг. Тиймээс амьдралаасаа сэдэвлэсэн, илүү бодитой, өөрийгөө сайн бас зөв илэрхийлж, мэдрэмжтэй тунг нь тааруулж бичих нь зүйтэй. Эсээний хувьд бүтэц найруулга, үгс болон баримт жишээгээ нотлох илэрхийлэл таны бүтээлч байдлыг харуулна. Мөн сэдвээсээ хэт хазайхгүй байх нь чухал. Хазайхгүйн тулд эсээ бичихээс өмнө эсээний гол зорилго юу вэ ( ямар тэтгэлэгт хамрагдахын тулд бичиж байгаа, хэр сайн оноо авах зэрэг), өөрийнхөө үзэл бодлыг ямар байдлаар харуулах вэ гэсэн хоёр асуултанд хариулах хэрэгтэй.

Танд байгаа хэрэгсэл : Хошин хэрнээ хэрхэн өгүүлэмжтэй ярьж болох вэ? Танд нэгэн чухал илтгэлийг хүргэж байна.

Арга#3 Бичих

Эсээ бичихэд юуг анхаарах шаардлагатай вэ?

  • Логик, дараалалтай байдал
  • Бүтэц – эхлэл, төгсгөл, дунд хэсгүүд
  • Найруулга – үг, өгүүлбэрийн илэрхийлэл
  • Баримт, жишээ – том утга санааг илэрхийлж чадахуйц энгийн жижиг, өдөр тутмын, ойлгоход хялбар жишээг сонгох
  • Итгэл төрүүлэхүйц – бодит, үнэн, амьдралд илүү ойр зүйлийг өгүүлэх бөгөөд баримт үнэн болохыг нотлох
  • Уншиж буй хүнтэй харилцах – … тийм биш гэж үү ? гэх мэт оновчтой газарт асуулт асууж болно. Гол ач холбогдол нь эсээг тань уншиж буй хүн жишээг өөрийн амьдралд тусган ойлгож, илүү итгэл төрүүлнэ.
  • Нийтлэг хэв маягаас татгалах – жишээ нь, усны тухай эсээнд << Ус гэж юу вэ ?>> гэж эсээгээ эхлэх нь олон байдаг. Үүний оронд жижиг жишээнээс эхлэх нь бүтээлч байдлыг хадгална.
  • Ноороглол – нэгээс хоёр удаа ноорог хийгээд болсон гэж залхуурч бодож байгаа юм биш биз? Нооргын тоо хэд ч байж болно. Ноороглоход тоо хамааралгүй.
  • Тодорхой байх- Хэтэрхий ерөнхий хэлэх гэсэн зүйлээ тойруулж бичсэн эсээ бүтэлгүйтдэг. Учир нь энэ нь ойлгомжгүй байдал, төөрөгдүүлэлт үүсгэдэг.
  • Хэт урт оршил – нэг зүйл тайлбарлах гэж давхар олон зүйлийг тайлбарлах нь цөөнгүй. Гэсэн ч залхмаар, сонирхолгүй ба тайлбарлах нь нэг үгийг өөр үгээр солин найруулсан байдлаас зайлсхийгээрэй.
  • Агуулга – уншиж, сэтгэн, бичих үед аль хэдийнэ танд эсээний агуулга, утга нь бүрэлдэж эхэлсэн байна.

  • Өөрийн санаа, үзэл бодлыг шууд хүүрнэн өгүүлэхээс зайлсхийх
  • Хэвлэл, ном зохиолоос бусдын бүтээлийг товчлон хуулахаас болгоомжлох
  • Хэтэрхий өргөн юм уу олон санааг багтаахаас зайлсхийх
  • Бусдын санааг давтан үзүүлэх, нуршихаас зайлсхийх
  • Гарчиг – сайн гарчиг ач холбогдолыг нэмэгдүүлдэг. Хамгийн гол санааг илэрхийлсэн болон илэрхийлэхэд нөлөөлсөн санаагаар гарчиг өгөх нь тохиромжтой байдаг.

Танд байгаа хэрэгсэл : ноорог цаас, ойр дотны хүмүүстээ эсээгээ уншуулан шүүмж сонсох боломж

Нийтлэлийг бичсэн: Б.Мөнхбайгаль

Холбоотой мэдээ

Жилийн төлөвлөгөө гаргах 5 алхам

Жил бүр олон хүн "энэ жил миний жил байх болно, ёстой үзүүлээд өгнө" гэдэг. Гэхдээ яагаад заримдаа бодит байдал дээр энэ нь амаргүй байдаг юм бол? Яагаад зарим зүйл бодсон шиг байдаггүй юм бол? Үүний 

Цацрал 2020-01-01

Өөртөө хөрөнгө оруулах 3 чухал төлөвлөлт + эмэгтэй хүн бизнесийн салбарт ажиллах онцлог

Эдгээр 3 зүйлийг л сайн төлөвлөөрэй. Бусад нь аяндаа энэ төлөвлөлтөө дагаад болчихдог гэж зочин маань хичээнгүйлэн захисан юм. Энэ дугаарт зочин Поларис эдүкэйшн академийн үүсгэн байгуулагч , сургагч

Цацрал 2019-12-10

Нэрт зохиолч Ф.Достоевскийгоос суралцах санаа

Оросын нэрт зохиолч, их сэтгэгч, философич Фёдор Михайлович Достоевскийн 198 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тодруулбал, тэрээр 1821 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр мэндэлжээ. Иймд, өнөөдрийн

Э. Сударчулуун 2019-11-11