fbpx

Их сургууль

Дэлхийн шилдэг сургуулиуд #9| Цюрихын Швейцарын Техникийн Институтийн талаар + Яагаад сонгон суралцах шалтгаан

Мягмарсүрэн Мягмарсүрэн
2019-04-09 1441 0

Тус сургууль нь 1855 онд үүсгэн байгуулагдсан юм. Голчлон инженер, шинжлэх ухаан, математик, менежментийн чиглэлээр хичээллэдэг бөгөөд сургуулийн төгсөгчид нь чансаагаараа жилээс жилд сайжирсаар байгаа юм. Үргэлж л өөрсдийн салбарт амжилт авчирдаг учраас сургуулийг зорин ирэгсдийн тоо нэмэгдсээр байгаа гэнэ. Одоогоор тус сургуульд нийт 18000 гадаад дотоодын оюутнууд суралцаж байгаа бөгөөд дэлхийн шилдэг их дээд сургуулидын 7 дугаарт жагсаж байна.

Босго өндөртэй тус институтэд мастерийн зэрэг олгодоггүй хэдий ч уг сургуулийг төгсөгчдийг мастерийн зэрэг хамгаалсанд тооцдог онцлогтой. Тус сургуулийг алдаршуулсан нэг зүйл нь алдарт физикч Эйнштейн бөгөөд тэрээр тус сургуулийг төгсөж, мөн багшилж байсан түүхтэй.

Салбар сургуулиуд:

  1. Инженер ба технологи
  2. Урлаг ба Хүмүүнлэг
  3. Нийгмийн шинжлэх ухаан
  4. Физик шинжлэх ухаан

Яагаад Цюрихын Швейцарын Техникийн Институтийг сонгох шалтгаан

Хэрэв та Швейцарт суралцах гээд аль сургуулийг нь сонгохоо мэдэхгүй эргэлзэж байгаа бол наашаа анхаарлаа хандуулаарай. Бид танд Цюрихын Швейцарын Техникийн Институтийг танилцуулж байна. Яагаад гэж үү? Үүнийг та доорх шалтгаануудаас харж болно.

 

  1. Швейцарийн хамгийн том хотод байрладаг

Цюрихын институт нь Швейцарьт хамгийн том хот бөгөөд ойролцоогоор 1900000 оршин суугчтай. Энэ нь юу гэсэн үг вэ? олон хүнтэй уулзах, үзэсгэлэнт газруудаар зугаалах, их туршлагатай хуримтлуулах, хичээлийнхээ чөлөөт цагаар ажил хийх зэрэг илүү олон боломжуудыг танд олгох юм.

 

  1. Дэлхийн түвшний боловсролыг олгоно

Швейцарийн дээд боловсролын системийг маш нарийн, эрэлт хэрэгцээ гэдэг. Тэр дундаа Цюрихын институт нь сургалтын системээрээ Швейцарийн дээд боловсролын байгууллагуудаа тэргүүлэх байр суурь эзлдэг.

Хэрэв уг институтийг сонгосон бол, та хүсч болох хамгийн сайн сургалтын сургалтыг авах боломжтой.

 

  1. Тэтгэлэгт хамрагдах

Швейцарийн засгийн газар болон Цюрихын институтээс жил болгон тэтгэлэг зарлдаг байна. Гэхдээ та тэтгэлэгт хамрагдах боломжийг эртнээс хайж эхлэх хэрэгтэй. Хэрвээ зөв тэтгэлэгтээ хамрагдаж чадвал зарим нь таны амьжиргааны зардлын зарим хэсгийг даах болно.

 

  1. Сургалтын төлбөр

Швейцарь улсад гадаадын оюутнууд суралцхад амжиргааны өртөг багтай, сургалтын төлбөр нь хямдхан байдаг. Тэр дундаа Цюрихын институтийн төлбөр улиралын 2000-4000$ байдаг байна.

 

  1. ASVZ буюу Цюрын Академик спортын нийгэмлэг

Уг нийгэмлэг нь нийт 120 гаруй спортын төрлөөр оюутнуудыг бэлтгэдэг ба бүжигийн төрлөөр ч та хичээллэх боломжтой.

Холбоотой мэдээ

Дэлхийн хамгийн том хөгжмийн коллеж – Berklee College of Music

Вольфганг Амадей Моцарт агуу гэдгээ хүүхэд байхдаа л баталсан. Урлаг хэзээд торгон авьяас, нарийн мэдрэмжээс төрдөг. Тийм атал, үнэхээр онол чухал юм болов уу. Үе үеийн олон л уран бүтээлчийн толгойд

Э. Сударчулуун 2019-11-05

Кино урлагийн шилдэг 16 их сургууль

“Life Itself” шиг романтик түүхийг өөрийнхөөрөө буулгаж, “La La Land”-нх шиг сэтгэл хөдөлгөм хоромыг камерт үлдээж, “Бушхүүгийн үлгэр”-нх шиг нүүр будалт, “Game of Throne”-нх шиг хувцас зэгварыг дэлгэ

oneminute 2019-10-29

Токио хотын их сургууль + Яагаад Японд боловсрол эзэмших хэрэгтэй вэ?

Япон Улсад нийтдээ 618 их сургууль үйл ажиллагаагаа явуулдгаас Үндэсний 86 их сургууль, хувийн хэвшлийн 532 их сургууль байдаг. Японы 13 их сургууль нь дэлхийн шилдэг 400 их сургуулиудын жагсаалтанд б

Мягмарсүрэн 2019-07-22