fbpx

Их сургууль

Дэлхийн шилдэг сургуулиуд #10| Лондонгийн эзэн хааны коллежийн тухай + Яагаад Лондонг сурахад хамгийн тохиромжтой хотоор сонгосон бэ?

Мягмарсүрэн Мягмарсүрэн
2019-04-16 4139 0

Лондонгийн эзэн хааны коллеж нь анх 1907 онд байгуулагдсан, 2019 оны дэлхийн их дээд сургуулиудын дунд (THES – QS World University Rankings) наймдугаарт жагссан бөгөөд Лондонд байрладаг дээд боловсролын байгууллага юм. Одоогоор тус коллежид 125 орны 17000-аад оюутан

  • Нисэхийн инженжер
  • Био инженжер
  • Химийн инженер
  • Иргэний болон Байгаль орчны инженер
  • Дизайн инженерийн Dyson сургууль
  • Дэлхий шинжлэх ухаан, инженерийн
  • Цахилгаан болон электрон инженерийн
  • Механик инженерийн чиглэлээр суралцаж байна.

Зуу гаруй жилийн түүхтэй тус коллеж нь техникийн ухаан, анагаах ухаан, байгалийн шинжлэх ухааны гэсэн 3 факультет, Бизнес болон хүмүүнлэгийн тэнхимтэй. Эрдэм шинжилгээний ажлаас олдог орлогоороо улсдаа төдийгүй дэлхийд эхэнд ордог. Лондоны Эзэн хааны коллежийг төгсөгчдийн жилийн дундаж цалин 78 мянган ам.доллар байдаг гэсэн судалгаа бий. Нийтдээ 3000 гаруй багш, эрдэмтэдтэй томоохон бүтэц бүрэлдэхүүнтэй, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол олгодог нэр хүндтэй сургуулиудын нэг билээ.

Тус коллеж нь Британийн томоохон сонины холбоодын гаргасан жагсаалтад хоёрдугаар байранд орсон гуравхан их дээд сургуулийн нэг юм. Тухайлбал 1999, 2000 онд Таймс-ын (The Times) жагсаалтад Оксфордын Их сургуулийн дээр хоёрдугаар байрт орж байв. Сургалт, эрдэм шинжилгээний ажил нь шинжлэх ухаан, техник, анагаах ухаанд илүү төвлөрдөг бөгөөд сүүлийн үед Бизнесийн сургууль болон хүмүүнлэгийн тэнхим байгуулагдсан.

Тус коллежийн гол хотхон нь Төв Лондоны Өмнөд Кенсингтонд байрладаг. Анх Лондоны Их Сургуулийн бүрэлдхүүнд багтдаг коллеж байж байгаад 2007 оны долдугаар сарын 8-нд 100 жилийнхээ ойгоор тусдаа коллеж болсон.

Яагаад Лондонг сурахад хамгийн тохиромжтой хотоор сонгосон бэ?

Дэлхийн их дээд сургуулиудын чансааг тодорхойлогч компаний судалгаагаар Лондон суралцахад хамгийн тохиромжтой хотоор шалгарчээ. Өнгөрсөн онд Францын Парис, Канадын Монтреал тэргүүн байранд бичигдсэн юм.

Сурахад хамгийн тохиромжтой хотыг тодруулахдаа шилдэг сургуулиудын тоо, ажлын байр, даяарчлагдсан байдал болон амьдрах орчин зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзэж шилдэг 30 хотыг тогтоодог байна. Мөн тэд 50 мянган оюутнаас судалгаа авдаг тухай BBC мэдээлжээ.

Гэхдээ Лондон хот нь амьдрах өртгөөрөө дээрх үнэлэмжүүдээс тааруухан үнэлгээ авчээ.

Эзэн хааны коллеж, Лондонгийн их сургуулийн коллеж, Лондонгийн эдийн засгийн их сургууль, Хааны коллеж зэрэг дэлхийн жишигт нийцсэн боловсрол авахаар Лондон хотыг зорьдог оюутнуудын тоо цөөнгүй аж. Лондонд оюутнууд мөн музей, театр, кино театр болон ресторан зэрэг газруудаар зочилж олон талт соёлыг мэдрэх боломжтой.

Түүнчлэн ажилд орох боломжоороо ч тохиромжтой хот хэмээн үзэж байгаа бөгөөд даяаршсан хот гэдгээрээ олон улсын оюутнуудыг гадуурхахдаггүй гэжээ.

 

Холбоотой мэдээ

Дэлхийн хамгийн том хөгжмийн коллеж – Berklee College of Music

Вольфганг Амадей Моцарт агуу гэдгээ хүүхэд байхдаа л баталсан. Урлаг хэзээд торгон авьяас, нарийн мэдрэмжээс төрдөг. Тийм атал, үнэхээр онол чухал юм болов уу. Үе үеийн олон л уран бүтээлчийн толгойд

Э. Сударчулуун 2019-11-05

Кино урлагийн шилдэг 16 их сургууль

“Life Itself” шиг романтик түүхийг өөрийнхөөрөө буулгаж, “La La Land”-нх шиг сэтгэл хөдөлгөм хоромыг камерт үлдээж, “Бушхүүгийн үлгэр”-нх шиг нүүр будалт, “Game of Throne”-нх шиг хувцас зэгварыг дэлгэ

oneminute 2019-10-29

Токио хотын их сургууль + Яагаад Японд боловсрол эзэмших хэрэгтэй вэ?

Япон Улсад нийтдээ 618 их сургууль үйл ажиллагаагаа явуулдгаас Үндэсний 86 их сургууль, хувийн хэвшлийн 532 их сургууль байдаг. Японы 13 их сургууль нь дэлхийн шилдэг 400 их сургуулиудын жагсаалтанд б

Мягмарсүрэн 2019-07-22