fbpx

Гудамжаар..

Фото: Эрээнтэй бараантай Эрээн хотоор

Мягмарсүрэн Мягмарсүрэн
2019-04-20 1741 0

Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн Сэтгүүлзүй Медиа Технологийн тэнхимийн Сэтгүүлзүйн гуравдугаар ангийн оюутнууд жил бүр Экологийн Сэтгүүлзүй хичээлийн хүрээнд БНХАУ-ын Эрээн хотруу дөрвөн өдрийн турш аялдаг уламжлалтай. Энэ удаагийн аялал тун сонирхолтой байсан бөгөөд миний хувьд Эрээн хотруу анх удаагаа явж байлаа.

2019.04.11-ны үдээс хойш 17:20-д УБ->Замын-Үүд чиглэлийн вагондоо ангиараа суугаад хөдлөв. Билет нь пласкарт (хагас купе юм уу даа) 23800 ‎₮, уух юм (найруулдаг цай, кофе), цагаан хэрэглэлтэй. 00 нь эр, эм-ээрээ 2 талд тусдаа байдаг юм билээ, ороход белизна юу хлормин уу аль нь ч юм сэнгэнээд цэвэрхэн санагдсан. Вагон дотроо usb оролттой цэнэглэгчтэй байсан нь “воав” гэмээр.

04.12-ний өглөө 07:20-д Замын-Үүд өртөөн дээр ирэв. Вагоноос буугаад хил гаргадаг автобусруу хүмүүс гүйлдээстэй. Бид зорисон хэргээ бүтээхээр Замын-Үүдын засаг даргын тамгийн газарт очин тус сумын байгаль орчин хариуцсан мэргэжилтэгтэй уулзан ярилцлага хийгээд цааш хилийн бомтруу автобусанд суугаад хөдлөв. Өртөөн дээрээс Эрээн хотын тээврийн товчоо хүртэл хүний 10000₮-р автобус явдаг юм байна. Тэнд нь 69-үүд болон бусад 4 дугуйтууд цуваад зогсчихсон. 69 нь хүний 40¥ (14000₮ орчим). Хилээр хөлөөрөө гарч болохгүй, заавал тээврийн хэрэгслээр гарна.

Манайхны хамгийн ихээр зорчдог газрын нэг бол БНХАУ-ын Эрээн хот. 1990-ээд оны эхээр Хятад, Монгол хоёр улсын хил боомтын асуудал зөөлрөн, монголчууд урагшаа чөлөөтэй зорчдог болсноор Эрээн хот бидэнд танил болж эхэлсэн.

Монголчуудын ихэнх нь Эрээн хот гэхээр Шинэ, хуучин зээл, Бүдүүн дэлгүүр гэх маягаар төсөөлдөг. Эрээн хотод бидний хараахан үзэж амжаагүй үзэсгэлэнт газрууд зөндөө байдаг гэж сонссон ч үзэж сонирохох зав нь даанч гарсангүй. Гэсэн хэдий ч аль чадахаараа Эрээн хотын гудамж амьдралын хэв маягийг харуулахаар зорилоо.

 

Холбоотой мэдээ

Фото: Машингүй Улаанбаатар

Жил бүрийн зургаадугаар сарын эхний долоо хоногийн бямба гаригийг бүх нийтийн биеийн тамир, спортыг дэмжих зорилгоор “Автомашингүй өдөр” болгон нийтийг хамарсан урлаг спортын арга хэмжээ зохион байгуу

Мягмарсүрэн 2019-05-18

Фото: Өнгөгүй Улаанбаатар

Хэрвээ хорвоо дэлхийд хар цагаан гэж хоёрхон өнгө байдаг байсан бол бид өдөр бүрийг уйтгартайгаар өнгөрөөх байлаа. Тэр дундаа Улаанбаатар бүүр ч гунигтай. Аргагүйдээ үнэн төрх нь хар цагаан ч өнгө өнг

Мягмарсүрэн 2019-04-27

Фото: Эрээнтэй бараантай Эрээн хотоор

Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн Сэтгүүлзүй Медиа Технологийн тэнхимийн Сэтгүүлзүйн гуравдугаар ангийн оюутнууд жил бүр Экологийн Сэтгүүлзүй хичээлийн хүрээнд БНХАУ-ын Эрээн хотруу дөрвөн өдрийн турш

Мягмарсүрэн 2019-04-20