fbpx

Зөвлөгөө

Герман хэлний Тест ДаФ (Test DaF) шалгалт + бүтэц, хуваарилалт

Цацрал Цацрал
2019-04-24 1419 0

ХБНГУ нь дээд боловсрол эзэмших хүсэлтэй хүмүүст хамгийн тохиромжтой улс орон гэгддэг. Учир нь Герман улсад дээд боловсрол нь үнэ төлбөргүйгээс гадна дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн их дээд сургуулиуд нь герман, англи хэлээр суралцаж болох сургалтын хөтөлбөрүүдтэй, эрдэмтэн багш нарын судалгаа, шинжилгээ, сургалтын ур чадвар өндөр зэрэг маш олон давуу талтай байдаг.

Оюутан суралцагчид Германы их дээд сургууль, мэргэжлийн боловсролын сургуульд суралцах гэж байгаа бол герман хэлээр суралцах зохих түвшний мэдлэг чадвартай, өөрийн мэдлэгийн түвшингээ батлуулах шаардлагатай бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн герман хэлний шалгалтуудын аль нэгийг өгсөн байх ёстой. Тэдгээрийн нэг нь Тест ДаФ (Test DaF) шалгалт бөгөөд эх хэл нь герман хэл биш оюутан суралцагсдын Герман хэл-гадаад хэлний мэдлэг, чадвар, дадлын түвшинг Европын гадаад хэлний стандартын B2-оос C1 түвшинд тогтоодог юм. Тус шалгалтыг өгөхөд 700-1000 цагийн герман хэлний хичээл үзсэн байх ёстой ч хичээл үзсэнийг заавал батлах шаардлагагүй байдаг. Герман хэлний зохих түвшний мэдлэгтэй, Герман улсад суралцах оюутан суралцагчид, судалгаа, шинжилгээний ажил хийх хүсэлтэй эрдэмтэн судлаачид, эсвэл өөрийн герман хэлний мэдлэгийн түвшинг тогтоолгох хүсэлтэй хэн ч уг шалгалтыг өгч болно.

OneMinute : Шалгалтыг хэдэн ч удаа давтан өгч болно.

Тус шалгалт нь та бүхний Германы их дээд сургуульд суралцахад шаардлагатай мэдлэг, чадвар, дадлыг эзэмшсэн эсэхийг шалгах бөгөөд сэдэв, даалгаврууд нь доорх хам сэдэвтэй байж болно :

  • Их, дээд сургуулийн амьдрал,
  • Эрдэм шинжилгээ, судалгаа,
  • Шинжлэх ухаан, шинэ техник, технологи,
  • Хэл яриа, харилцаа,
  • Олон нийтийн хэвлэл мэдээлэл,
  • Хүрээлэн орчин,
  • Нийгэм,эдийн засаг,
  • Залуучууд, гэр бүл, амьдрах, оршин суух гэх мэт.

Шалгуулагчийн амжилтын төвшинг Тест ДаФ-ын 3-5 төвшингөөр (Test DaF-Niveaustufe/TDN 3-5) тодорхойлно.   Тест ДаФ-ын 3-р төвшигээөс доогуур байгаа тохиолдолд тэнцээгүй гэж үзнэ. Шалгалтын бүх бүрэлдэхүүн хэсгүүдэд 4-р төвшинд үнэлэгдсэн тохиолдолд Германы их дээд сургуульд элсэх эрх нээгдэнэ. Гэвч зарим сургалтын хөтөлбөрийн шаардлагаас үүдэн элсэх эрх өөр өөр байж болно.

Шалгалт 4 үндсэн хэсгээс бүрдэнэ

Шалгалтын бүрэлдэхүүн хэсэг, даалгавар гүйцэтгэх хугацаа Шалгалтын даалгавар
Уншиж ойлгох: 60 минут

 

30 даалгавар бүхий уншиж ойлгох 3 төрлийн бичвэр дээр ажиллана.
Сонсож ойлгох: 40 минут 25 даалгавар бүхий сонсож ойлгох 3 төрлийн бичвэр дээр ажиллана.
Бичгийн ажил: 60 минут Бичих даалгавар нь хоёр хэсэгтэй. Эхний хэсэгт тоо баримт бүхий график, хүснэгт, диаграммын мэдээллийг тодорхойлон дүгнэж, тайлбарлан бичнэ. Хоёрдох хэсэгт  өгөгдсөн өгүүлэмж, эсрэгцэл бүхий онол, нээлттэй асуулт зэрэгт үндэслэн өөрийн санал бодлыг учир шалтгаан,  нотолгоотой бичнэ.
Аман шалгалт: 35 минут орчим  Нийт 7 даалгавартай. Өгөгдсөн асуулт, шаардлагын хариуг дуу хураагуурт хэлж бичүүлнэ.
Нийт хугацаа: 3 цаг 10 минут орчим

 

Энэхүү шалгалтыг 96 орны 450 шалгалтын төв зохион байгуулдаг бөгөөд Монгол улсад Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн дэргэдэх Герман хэлний шалгалтын төв энэ шалгалтыг тогтмол зохион байгуулдаг билээ. Уг төв нь  герман хэлээр хэлэлцэгч улс орнуудын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй оюутан, суралцагчдын сурах чадвар болон герман хэлний мэдлэг, чадварын стандарт шалгалтыг авдаг албан ёсны лиценз бүхий төв юм.

Тус төвд

–         TestDaF  (Герман хэлний шалгалт B2/C1)

–         TestAS   (Суралцах чадварыг шалгах тест)

–         onSET (Герман болон англи хэлний түвшин тогтоох онлайн шалгалт A2- C1)

тус тус өгөх боломжтой.

 2018 оны шалгалтуудын хуваарь:

TestDaF:             2018.02.20      (Бүртгэл 2017.11.28-2018.01.23)

2018.04.26      (Бүртгэл:2018.03.01 –03.28)

2018.11.13      (Бүртгэл: 2018.09.18 – 10.16)

TestAS:               2018.02.27      (Бүртгэл дууссан.)

2018.04.21      (Бүртгэл: 2018.01.29 – 03.12)

                           2018.10.27      (Бүртгэл: 2018.06.04 – 09.10)

onSET:           2018 оны 5-р сар, 12-р сард болох тул дэлгэрэнгүй мэдээллийг төвөөс авна уу.

 

Хүмүүнлэгийн ухааны их сургууль

Герман хэлний шалгалтын төв

Төвийн захирал доктор, профессор Х.Наранчимэг

ГЭСА-ы төлөөлөгч Кристиан Келлнер

Хаяг: ХУИС-ийн 2-р байр, 202 тоот

Уулзалт авах цаг: Мягмар гараг, 15.00 – 17.00 цаг

Холбоо барих утас: 99157188, 94952572

Нийтлэлийг: Б.Мөнхбайгаль

Холбоотой мэдээ

Нэрт зохиолч Ф.Достоевскийгоос суралцах санаа

Оросын нэрт зохиолч, их сэтгэгч, философич Фёдор Михайлович Достоевскийн 198 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тодруулбал, тэрээр 1821 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр мэндэлжээ. Иймд, өнөөдрийн

Э. Сударчулуун 2019-11-11

OMPlaylist: Бүх цаг үеийн шилдэг гитарын гоцлолтой 10 дуу

Цаг агаартай зүйрлэн илэрхийлвэл таны өнөөдөр ямар байна вэ? Хэдхэн цагийн дараа амралтын өдөр болох гэж буй юм чинь нэг их шуураагүй гэж найдья. Яг өнөөдөр шиг налгар өрнөж байж ч болох юм. Цаг агаар

Э. Сударчулуун 2019-11-08

Герман хэл анхлан суралцагчдын гаргадаг түгээмэл алдаа + практик зөвлөгөө

Европын орнуудын иргэд Англи, Испани, Герман хэлийг түлхүү хэрэглэдэг. Язгуурын хувьд “Энэтхэг-Европ” хэлний бүлд багтаж, цагаан толгойг Латин үсгээр тэмдэглэх боловч хэл зүйн хувьд Англи, Солонгос гэ

Э. Сударчулуун 2019-11-07