fbpx

Зөвлөгөө

Зөвлөгөө: Сэтгэл санаагаа сэргээх 10 алхам

Мягмарсүрэн Мягмарсүрэн
2019-04-26 2602 0

Хүн бүр л сэтгэлээр ундаг шүү дээ. Уйтгар гуниг, ганцаардал нь бидний амьдралд байдаг л мэдрэмж бөгөөд үүнийг хүндээр хүлээж авах шаардлагагүй. Огт сэтгэл санаагаар унахгүй байна гэж байхгүй. Ажил үйлс бүтэхгүй байх, өвчин зовлон тохиох, бусадтай муудалцах гээд л ямар нэгэн шалтгаанаас болоод сэтгэл санаагаар унах үе зөндөө гарна. Ийм үедээ үүнийгээ зөв аргаар даван туулах нь хамгийн чухал юм. Тиймээс бид танд сэтгэл санаагаа сэргээх 10 зөвлөгөөг хүргэж байна.

  1. Дугуй унах

Нар ээсэн дулаахан өглөө бүлээхэн салхи татуулан дугуйгаар зугаалахад сэтгэл санаа яаж өвдөх билээ дээ тийм үү? Эргэн тойрноо харах нүд чинь машины цонхоор хайрцаглагдахгүй, дугуйгаар аялаж байхдаа бүхнийг тод, бас уужуугаар харан давхих болно. Энэ чинь л жаргал шүү дээ.

  1. Унтах

“Өлсөж байна уу? Тэгвэл унт. Унтаж байхдаа өлсөөд сэрвэл яах вэ? Буцаад л унт”

Хэрвээ сэтгэл тань нэг л тавгүй бүх зүйл болж өгөхгүй байвал зүгээр л дулаан хөнжилдөө шургаад унтаад өг. Тухтай гэгч нь ороо засаад унтах ямар сайхан гээч. Амттай зүүдтэй нойрсвол бүүр ч сайхан. Харин сэрхэд тань муухай мэдрэмжүүд хэдийнээ алга байна. Таны тархи ч сийрэг сэтгэнэ.

  1. Дуу сонсох

Танд юу тохиолдох гэж байгааг урьдчилж мэдэх аргагүй, бүх юм л гэнэт тохиолддог. Зарим хүмүүст энэ нь сэтгэл санааны гүн зовинол үүсгэдэг. Сэтгэл санаагаа амрааж, зовнилоос ангижрахын тулд хүмүүс бясалгах, дасгал хийх, эм уух, идэх, эм уух,сэтгэлзүйчтэй зөвлөх болон дахин эм уух зэрэг төрөл бүрийн зүйл хийдэг.
Дасгал хийхгүй, хэтрүүлж идмээргүй, эсвэл бясалгаж хийж,сэтгэлзүйчид үзүүлмээргүй эсвэл эмээр эмчлэх хүсэлгүй байгаа бол та зүгээр л дуртай дуугаа сонс. Сэтгэлийн зовинолыг багасгах хамгийн үр дүнтэй хэрэгслүүдийн нэг нь хөгжим гэдгийг хүн болгон ухаардаггүй. Нүдээ аниад, зөвхөн сонсож байгаа зүйлдээ анхаарлаа хандуулаад үзээрэй. Таны бие махбодь, оюун ухаан тань шууд тайвшран төвлөрч эхлэхийг та мэдрэх болно. Сайхан дуу сонсох ч сайхан шүү. Хүн болгонд хайрлаж явдаг дуу гэж бий.

  1. Дэлгүүр хэсэх

Мөнгөтэй мөнгөгүй бай хамаагүй санаа нийлэх найзуудтайгаа хамт хөлөө цуцтал дэлгүүр хэс. Гол нь таны юу авах биш найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрөөх шүү. Та үүнийг дэмий цагаа үрсэн хэрэг гэж бодож байна уу? Тэгвэл энэ нь давхар танд биеийн тамирийн дасгал болох болно. Их Британийн эрдэмтдийн судалгаагаар дэлгүүр хэсэх нь хүмүүсийн наслалтыг уртасгаж, жин нэмэгдэхээс сэргийлдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, байнга хэсэх нь биеийн тамирын зааланд хичээллэсэнтэй адил үр дүнд хүргэх гэжээ.

  1. Амттан идэх

Өөрийн хийсэн хоол өөрт амттай гэж. Амттан идэх нь таны сэтгэл санааны байдлыг дээшлүүлдэг. Тэр тусмаа өөрийн гараар хийвэл бүр ч сонирхолтой. Гэхдээ сэтгэлээр унасан гээд утгагүй ихээр идээд байх биш харин амттанаа өөрийн гараар хийж түүнээсээ сайхан мэдрэмж аваарай.

  1. Гэрээ цэвэрлэх 

Сэтгэл санааны гутрал нь таны орчин тойрныхоо байдалтай хамаатай байдаг. Хэрвээ таны гэр эсвэл ажлын байр тань нэг л тухгүй байвал дуртай дуугаа хамгийн чанга дээр нь тавиад “зад” цэвэрлэгээ хийгээрэй. Энэ нь таны сэтгэл санааг ч дээшлүүлэх болно. Цэвэрхэн орчинд байхад ямар их таатай байдаг билээдээ.

  1. Ярилцах

Ярилцах нь сэтгэл санаагаа сэргээх хамгийн зөв алхам юм. Дотроо байгаа бүх л мэдрэмжүүдээ ярилцдаг зүрхний анд хүн болгонд байдаг. Хамгийн сайн найзтайгаа тухтай нам гүм газар суугаад бүх зүйлсээ ярилцаж өөрийн дотор байгаа хар бараа бүхнээ гарга. Тэгсэн цагт та хамгийн их тайвшрал болон аз жаргалыг мэдрэх болно.

  1. Дасгал хийх

Өглөө эртлэн босоод дасгал хийгээрэй. Ихэнх хүмүүс дасгалыг эрүүл амьдралын хэв маягийн нэг хэсэг гэдгийг мэддэг. Дасгал нь биеийн болоод сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалдаг бөгөөд амьсгал, зүрх судас, булчин, үе мөчний тогтолцоонд эерэгээр нөлөөлдөгөөс гадна хүний сэтгэл санааг тогтворжуулж байдаг ид шидтэй зүйл юм.

  1. Кино үзэх

“Бор гэртээ богд, Хар гэртээ хаан” гэгчээр өөрийн дуртай киногоо буйдан дээрээ дулаахан хөнжлөө нөмрөөд үзэх бол аз жаргал юмаа.

  1. Crush-тай болох

Хайр сэтгэл бүхнийг ялна аа гэж. Хайрлаж явдаг хүнтэй болно оо гэдэг чинь хамаг амьдрал утга учиртай болно оо л гэсэн үг дээ. Түүнийгээ хархаар л хамаг сэтгэл гэгэлзээд, сайхан харагдчих гээд хамаг л байдгаараа гоёж гангалаад л, шөнжин бодож нойргүй яваад л гоё ш дээ…

Холбоотой мэдээ

Нэрт зохиолч Ф.Достоевскийгоос суралцах санаа

Оросын нэрт зохиолч, их сэтгэгч, философич Фёдор Михайлович Достоевскийн 198 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тодруулбал, тэрээр 1821 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр мэндэлжээ. Иймд, өнөөдрийн

Э. Сударчулуун 2019-11-11

OMPlaylist: Бүх цаг үеийн шилдэг гитарын гоцлолтой 10 дуу

Цаг агаартай зүйрлэн илэрхийлвэл таны өнөөдөр ямар байна вэ? Хэдхэн цагийн дараа амралтын өдөр болох гэж буй юм чинь нэг их шуураагүй гэж найдья. Яг өнөөдөр шиг налгар өрнөж байж ч болох юм. Цаг агаар

Э. Сударчулуун 2019-11-08

Герман хэл анхлан суралцагчдын гаргадаг түгээмэл алдаа + практик зөвлөгөө

Европын орнуудын иргэд Англи, Испани, Герман хэлийг түлхүү хэрэглэдэг. Язгуурын хувьд “Энэтхэг-Европ” хэлний бүлд багтаж, цагаан толгойг Латин үсгээр тэмдэглэх боловч хэл зүйн хувьд Англи, Солонгос гэ

Э. Сударчулуун 2019-11-07