fbpx

Их сургууль

Дэлхийн шилдэг сургуулиуд #12| Лондонгийн Их Сургуулийн талаар + сонгон суралцах 4 шалтгаан

Мягмарсүрэн Мягмарсүрэн
2019-04-30 4665 0

1826 анх үүсгэн байгуулагдсан бөгөөд зөвхөн бүсгүйчүүдийг элсүүлдэг байжээ. Гэвч 1878 оноос эхлэн эрчүүдийг элсүүлж эхэлсэн аж. Энэ сургууль нь өдгөө дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын тоонд багтдаг юм. Залуусын хамгийн их суралцдаг, эрэлттэй сургуулийн тоонд ордог бөгөөд нийт 32000 гаруй оюутнуудыг

  1. Барилга, Байгаль орчин
  2. Тархи судлал, шинжлэх ухаан
  3. Урлаг ба Хүмүүнлэг
  4. Инженерийн шинжлэх ухааны сургуулиудад нийт 36 чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байна.

2005 оноос хойш UCL (University collage London) албан ёсны нэрээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн Лондонгийн Их Сургууль нь Их Британийн Лондон хотод байдаг олон нийтийн судалгааны их сургууль бөгөөд Их Британид гуравдугаарт ордог их сургууль юм. Тус сургууль нь эрэгтэйчүүдтэй адил нөхцөлөөр эмэгтэйчүүдийг хүлээн зөвшөөрсөн анхны англи хэлний их сургууль болж байжээ.

Видео: Лондонгийн Их Сургуулийн талаар

Лондонгийн Их Сургуульд суралцах 4 шалтгаан

  1. UCL бол дэлхийн шилдэг их дээд сургуулиудын нэг юм

Лондонгийн их сургууль нь дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтанд дээгүүр байр суурь эзлдэг бөгөөд уламжлал ёсоор жил бүрийн зун гардаг QS University Rankings дэлхийн 84 хотын 1000 орчим их, дээд сургуулийг эрэмбэлсэн 2019 оны жагсаалтаар 10-рт багтжээ. Нэг үгээр UCL-н оюутан байх нь нэр төрийн хэрэг юм.

2. Гайхалтай академик орчин

Лондонгийн их сургууль нь 2014 онд Нобелийн шагналыг хүртсэн анхны Британийн их сургууль юм.

3. Лондонгийн төвд байршилтай

UCL-ийн байршил нь оюутнуудыг усан сан, фитнес зэрэг хотын бүх төрлийн байгууламжуудтай холбож өгдөг. Түүнчлэн оюутнуудад хичээлийнхээ хажуугаар ажиллах боломжийг олгодог.

4. Сонирхолтой оюутны амьдрал

UCL-д суралцагч нь 200 гаруй нийгэмлэг, клубүүдэд хандах боломжтой бөгөөд оюутнууд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх бүрэн боломжтой.

Холбоотой мэдээ

Дэлхийн хамгийн том хөгжмийн коллеж – Berklee College of Music

Вольфганг Амадей Моцарт агуу гэдгээ хүүхэд байхдаа л баталсан. Урлаг хэзээд торгон авьяас, нарийн мэдрэмжээс төрдөг. Тийм атал, үнэхээр онол чухал юм болов уу. Үе үеийн олон л уран бүтээлчийн толгойд

Э. Сударчулуун 2019-11-05

Кино урлагийн шилдэг 16 их сургууль

“Life Itself” шиг романтик түүхийг өөрийнхөөрөө буулгаж, “La La Land”-нх шиг сэтгэл хөдөлгөм хоромыг камерт үлдээж, “Бушхүүгийн үлгэр”-нх шиг нүүр будалт, “Game of Throne”-нх шиг хувцас зэгварыг дэлгэ

oneminute 2019-10-29

Токио хотын их сургууль + Яагаад Японд боловсрол эзэмших хэрэгтэй вэ?

Япон Улсад нийтдээ 618 их сургууль үйл ажиллагаагаа явуулдгаас Үндэсний 86 их сургууль, хувийн хэвшлийн 532 их сургууль байдаг. Японы 13 их сургууль нь дэлхийн шилдэг 400 их сургуулиудын жагсаалтанд б

Мягмарсүрэн 2019-07-22