fbpx

Зөвлөгөө

IELTS/IBT TOEFL зэрэг шалгалтанд бэлдэх Гайхамшигт 7 ЧАНАР

Цацрал Цацрал
2019-05-02 2115 1

Шалгалтанд бэлдэж эхэлсэн, эхлэх гэж байгаа, эхлэнэ гэж бодсон бүх хүмүүст эдгээр 7 чанар байвал IELTS 9, IBT TOEFL 120 оноо авч чадна.

1. Хаа сайгүй, юу ч бодолгүй зүгээр л хийх

Im So Sorry Shia Labeouf GIF - Find & Share on GIPHY

Энгийн өдөр тутмын үйлдэл хийхдээ л англи хэлээ давт. Гудамжаар алхаж явахад дэлгүүрийн нэр, уриа үг зэрэгт таны мэдэх гэхээс илүүтэй мэдэхгүй үг хэр их байна вэ? IELTS/ TOEFL – д бэлдэнэ гэж тусдаа цаг гаргаж сурах хэрэгтэй. Гэхдээ энэ цагтаа өөрөө өөрийгөө зовоож, түүртэхгүй сурах нь чухал. Өглөө, өдөр, оройн чөлөөт сул цагт ч бас англи хэлээр сэтгэх хэрэгтэй. Ажил, сургуульдаа явахдаа англи хэллэгтэй дуу, подкаст, сонирхолтой хошин өөрийн түвшинд таарсан өгүүллэг, ойрын өдрүүдэд болсон мэдээ мэдээллийн талаар сонсож болно. Өөрийн сэтгэл хөдлөлдөө тохируулан сонсож ч болно. Жишээ нь, нартай дулаахан, аз жаргал мэдрэгдсэн үед гайхамшигийн талаар, юу хийхээ мэдэхгүй тийм үед бүтээлч байдал, өөрийгөө хөгжүүлэх ( хэрхэн амжилттай алхам хийсэн, хэрхэн уналтанд өртсөн дахин ямар алхам хийсэн зэрэг намтарууд ) тухай сонсож болох юм. Тийм ч урт биш богинохон намтарууд нь таныг хангалттай эрч хүчээр цэнэглэх болно. Харин тайвширмаар гунигтай үедээ жазз дуу сонсохыг зөвлөж байна. Жазз дууны үг нь ойлгоход хялбар бөгөөд уянгалаг байдаг. Тиймээс шинээр тогтооход ч амар. Энэ мэтчилэн нойл орох, нүүрээ будах, хувцасаа өмсөх, хоол идэх гээд байнга хийдэг үйлдлүүд хийхдээ англи хэлний хэрэглээгээ нэмэгдүүлээрэй.

Толинд хараад өнөөдөр ямар сэтгэл хөдлөлтэй байгаагаа өөртөө яагаад хэлж болохгүй гэж.

 

      2. Шатлал схем, зураглал ашиглах

Англи хэл сурахдаа өөрийнхөө түвшин буюу юуг мэдэх, мэдэхгүй байгаагаа хослуулан төлөвлөгөө гаргаж байж илүү хурдан бас үр дүнтэй, цэгцтэй суралцах болно. Мөн схем хийснээр өөрийнхөө яг юуг сайн мэдэхгүй байгаагаа олж чаддаг давуу талтай. Ерөнхий төлөвлөгөө болон илүү нарийвчилсан төлөвлөгөөг ч гаргаж болно. Жишээ нь, англи хэл сурахад даваа гарагийн өглөө танин мэдэхүйн подкаст орой нь цуврал өгүүллэг харин мягмар гарагийн өглөө дасгал хийх подкаст орой нь өөрийн мэргэжилтэй холбоотой подкаст ч юм уу юу ч сонсож, уншиж болно. Схемийг нэг удаа хийгээд шүүгээндээ хадгалах биш байнга ашиглахын тулд зураглал болгох нь таны сурах арга барилыг зарчимч, ҮР ДҮН, үйлдэлтэй болгох болно. Харин ямар зураглал хийхээ өөрөө сэтгэж хийгээрэй.

Оюуны зураглал буюу mind map гэж google.mn -ээс хайвал маш олон санаа байгаа. Хайгаад үзээрэй.

 

      3. Зөвхөн оргил руу тэмүүлэх

IELTS/ TOEFL зэрэг шалгалтанд бэлдэхэд өөрийгөө бүү дорд үз. ” Надад ч 6.5 оноо хангалттай даа” гэж бодоод шалгалтанд бэлддэг хүмүүс байдаг. Энэ бол чамлахааргүй сайн оноо. Гэхдээ бэлдэх явцадаа хамгийн өндөр 9 оноог авах гэж хичээх хэрэгтэй. Өөрийгөө хурцлах маш амархан арга бол тоглох. Ялангуяа шат ахих тусам сонирхолтой, давхар англи хэлээ сайжруулах тоглоом тоглож болно.  Жишээ нь, Big Fish games адал явдал, эрэл хайгуул хийх дуртай хүмүүсыг өөртөө татдаг тоглоом. Зурагны доор буй үгсийг хэлбэр, дүрээр нь олох бөгөөд ийнхүү тоглоомын үйл явдалын нууцыг тайлах болно.

Тоглоомыг ялж чадвал та ч бас IELTS 9 оноо авч чадна гэж төсөөлөөд үзээрэй. Англи хэл сурсанаар танд ямар нөлөө үзүүлж, юу тохилдох бол? Өөрийн нууцаа тайлаарай.

 

      4. Өөрийн онцлогийг бий болгох

Бид хэзээд нэг нэгнээсээ өөр, бусдаас онцгой байдаг. Бусдаас өөр, онцгой гэх ойлголтыг мэдлэг, чадвар тань илэрхийлэх болно. Учир нь эдгээр нь таны сэтгэлгээ, нөөц, зан харилцаа, үйлдэлийг бий болгоно. Үүний тулд туршлагатай хүмүүстэй уулзаж мөн тэдний лекц, үзэл бодлыг сонс. Англи хэл сурахад маш олон зөвлөмж уншиж байсан биз дээ. Яг одоо ч та бас нэгэн зөвлөмж уншиж байна. Харин өөртөө өгөх “өөрийн зөвлөмж” бичиж үзсэн үү? Хэн ч хэлж чадахгүй тийм л зөвлөгөөг та өөртөө өгөх болно.

Түүнчлэн өөртөө зөвлөгөө өгснөөр та өөрийн гэсэн бүтээлч сэтгэлгээг бий болгох болно.

 

      5. Ялгааг мэдэх

Мэдэхийг хүссэн эсвэл мэддэг зүйлсээ илүү нарийн мэддэг болох. Бид монгол хэлээр ч маш олон ангилан ярьдаг шүү дээ. Үүний адил бидний анзаардаггүй тийм үг хэллэг, ялгаануудыг ч мэдэх хэрэгтэй. Зөвхөн үг хэллэгээс гэхэд л англи, америкчуудын сэтгэлгээний уламжлал, соёлын олон ангилал, ялгааг харж болно. Харин өөрийн дуртай, сонирхсон зүйлийг энэ байдлаар сурвал сайн.

Жишээ нь, гутал цуглуулах дуртай хүн бол англи хэлтэн орнуудад дэлгүүрээр хэсэхдээ ямар загварын гутал авахыг хүсэж буйгаа илэрхийлж чадах байна.

 

       6. Алдаандаа дурлаж сурах

Нөхөр/ эхнэр, найз охин/хөвгүүндээ хайртай гэж хэлэх үед та “би сул тал, алдаанд чинь хүртэл хайртай” гэж хэлсэн байдаг. Дурлал сохор гэж яригддаг нь үүнээс л болсон байх. Үүнтэй адил өөрийнхөө гаргаж буй алдаандаа хүртэл баярлаж байгаарай. Учир нь алдаа гэдгийг нь мэдээд зөвөөр сурахад нь туслаж буй алхам болохоор баяртай байх хэрэгтэй. Монголчуудын хувьд англи хэл сурахад хамгийн том бэрхшээл нь бусадтай ярих байдаг. Тиймээс буруу ярьсан ч инээгээд л яриад байх хэрэгтэй. Өхөөрдөөд л, алдсанаа тоохгүй яриад байх хэрэгтэй.

 

      7. Сонирхолтой суралцах

Аливаа зүйлийн тун нь таарсандаа сайхан. Хэл сурахад ч ажиллах, амрахаа зохицуулах нь чухал. Өөрийгөө хүчлэх үедээ сайн тултал нь хүчлэ. Тэр үед нь итгэмээргүй үр дүн гарах болно. Дараа нь сайхан амар. Амрахдаа англи хэлээ хийгээд амарсан ч болно. Кино үзэж, чангаар дуулж, хүссэнээ хий.

Хэл сурахад өөрийгөө дайчлах нь маш чухал. Өөрийгөө дайчлах үед бодсоноосоо ч илүү гэдгээ мэдрэх болно.

Нийтлэлийг: Б.Мөнхбайгаль

 

Холбоотой мэдээ

Нэрт зохиолч Ф.Достоевскийгоос суралцах санаа

Оросын нэрт зохиолч, их сэтгэгч, философич Фёдор Михайлович Достоевскийн 198 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тодруулбал, тэрээр 1821 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр мэндэлжээ. Иймд, өнөөдрийн

Э. Сударчулуун 2019-11-11

OMPlaylist: Бүх цаг үеийн шилдэг гитарын гоцлолтой 10 дуу

Цаг агаартай зүйрлэн илэрхийлвэл таны өнөөдөр ямар байна вэ? Хэдхэн цагийн дараа амралтын өдөр болох гэж буй юм чинь нэг их шуураагүй гэж найдья. Яг өнөөдөр шиг налгар өрнөж байж ч болох юм. Цаг агаар

Э. Сударчулуун 2019-11-08

Герман хэл анхлан суралцагчдын гаргадаг түгээмэл алдаа + практик зөвлөгөө

Европын орнуудын иргэд Англи, Испани, Герман хэлийг түлхүү хэрэглэдэг. Язгуурын хувьд “Энэтхэг-Европ” хэлний бүлд багтаж, цагаан толгойг Латин үсгээр тэмдэглэх боловч хэл зүйн хувьд Англи, Солонгос гэ

Э. Сударчулуун 2019-11-07