fbpx

Видео

OM review: “Dev Summit” эвентийг бусдаас ялгаруулсан 8 шийдэл

Цацрал Цацрал
2019-05-07 1579 0

Ямар ч үйл ажиллагааг зохион байгуулна гэдэг маш их хөдөлмөр билээ. Зочид төдийлөн анзаараагүй зүйлийг ч хийх гэж олон хүний хүч хөдөлмөр сэтгэл шингэсэн байдаг. Oneminute багийнхан энэ удаа Dev summit арга хэмжээг зочны өнцгөөс оролцон өөрсдийн сэтгэгдлийг хүргэж байна.

Ерөнхий мэдээлэл

Зохион байгуулагчид арга хэмжээний талаар:

Монголын мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийн хамгийн анхны, хамгийн том цугларалт DevSummit 2019 арга хэмжээ нь олон улсад болдог WebSummit, QCon, AWS:reinvent зэрэг эвентүүдийн адилаар Монголын тек салбарын мэргэжилтнүүдийг нэгтгэж, хоорондоо танилцах, мэдлэг туршлагаа солилцох, салбарын хөгжлөө ярилцах, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах боломжийг олгох бүтэн өдрийн чуулган юм.

Хэзээ болсон: 2019.05.05
Тасалбарын үнэ: 100000₮
Дэлгэрэнгүй мэдээлэл авах холбоос: devsummit.mn

Энэхүү арга хэмжээг бусдаас онцгой болгосон 8 шийдлийг хүлээн авна уу.

  1. Сайн дурын багийн эмх цэгцтэй зохион байгуулалт


    Үүднээс орж ирэхэд л найрсаг хүлээн авч хамгийн гол нь зөв замчилж байсан нь анхны сэтгэгдэл өндөр үлдээв. Ямар ч арга хэмжээнд сайн дурын баг зөв зохион байгуулалттай байж, байх ёстой байрлалдаа өөрийн авсан үүргээ чанартай биелүүлэх нь эвентийг амжилттай зохион байгуулахад нөлөөлдөг билээ. Тиймээс Dev Summit 2019 арга хэмжээний сайн дурын гишүүдэд баяр хүргэе. Та нар чадлаа..

  2.  Бясалгал йогагаар эхлэв

    Би яг юу хүснэ вэ? Энэ асуултыг чин сэтгэлээсээ өөрөөсөө асуух боломж олгосон билээ. Энэ нь зочдод тухтай бас тайвнаар илтгэлээ сонсох боломжийг олгосон юм.

  3.  Дотоод засал чимэглэл

     Энэ бол хэдий эвентийн гол цөм биш ч гэсэн зочдод сэтгэгдэл үлдээх нэг гарц билээ. Уг арга хэмжээний хувьд гайхширмаар гоё биш ч чин сэтгэлээсээ чимэглэсэн байсан нь харагдсан юм. Бүх зүйл нь гар ажиллагаагаар бүтсэн нь илүү бүтээлч харагдаж байв. Технологийн эвент гэдэг утгаараа илүү кодчилолын өнгө аяс, лед дэлгэцүүдийг ашигласан байв. Гэхдээ нэгэн өнгө төрхөө хадгалан үлдэх нь чухал гэдгийг санах нь зүй болов уу.

  4. Байгальд ээлтэй шийдэл

    Өдрийн хоолны хог хаягдлаа ялган хаяж байгаа нь шинэлэг байв. Мөн цаасан хэрэглээг халж ухаалаг шийдэл гаргасан нь TOPI гэх гар утасны апп байв. Үүгээр оролцогчид хоорондоо мэдээлэл дамжуулж, харилцаж байлаа. Мөн арга хэмжээний талаар бүх мэдээллийг гар утаснаасаа авчихад л болно.. NICE!
    Нэмж хэлэхэд хөтлөгч гэж байгаагүй ба “робот” хөтлөгч ажиллаж байсан юм.

  5. Эмэгтэйчүүдийн оролцоог дэмжсэн

    Технологийн салбарт одоогоор эрэгтэйчүүд давамгайлж байна. Тиймээс эмэгтэйчүүдийн тэгш оролцоог дэмжих зорилгоор энэхүү буланг гаргасан нь зөв шийдэл байв. Энэ хэсэгт эмэгтэй хөгжүүлэгчид өөрсдийн туршлагаа хуваалцаж ажил болон гэр бүлээ хэрхэн зөв зохицуулж бүтээмжтэй ажилладаг талаараа ярилцав.

  6. Амттай өдрийн хоол + сайн үйлсийн ажил

    Өдрийн хоолны үеээр оочир дугаарлахгүй төвөггүй хооллов. Бусад олон эвентүүдэд цайны завсарлагааны үеэр бужигнаан үүсч, урт дараалал үүссэн цаг алддаг тохиолдол их байдаг.  Хоолоо авахдаа LENDMN апп ашиглан 300 төгрөгөөр хүдалдан авав. Энэ нь Ид шидийн орон 2 -ын барилгын ажилд хувь нэмэрээ оруулах байв.

  7.  Чөлөөтэй байдал + хүрээллээ тэлэх сайхан талбар

    Заавал сандал дээр суугаад лекц сонсдог үе ард өнгөрсөн. Энэ удаа чөлөөтэй тоглож бүр хэвтэж, ярилцаж, танилцаж байв. Мэдээж энэ л үед хүрээллээ тэлэх сайхан боломж!

  8. Сонирхолтой үзэсгэлэн

    Технологийн салбарын стартапуудын бүтээгдэхүүн үйлчилгээг туршиж үзэн, хэрхэн ажилдагийг мэдэх боломж олгосон юм.

  9. Чөлөөт асуулт асуух боломж


    Илтгэгчдээс чөлөөтэй асуулт асуух боломж тэр бүр гараад байдаггүй. Энэ удаа илтгэгч бүр “ASK ME” буланд очиж 10-20 минутын турш чөлөөтэй асуултад хариулж байв. Энэ нь цаг хэмнэхээс гадна эмх цэгцтэй болгож байв.

  10.  Өгөөжтэй агуулга


    Сүүлийн онцлог бол агуулгын хүрээнд  дүгнэсэн гэж хэлье. Нийт 29 илтгэгчид оролцсон ба илтгэлийн агуулга нь ихэвчлэн ямар асуудлууд тулгардаг, түүнийг хэрхэн шийдсэн талаараа хуваалцаж, бодит зөвлөмжүүд өгч байв.

Ингээд ONEMINUTE хэдэн оноо өгсөн бэ?


Яагаад 10 оноо биш вэ?

Мэдээж энэ бол маш их хөдөлмөр гэж дахин хэлмээр байна. Гэхдээ оролцогчийн нүдээр юу нь оносон, юуг засах хэрэгтэйг олж харж үнэлэлт дүгнэлт өгөх нь цаашдын зохион байгуулалтад чухал билээ.

  1. Цагийн хувиараас хоцорсон
    Энэ нь оролцогчид цагтаа ирж бүрдэхгүй байсантай холбоотой. Гэхдээ хөтөлбөрөө тогтоод хүмүүст түгээсэн тул яг цагтаа ирсэн зочид хохирдог. Ер нь яг зарласан цагийн хувиараар явна гэдэг нь өндөр зохион байгуулалттай байгааг харуулдаг билээ.
  2. Хоолны цагаар сандал мөн хоолоо тавих тавиур хүрэлцээгүй
    Энэ бол сүйдтэй юм биш. Гэхдээ  эвентэд ганцаараа ирсэн хүмүүст  эвгүй байгаа нь анзаарагдсан юм. Олуулаа ирсэн хүмүүс аль хэдийн  суудал олж суусан байхад ганцаараа яваа хүмүүс буланд ганцаараа хооллож байв. Тиймээс хэдэн  хүн ирнэ гэсэн тооцоолол гарсан бол түүнд хүртээмжтэй хэрэгслийг бэлдэх хэрэгтэй болов уу. Мөн оролцогчдод хэлэхэд нээлттэй байж бусдаас битгий зай бариарай.

    Эцэст нь хэлэхэд хөгжүүлэгчид нэгдэн нийлж санаа бодлоо солилцох, бусдаас суралцах боломж олгосон санаачлагч болон зохион байгуулагч та бүгдэд маш их баярлалаа.

Холбоотой мэдээ

OM review: “Dev Summit” эвентийг бусдаас ялгаруулсан 8 шийдэл

Ямар ч үйл ажиллагааг зохион байгуулна гэдэг маш их хөдөлмөр билээ. Зочид төдийлөн анзаараагүй зүйлийг ч хийх гэж олон хүний хүч хөдөлмөр сэтгэл шингэсэн байдаг. Oneminute багийнхан энэ удаа Dev summi

Цацрал 2019-05-07

WEEKLY VLOG #2 | Амартүвшин шаркын оффис + Энэ үү/Тэр үү+GO Pro авсан нь

WEEKLY VLOG-т дахин тавтай морил 🙂 Энэ удаа бид Амартүвшин шаркын оффистой танилцлаа. Бас сонирхолтой яриа өрнүүллээ. Мөн энэ үү Тэр үү? тоглоом тоглосон юм. Түүний санал болгох 10 дууг: https://on

oneminute 2019-04-01

WEEKLY VLOG #1 l 1 Минут чалленж + TEDX-ээр юу болов? + Тэрэлжээр аялсан нь

Энэ удаа бид ONEMINUTE CHALLENGE хийж үзлээ. Үнэхээр сонирхолтой бас хөгжилтэй тул найзуудаараа туршаад үзээрэй. Бас #ONEMINUTE_CHALLENGE гэсэн хаш таг хэрэглэхээ мартваа 🙂 Мөн TEDX GMIT MOSIAC-аар

oneminute 2019-03-26