fbpx

Их сургууль

Сингапурын Үндэсний их сургуулийн тухай + Элсэхэд юун дээр илүү анхаарах вэ?

Мягмарсүрэн Мягмарсүрэн
2019-05-17 5325 0

“Дэлхийд үзүүлэх Азийн нөлөө уриатай”  Сингапурын Үндэсний Их сургууль нь Ази тивдээ нэгдүгээрт эрэмбэлэгддэг. Орчин үеийн Сингапур улсыг үндэслэгч Ли Куан Ю-гийн санаачилга, дэмжлэгтэй байгуулагдсан түүний нэрэмжит төрийн бодлогын сургууль нь дэлхийд төрийн бодлогын магистр, докторын зэрэг олгодог сургуулиудын дотроос топ аравдугаарт тогтмол бичигддэг. Харвард (Kennedy school), Оксфордын Блаватник, Колумбиа (SIPA), Лондонгийн Улс төр, эдийн засгийн сургууль(LSE), Индианагийн Төрийн бодлогын сургуулиудтай (IU SPEA) хамтран ажиллаж багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг байгууллага юм.

Тус сургууль нь нэг жилийн хугацаатай Төрийн захиргааны магистр (MPA), Харвардын Кеннедигийн Төрийн бодлогын сургуультай хамтарсан хөтөлбөр болох Төрийн удирдлагын магистр (MPM), хоёр жилийн хугацаатай Төрийн бодлогын магистр (MPP), Олон улсын харилцаа төрийн бодлогын магистр (MIA),Европын харилцаа болон төрийн бодлогын хос зэрэг олгох магистрын хөтөлбөр (Double Master Degree in Public Policy and European Affairs (MPP-MEA) Төрийн бодлогын докторын зэрэг олгох хөтөлбөрүүдтэй. Хоёр жилийн магистрын хөтөлбөрүүдэд нь ажилласан жил шаардахгүйгээр залуучуудыг хамруулдаг. Харин нэг жилд хэрэгждэг хоёр хөтөлбөр нь тодорхой хэмжээний ажилласан жил туршлага шаарддаг байна.

Видео: Сингапурын Үндэсний их сургуулийн талаар

Сингапурын Үндэсний их сургуульд элсэхэд юун дээр илүү анхаарах вэ?

1.Эссэ

Мэдээж бүх сургууль шаарддаг эссе, тодорхойлолт, намтар, хэлний оноо шаардах нь тодорхой. Хамгийн гол нь эссэ бичихдээ өөрийн хүсэл тэмүүлэл, зорилго төлөвлөгөөгөө сайн тодорхой тусгах ёстой. Ямар ажил төрөл эрхэлж нийгмийн тусын тулд ямар санаачлага гаргаж байсан суралцаж төгссөний дараа ямар өөрчлөлтийг хийж чадах вэ гэдгээ маш тодорхой гаргах хэрэгтэй. “Би тийм манлайлагч биш шүү дээ” гэсэн хандлагаар хандаж болохгүй.

2. Намтар

Тус сургууль элсэхэд тань нөлөөлөх хамгийн том шалгуур бол таны хувийн намтар юм. Хэрвээ та нийгмийн идэвхи сайн, сайн дурын үйл ажиллагаанд оролцдог бол энэ нь танд хамгийн том давуу мал болох юм. Цаашлаад тэтгэлэгт с хамрагдах бүрэн боломжтой.

3. Ярилцлага

Таны өгсөн шалгалтнаас гадна ярилцлага нь элсэлтийн багш нарт таныг үнэлэхэд тусалдаг. Ярилцлагын үеэр таны англи хэлний чадвар, түвшинг хархаас гадна санаа бодлоо илэрхийлэх чадвар зэргийг харгалзан үзнэ. Өргөдөл гаргагч нь хамгийн багадаа англи хэлний дунд түвшинд ярьдаг байх шаардлагатай.

Видео: Сингапурын гурван том их сургуулийн харицуулалт

Холбоотой мэдээ

Дэлхийн хамгийн том хөгжмийн коллеж – Berklee College of Music

Вольфганг Амадей Моцарт агуу гэдгээ хүүхэд байхдаа л баталсан. Урлаг хэзээд торгон авьяас, нарийн мэдрэмжээс төрдөг. Тийм атал, үнэхээр онол чухал юм болов уу. Үе үеийн олон л уран бүтээлчийн толгойд

Э. Сударчулуун 2019-11-05

Кино урлагийн шилдэг 16 их сургууль

“Life Itself” шиг романтик түүхийг өөрийнхөөрөө буулгаж, “La La Land”-нх шиг сэтгэл хөдөлгөм хоромыг камерт үлдээж, “Бушхүүгийн үлгэр”-нх шиг нүүр будалт, “Game of Throne”-нх шиг хувцас зэгварыг дэлгэ

oneminute 2019-10-29

Токио хотын их сургууль + Яагаад Японд боловсрол эзэмших хэрэгтэй вэ?

Япон Улсад нийтдээ 618 их сургууль үйл ажиллагаагаа явуулдгаас Үндэсний 86 их сургууль, хувийн хэвшлийн 532 их сургууль байдаг. Японы 13 их сургууль нь дэлхийн шилдэг 400 их сургуулиудын жагсаалтанд б

Мягмарсүрэн 2019-07-22