fbpx

Зөвлөгөө

SAT, ACT, GMAT, GRE шалгалтуудын тухай

Цацрал Цацрал
2019-05-16 1532 1

IELTS эсвэл IBT TOEFL гэж л мэддэг болохоос SAT, ACT, GRE, GMAT зэрэг стандарт шалгалтуудын талаар тэр бүр мэдээлэл байдаггүй. Түүнчлэн гадаадын зарим сургуулиудад эдгээр шалгалтуудыг өгсөн байхыг шаарддаг. Яагаад юм бол? Уг шалгалтуудын тухай мэдээллийг танд хүргэж байна.

ONE MINUTE: Quiz асуултанд хариулж мэдлэгээ сориорой.

 

SAT & ACT

1.SAT гэж юу вэ? 

SAT-ийн шалгалтыг College Board байгууллагаас зохиосон бөгөөд энэхүү шалгалтыг дэлхий даяар их дээд сургууль, коллежууд элсэлтийн шалгалтаа болгон түгээмэл ашигладаг. Тус шалгалтыг Educational Testing Service өмнөөс хөгжүүлж зохион байгуулдаг. Шалгалтыг АНУ-ын бараг бүх их дээд сургууль, коллеж тус шалгалтын оноог хүлээн зөвшөөрдөг. SAT шалгалтын оноо нь 5 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байдаг.

Уг шалгалт 3 цаг vргэлжлэх бєгєєд хэлний болон математикийн ерєнхий мэдлэгийг сорино. Ихэвчлэн АНУ-н сургуулиудад баклаврын зэрэг горилон сурахад шаардагдана.

 шалгалтын төв: Улаанбаатарын Олон Улсын Их Сургууль

шалгалтын төлбөр: 71$

Шалгалтын бүтэц
SAT шалгалтыг Математик, Шүүмжлэлт уншлага болон Бичиг гэсэн үндсэн 3 хэсэгт хувааж болно. Үндсэн хэсэг тус бүрийг дэд 3 хэсэгт тус тус хувааж болох бөгөөд шалгалт нийт 3 цаг 45 минут үргэлжилдэг.
Хэсэг Хугацаа Даалгавар Тайлбар
Шүүмжлэлт уншлага 70 минут (25 минутын 2 хэсэг, 20 минутын 1 хэсэг) 45 хэсэгчилсэн уншлагын даалгавар, 19 өгүүлбэр гүйцээх даалгавар
  • Дэлгэрүүлэн бодох чадвар
  • Шууд ойлгох чадвар
  • Үгсийн сан
Математик 70 минут (25 минутын 2 хэсэг, 20 минутын 1 хэсэг) 44 олон сонголттой стандарт асуултууд, 10 хариулах даалгавар
  • Тоо
  • Алгебрийн функц
  • Геометр
  • Өгөгдлийн шинжилгээ, статистик, магадлал
Бичиг 60 минут (25 минутын 1 эссэ, 25 минутын 1 хэсэг, 10 минутын 1 хэсэг) 1 эссэ, 49 олон сонголттой асуултууд
  • Өгүүлбэрийг сайжруулах
  • Өгүүлбэрийн алдааг олох
  • Цогцолборыг сайжруулах

Шалгалтын оноог тооцох журам 

SAT шалгалт нь Математик, Шүүмжлэлт уншлага болон Бичиг гэсэн үндсэн гурван хэсэгтэй бөгөөд хэсэг тус бүр 200-800 хооронд оноотой. Энэ нь тус шалгалт дээр хамгийн ихдээ 2,400 оноо авч болно гэсэн үг юм.

Шалгалт үргэлжлэх хугацаа

Шалгалт дангаараа үргэлжлэх хугацаа нь 3 цаг 45 минут боловч маягт бөглөх, шалгалтын материал тараах, 10 минутын завсарлагаа авах зэрэг нэмэгдээд ойролцоогоор 4 цаг үргэлжилдэг.

  • Шүүмжлэлт уншлага 70 минут
  • Математик 70 минут
  • Бичиг 60 минут

 

2. ACT гэж юу вэ?

ACT (American College Testing) шалгалт нь АНУ-н коллеж их дээд сургуулиудад баклаврын зэргээр сурахад шаардагдах бєгєєд Англи хэл, математик, уншиж ойлгох, байгалийн шинжлэх ухаан гэсэн vндсэн сэдвүүдээр сурагчдын ерєнхий мэдлэгийг сорих зорилготой. АСТ-г SAT шалгалтын адил өргөн хэрэглэхгvй боловч сургуулиуд аль алинийг нь хүлээн зөвшөөрдөг.

 

Англи хэл 75 асуулт 45 минут
Математик 60 асуулт 60 минут  –
Уншлага

40 асуулт

35 минут

Шинжлэх ухаан 40 асуулт 35 минут Байгалийн шинжлэх ухаанд шаардагдах тайлбар, дүн шинжилгээ, үнэлгээ, үндэслэл ба асуудлыг шийдвэрлэх ур чадварыг хэмждэг.
Бичих шууд бичих 30 минут


ACT Quizzes

SAT Quizzes

GMAT & GRE

3. GMAT гэж юу вэ?

GMAT  ( Graduate Management Admission Test ) магистрын түвшинд бизнес, менежментийн чиглэлээр  сурахад шаардлагатай чадваруудыг хэмжих компьютер дээр авдаг шалгалт юм.

Бизнесийн удирдлагын бакалавраас дээш түвшний хөтөлбөртэй дээд сургуулиуд тус шалгалтыг элсэлтийнхээ нэг шалгуур болгон ашигладаг. Дэлхий даяар 6,000 гаруй магистрын хөтөлбөр тус шалгалтын оноог хүлээн зөвшөөрдөг. Тус шалгалтын оноо нь нийт 5 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байдаг.

 GMAT-н шалгалтыг эдийн засаг, санхvv, менежмент, бизнесийн чиглэлээр баклавраас дээгvvр зэрэг голион сурахыг хvссэн тохиолдолд єгєх хэрэгтэй болдог.

 шалгалтын төлбөр: 250$

шалгалтын төв:  Чингэлтэй дүүрэг, “Success төв”

Шалгалтын бүтэц
GMAT шалгалт нь задлан шинжилгээ бүхий бичвэрт үнэлгээ өгөх, нэгтгэн дүгнэх, тоон шинжилгээ болон үгийн хэсэг гэсэн 4 гол хэсгээс бүрддэг бөгөөд шалгалт нийт 3 цаг 30 минут орчим үргэлжилдэг.
Хэсэг Хугацаа Даалгавар Тайлбар
Задлан шинжилгээ бүхий бичвэрт үнэлгээ өгөх 30 минут 1 сэдэв Үндсэн санаа, аргументэд дүн шинжилгээ хийх
Нэгтгэн дүгнэх 30 минут 12 асуулт
  • Олон эх сурвалжийг нэгтгэн дүгнэх
  • График мэдээлэл ойлгох
  • Хоёр талт шинжилгээ
  • Хүснэгтэн мэдээлэл шинжлэх
Тоон шинжилгээ 75 минут 37 асуулт
  • Дата хүртээмж
  • Асуудал шийдвэрлэх
Үгийн хэсэг 75 минут 41 асуулт
  • Уншиж ойлгох
  • Шүүмжлэлт уншлага
  • Өгүүлбэр засах

Шалгалтын оноог тооцох журам

GMAT шалгалт нь дөрвөн хэсгээс бүрддэг бөгөөд хэсэг тус бүр тусдаа үнэлэгддэг.

  • Тоон болон үгийн хэсэг нь 200-800 хооронд оноотой.
  • Нэгтгэн дүгнэх хэсэг нь 1-8 хооронд оноотой,
  • Задлан шинжилгээ бүхий бичвэрт үнэлгээ өгөх хэсэг нь 0-6 хооронд тус тус оноотой.

 

Шалгалт үргэлжлэх хугацаа

Шалгалтын нийт үргэлжлэх хугацаа нь 3 цаг 30 минут.

  • Задлан шинжилгээ бүхий бичвэрт үнэлгээ өгөх хэсэг: 30 минут
  • Нэгтгэн дүгнэх хэсэг: 30 минут
  • Тоон шинжилгээ: 75 минут
  • Үгийн хэсэг: 75 минут

4. GRE гэж юу вэ?

GRE ( Graduate Record Examination ) бакалавраас дээш түвшинд суралцахаар горилогчдоос авдаг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн элсэлтийн шалгалт юм.

Дэлхий даяар 3,200 гаруй их дээд сургуулиуд тус шалгалтыг элсэлтийнхээ шалгууруудын нэг болгон ашигладаг. Шалгалтыг цаас эсвэл компьютер гэсэн хоёр хэлбэрээр авдаг. GRE шалгалтын албан ёсны оноо нь 5 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байдаг. Энэхvv шалгалтыг баклавраас дээш шатны зэрэг буюу магистр, докторын зэрэг горилон суралцах тохиолдолд єгєх шаардлагатай болно. Уг шалгалтыг TOEFL-ыг зохиосон Education Testing Service байгууллага зохиосон байна. Шалгалтын гол зорилго нь удаан хугацааны турш хуримтлуулсан англи хэлний үгийн баялаг, үгийг утгачилан хэрэглэх хэрэглээ, аналитик бичвэр, тоон болон шүүмжлэн бодох чадваруудыг дүгнэдэг.

шалгалтын төлбөр: 180$

шалгалтын төв: Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль 3-р байр

Оюутнуудыг шалгаруулахдаа GRE-гийнх нь оноонд хэр их ач холбогдол өгөх нь тухайн сургууль болон суралцах мэргэжлээс шалтгаалаад янз янз байдаг. Энэ шалгалтыг мастер, докторт сурах гэж буй, эх хэл нь англи хэлтэй хүмүүс ч ялгаагүй өгдөг. Тэгэхээр чиний өрсөлдөгч нар Англи, Америк, Австраличууд болчихоор шалгуур өндөрсөнө гэсэн үг.

Шалгалтын бүтэц

GRE шалгалтын хамгийн эхний хэсэг нь задлан шинжилж бичих хэсэг юм. Үүний дараа 10 минут завсарлах бөгөөд завсарлагааны дараа дараах 6 хэсэг явдаг. Үүнд 2 үгийн хэсэг, 2 тооны хэсэг, оноогүй хэсэг болон судалгааны хэсэг. Судалгааны хэсэг нь үргэлж хамгийн сүүлд байдаг ба бусад хэсгүүд дурын дараалалд байж болно.

Хэсэг Хугацаа Даалгавар Тайлбар
Задлан шинжилж бичих хэсэг 2 даалгавар, тус бүр 30 минут 1 “Асуудлыг шинжлэх” даалгавар, 1 “Аргументыг шинжлэх” даалгавар Шүүмжлэлт сэтгэлгээ болон задлан шинжилж бичих чадварыг шалгана. Комлекс санааг хэрхэн тодорхойлж дэмжиж байгааг үнэлнэ.
Үгийн хэсэг 20 асуулт бүхий 2 хэсэг, тус бүр 30 минут Хэсэг тус бүр 20 асуулттай Өгөгдсөн мэдээллийг хэрхэн дүгнэж байгааг болон олсон мэдээллээ хэрхэн нэгтэж чадаж байгааг шалгана. Өгүүлбэрийн хэсгүүдийг дүгнэх, үгнүүдийн хоорондох харилцааг таних чадвуруудыг хэмжинэ.
Тооны хэсэг 20 асуулт бүхий 2 хэсэг, тус бүр 35 минут Хэсэг тус бүр 20 асуулттай Арифметик, алгебра, геометр болон дата шинжилгээний ерөнхий ойлголтуудыг ашиглан хэрхэн асуудлыг шийдэж байгааг шалгана.
Оноогүй хэсэг Тухай бүрт өөр байдаг Тухай бүрт өөр байдаг Энэ нь туршилтын хэсэг бөгөөд тоо эсвэл үгийн хэсэг байдаг.

Шалгалтын оноо ба оноог тооцох журам

GRE шалгалтын хэсэг тус бүр 130-170 онооны хооронд үнэлэгддэг.

  • Үгийн хэсэг: 130-170 оноотой
  • Тооны хэсэг: 130-170 оноотой
  • Задлан шинжилж бичих хэсэг 0-6 оноотой

 

Шалгалт үргэлжлэх хугацаа

Шалгалт ойролцоогоор 4 цаг үргэлжилдэг бөгөөд зарим тохиолдолд түүнээс удаан үргэлжилж болно. Та хэсэг тус бүр дээр оноогдох цагийг 10 минутын завсарлагааны хамт бүрэн ашиглаж болох агаад тэгэлгүйгээр хийсэн тохиолдолд та шалгалтыг 3 цагийн дотор багтааж дуусгах боломжтой.

  • Шалгалт зохион байгуулж байгаа газраа ирээд бүртгүүлэх: 5-20 минут
  • Маягт бөглөх: 5-15 минут
  • Бичгийн хэсэг: 1 цаг
  • Үгийн хэсэг: 1 цаг
  • Тооны хэсэг: 70 минут
  • Туршилтын хэсэг: 30 эсвэл 35 минут
  • Завсарлагаа: 10 минут
  • Дэлгэцээр шалгалтын дүнг хүлээн авах: 5 минут

 

GRE Quizzes

GMAT Quizzes

Нийтлэлийг Б.Мөнхбайгаль

Холбоотой мэдээ

Нэрт зохиолч Ф.Достоевскийгоос суралцах санаа

Оросын нэрт зохиолч, их сэтгэгч, философич Фёдор Михайлович Достоевскийн 198 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тодруулбал, тэрээр 1821 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр мэндэлжээ. Иймд, өнөөдрийн

Э. Сударчулуун 2019-11-11

OMPlaylist: Бүх цаг үеийн шилдэг гитарын гоцлолтой 10 дуу

Цаг агаартай зүйрлэн илэрхийлвэл таны өнөөдөр ямар байна вэ? Хэдхэн цагийн дараа амралтын өдөр болох гэж буй юм чинь нэг их шуураагүй гэж найдья. Яг өнөөдөр шиг налгар өрнөж байж ч болох юм. Цаг агаар

Э. Сударчулуун 2019-11-08

Герман хэл анхлан суралцагчдын гаргадаг түгээмэл алдаа + практик зөвлөгөө

Европын орнуудын иргэд Англи, Испани, Герман хэлийг түлхүү хэрэглэдэг. Язгуурын хувьд “Энэтхэг-Европ” хэлний бүлд багтаж, цагаан толгойг Латин үсгээр тэмдэглэх боловч хэл зүйн хувьд Англи, Солонгос гэ

Э. Сударчулуун 2019-11-07