fbpx

Их сургууль

Корнеллийн Их Сургууль + Ivy League гэж юу вэ? тэдгээрээс үнэгүй судалж болох онлайн 250 хичээл

Мягмарсүрэн Мягмарсүрэн
2019-06-04 2332 0

Корнеллийн Их Сургууль нь 1985 онд Эзра Корнелл болон Андриу Диксон Вайт нарын санаачлагаар үүсгэн байгуулагдсан. Дэлхийд чансаагаараа 11-р байранд ордог, Ivy League-н гишүүн сургууль юм. Энэ оны байдлаар нийт 2200 баклаврын оюутан тус сургуульд суралцaж байгаа бөгөөд байгуулагдсан цанаасаа эхлэн хүйс, сүсэг бишрэл, арьсны өнгө харгалзахгүйгээр сургах зарчмыг барьжээ.

Корнелл Их сургуульд ороход 17 коллеж, бэлтгэл сургууль үйл ажиллагаа явуулж байгаа ба менежментийн Johnson Graduate сургууль, хуулийн сургууль, инженерийн коллеж, Weill Cornell анагаах ухааны сургууль, зочид буудлын үйлчилгээ, малын эмзүй зэрэг чиглэлээр дагнадаг. Сургалтын төлбөр нь $50,000-52000 мянган ам.доллары хооронд ба Нью Йорк хотод байршдаг.

TOEFL-ийн босго оноо: iBT-100, paper-600
• Элсэгчдийн SAT онооны харьцуулалт:
Унших-Элсэгчдийн 25 хувийн дундаж 660, 75 хувийн дундаж 760
Бодох- Элсэгчдийн 25 хувийн дундаж 680, 75 хувийн дундаж 780
Бичих- Элсэгчдийн 25 хувийн дундаж 650, 75 хувийн дундаж 750

Тус сургууль нь дэлхийн 14 дэх шилдэг сургууль бөгөөд ногоон байгууламжаараа зургаад жагсдаг. Мөн 1600 эрдэмтэн профессортой, 43 Нобелийн шагналтантай ажээ.“Айви Лиг”-ийн сургуулиудын нэг болох Корнелл нь бусдаасаа сайн инженер, архитекторууд, мөн зочид буудлын удирдах ажилтнуудыг бэлддэгээрээ алдартай.

Ivy League гэж юу вэ?

АНУ-ын их дээд сургууль, коллежуудыг төрийн өмчийн ба хувийн гэж 2 ангилж болно. Төрийн өмчийн их дээд сургуулиудын хувьд гол төлөв тухайн муж улсын засгийн газраас санхүүждэг бол хувийн их сургууль, коллежууд нь санхүүжилжтээ өөрсдөө хариуцдаг. АНУ-ын их дээд сургуулиуд нь нэр хүнд болон өрсөлдөх чадварын үзүүлэлтээрээ өрсөлддөг тул оюутнуудын хувьд нэр хүнд бүхий сургуульд элсэн суралцах хүсэл эрмэлзэл их байдаг. Хувийн өмчийн их, дээд сургуулиудын дотроос хамгийн нэр хүндтэй нь Ivy League болно.

Энэхүү сургууль нь дотроо 8 сургуулиас бүрддэг бөгөөд сүүлийн 4-н зууны туршид сурсгалтын чанар, нэр хүнд бүхий хүмүүс суралцаж төгссөн зэрэг маш олон үзүүлэлтээрээ бусдыгаа байлдан дагуулдаг. Ер нь АНУ-д эрэмбэ, нэр хүнд сайтай байна гэдэг нь дэлхийд ч мөн адил нэр хүнд сайтай байна гэсэн үг юм. Энэхүү League Их сургуульд Броуны их сургууль, Колумбын их сургууль, Корнеллийн их сургууль, дартмоут коллеж, Харвардын их сургууль, Фринстоны их сургууль, Фенсилванийн их сургууль, Елийн их сургууль зэрэг нэр хүнд бүхий сургуулиуд харъяалагддаг.  Бүгдэнд нь элсэхэд босго өндөртэй, ширүүн өрсөлдөөнтэй бөгөөд хамгийн ихдээ л нийт өргөдлийн 16%-ийг элсүүлж авдаг.

IVY LEAGUE-ийн их сургуулиудын үнэгүй судалж болох 250 хичээл

Дээрх сургуулиудад элсэхэд маш өндөр шалгууртай ч сүүлийн үед эдгээр их сургуулиуд нь 300 гаруй онлайн хичээлийг санал болгоод байгаа ба үүнээс 250 орчим нь (Энд дарна уу) цахим сүлжээнд идэвхитэй байгаа юм. Үүнд:

  • Компьютерийн шинжлэх ухаан

  • Бизнес&менежмент

  • Хүн судлал

  • Урлаг, Дизайн

  • Шинжлэх ухаан

  • Эрүүл мэнд, анагаах ухаан

  • Боловсрол, Заах арга зүй

  • Математик

  • Инженер гэх мэт сэдвүүдийн хүрээнд онлайн хичээлүүд орсон байна.

Дэлхийн хамгийн хэр хүндтэй сургуулиудын цахим хичээлүүдийг өөрийн зав цагаа гарган судалж, өөртөө хөрөнгө оруулалт хийгээрэй. Танд амжилт хүсье.

Холбоотой мэдээ

Дэлхийн хамгийн том хөгжмийн коллеж – Berklee College of Music

Вольфганг Амадей Моцарт агуу гэдгээ хүүхэд байхдаа л баталсан. Урлаг хэзээд торгон авьяас, нарийн мэдрэмжээс төрдөг. Тийм атал, үнэхээр онол чухал юм болов уу. Үе үеийн олон л уран бүтээлчийн толгойд

Э. Сударчулуун 2019-11-05

Кино урлагийн шилдэг 16 их сургууль

“Life Itself” шиг романтик түүхийг өөрийнхөөрөө буулгаж, “La La Land”-нх шиг сэтгэл хөдөлгөм хоромыг камерт үлдээж, “Бушхүүгийн үлгэр”-нх шиг нүүр будалт, “Game of Throne”-нх шиг хувцас зэгварыг дэлгэ

oneminute 2019-10-29

Токио хотын их сургууль + Яагаад Японд боловсрол эзэмших хэрэгтэй вэ?

Япон Улсад нийтдээ 618 их сургууль үйл ажиллагаагаа явуулдгаас Үндэсний 86 их сургууль, хувийн хэвшлийн 532 их сургууль байдаг. Японы 13 их сургууль нь дэлхийн шилдэг 400 их сургуулиудын жагсаалтанд б

Мягмарсүрэн 2019-07-22