fbpx

Онцлох

Playlist: “Playtime 2019”- наадмын “Headline” хамтлагуудын талаар + хамтлагуудын заавал сонсох 10 дуу

Мягмарсүрэн Мягмарсүрэн
2019-06-06 5212 0

Хөгжимд хайртай, дуртай залуус яг одоо хоног тоолон догдолж суугаа гэдэгт итгэлтэй байна. Учир нь “Playtime 2019” наадам болоход ганцхан сар үлдээд байна шүү дээ. Цаг хугацаа ойртсоор байгаа энэ үед та “Headlin”-аар ирэх хамтлаг дуучдын талаар мэдэж, шинэ содон дуунуудыг нь сонсож амжаагүй л явна уу. Тэгвэл анхаарлаа хандуулна уу!!! Танд заавал сонсох шинэ хамтлаг дуучдын дууг санал болгож байна.

Playlist: “Playtime 2019”- наадмын “Headline” хамтлагуудын талаар

  1. “Sunset Rollercoaster” эхний өдрийн Headline хамтлаг

Энэ жил гадаадаас ирж буй хамтлаг дуучдыг манайхан тэр болгон сайн мэдэхгүй байж магадгүй. Гэхдээ Sunset Rollercoaster хамтлагийг олон хүн “My Jinji don’t you cryyYYyyyy” гэж дуулдаг алдартай дуугаар нь мэднэ байх.

Гэхдээ энэ дуугаар нь л ихэнх нь мэддэг тус хамтлагийн хувьд маш олон уран бүтээл байдаг ба тэр дуунуудаас нь та бүхэн Playtime 2019 наадмаас дэргэдээс нь сонсож мэдрээрэй.

Тэд 80-аад оны хөгжмийн өвөрмөц хэв маягийг өөрсдийн хэв маягтай хольж хутган бүтээлээ туурвидаг. Тэр мэдрэмжийг та “Cassa Nova” (Тэдний хоёрдох цомог “Cassa Nova” нь  2018 онд гарч байв) цомгоос илүү ихээр мэдрэх болно.

Бас танд жазз хэмнэлийг ч мэдрүүлэх дуунууд ч тэдэнд бий. Мэдээж Жинжи бол шилдэг нь шүү дээ. Бас мэдээж энэ гайхамшигтай дуу байна.

“I’m pretty tired, the monkey said to me

I see nothing from your eyes cause we

know something here is changed and time won’t go back” анх энэ дууг нь сонсоод л уг хамтлагт татагдсандаа. Миний залхуурахдаа сонсдог дуу ёооом…

Энэ мэтчилэн сайхан дуунуудыг нь нэрлээд барахгүй.

  • “Yo la Tengo” хоёр дахь өдрийн Headline хамтлаг

Намайг төрөхөөс ч өмнө тоглож, дуулж явсан сайхан хамтлаг. Тус хамтлаг нь анх 1984 онд Нью Жерси мужийн Хобокен хотод байгуулагдсан Америкийн Indie rock, Experimental rock, Noise pop, Shoegazing урсгалаар тоглдог хамтлаг юм.

Хэмнэл нь өөрийн эрхгүй таныг татах болно.

“Энэ жилийн Headline-уудад үнэхээр сэтгэл минь хангалуун байгаа. Учир нь энэ хамтлаг надад Indie rock гэдэг урсгалыг анх мэдрүүлж байсан хамтлаг юм.”

Тэд нийтдээ 15 гаргаснаас (15 шүүдээ) 1993 онд өөрсдийн шилдэг цомгуудын нэг “Painful”-ыг гаргаснаар дэлхийд танигдсан юм.

Тус цомгоос хамгийн их таалагддаг дуу нь…

Yo la Tengo гэсэн үг нь Испани хэлээр Надад тэр байгаа гэсэн утгатай үг юм. Мөн тэдний 2013 онд гарч байсан “Ohm” дуу нь TIMES-аас гаргасан “2013 оны шилдэг 10 дуу”-ны жагсаалтын дөрөвдүгээрт жагссан байна.

Тэд бол Pixies, Sonic Youth, The Cure хамтлагуулын хамт тухайн үеийн амьд хөгжмийн ертөнцийг шуугиулж байсан гайхалтай хамтлаг юмаа.

  • “The wedding present” гурав дахь өдрийн Headline хамтлаг

Зиаа тус хамтлаг нь 1985 онд Их Британид байгуулагдсан бөгөөд Rock “N” Roll үеийн хэд хэдэн гайхалтай хайрын дууг бүтээсэн юм.

Indie rock, Post punk, Alternative rock, Jungle pop урсгалаар уран бүтээлээ гаргадаг тус хамтлаг нь нийт 13 цомог гаргасан байдаг.

Playtime 2019 наадамд оролцох хамтлагуудын заавал сонсох 10 дуу

1.DABDA- Sosori wind 

Хөгжмийн наадам дээр ирэх Солонгос хамтлаг. Энэ дууг нь сонсоод шууд татаж авсан. Цаанаа нэг сэтгэлд хөнгөн салхи мэдрүүлсэн гоё дуу байна лээ.

2.  The Seismic Waves – Cosmic Lover

Наадмын хоёр дахь өдөр тоглох Монгол хамтлаг. Хүмүүс төдийлөн мэдээд байдаггүй тус хамтлаг нь post punk урсгалаар тоглдог бөгөөд үнэхээр гоё дуунуудтай.  Хэрвээ та тус хамтлагийн цомгийг сонсож үзэхийг хүсвэл энд дарна уу.

3. ELIS PAPRIKA & The Black Pilgrims / STUPID SONG

Наадмын тайзыг жинхэнэ доргиох байх аа энэ хамтлаг.

4. Onra – Ms. Ho

Монголоор бол Bodikhuu юмуудаа. Танд хэмнэл аз жаргал хоёрыг зэрэг мэдрүүлэх болно. boiler room-д тоглдог хүн шүү…

5.  Sir Alex – Минийх

Sir Alex-ын фэнүүд баяртай байгаа байхаа…

6. LEO37 + SOSS – They Don’t

Миний хувьд хамгийн их хүлээж байгаа хамтлаг энэ байна даа. Танд үнэхээр шинэлэг, эрч хүчтэй мэдрэмж өгөх болно. Шинэлэг jazz сонсогдоод байна ааа…

7. Kingston Rudieska – Where is My Dream

Залхуурсан үедээ сонсоод гэдсээ илээд хэвтээрэй.

8. ANDROMEDA – Сүүлт Од

Үнэхээр хөөрхөн дуу. Хэд ч сонссон уйдхааргүй. Наадмын хоёр дахь өдөр тоглох Монгол хамтлаг даа. Сайн тогтоогоод аваарай.

9. Sunset Rollercoaster – Greedy

Танд янз бүрийн мэдрэмж холилдсон хачирхалтай бодлууд төрүүлэх байх. Плэйтайм дээр ирэх хамтлаг шүү дээ. Сонсохгүй байж болохгүй.

10. Silhouette tuesday

Постпанк, шугейз болон нью-вейв гээд Монголын хөгжмийн салбарт урьд өмнө нь эгшиглэж байгаагүй урсгалаар тоглодог хамтлаг юм.

 

Холбоотой мэдээ

2020 оны Магистр, Докторын JDS тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Энэхүү тэтгэлэг нь /Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр/ нь хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд гар бие оролцох, ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх залуу төрийн албан хаагчдыг Япо

Цацрал 2020-09-11

Дотоодын тэтгэлэг: Дэйл Карнеги тэтгэлэг 2021

2020-2021 оны хичээлийн жилд их, дээд сургуулийн бакалаврын төгсөх курсийн оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр Зорилго: Дэйл Карнеги Трэйнинг Монголоос зохион байгуулж буй оюутны тэтгэ

Цацрал 2020-09-11

DAAD тэтгэлэг – Төрийн удирдлага, сайн засаглалын чиглэлээр магистрын тэтгэлэг зарлагдлаа

Энэхүү тэтгэлэг нь Герман улсын DAAD -ын Хельмут-Шмидт-Хөтөлбөр бөгөөд төрийн удирдлага, сайн засаглалын чиглэлээр магистрт сурах  Африк, Латин Америк, Хойд / Төв Америк, Өмнөд Ази, Зүүн Өмнөд Ази, Ой

Цацрал 2020-05-28