“Хуучин хүү”-ээс нь улбаалаад Парк Чан-Ук найруулагчийг ч хүмүүс сайн мэднэ, Түүний бүтээсэн өшөө хонзонгийн тухай “Ноён өшөө авагчийн өршөөл” (Sympathy for Mr. Vengeance) “Хатагтай өшөө авагчийн энэрэл” (Sympathy for Lady Vengeance) гэсэн хоёр кино байдгийг ч мэдэх биз ээ. Энэ чиглэлээр сонирхож үздэг бол гурвууланг нь үзчихэд харамсахгүй. “Хадагтай өшөө авагчийн энэрэлд” нь бидний сайн мэдэх цуцашгүй, хөдөлмөрч, сайн сайхны биелэл болсон Жангүм тоглодог нь дүр сонголтын сонирхолтой л шийдэл.
Парк Чан-Ук найруулагчийн “Цангаа” (Thirst) нэртэй өөр нэгэн “этгээд” кино бий. Үргэлжид хүний цусаар цангаж явдаг санваартан цус сорогчийн тухай. Гэмгүй, сайхан сэтгэлт санваартан маань гэнэт хараал хүрсэн аятай эмчилгээний туршилтанд ороод гарч ирсэний дараанаас цус сорогч болон хувирах нь тэр. Санваартан-цус сорогч гэдэг туйлын зөрчилтэй дүр. Цус сорогчийн талаарх холливуудын адал явдалт, алаан хядаант кинонуудаас тэс өөр түүх, тэс өөр төрөл, тэс өөр хийц, тэс өөр өгүүлэмж.
Түүний өөр нэгэн үзүүштэй богино хэмжээний кино нь “Three…Extremes” хэмээх гурван өөр орны, гурван өөр найруулагчийн богино хэмжээний триллер, хоррор төрлийн 3 киноноос бүрдэх цуглуулгад “Сut” нэртэйгээр багтсан байдаг. Үлдсэн хоёрынх нь нэг нь “яргалалын хаан” гэх хоч нэг их хүндэдхээргүй найруулагч Такаши Мийкэ-гийн (Takashi Miike) “Box”, Хятадын нэгэн найруулагчийн “Dumplings” богино хэмжээний кинонууд багтсан юм. Гурвуулаа энэ төрлийн дажгүй кинонууд, харин тэр сүүлийн “Dumplings” хэмээх кино жаахан дотор арзайлгамаар муухай сэдэв бүхий.
Заавал үзэх ёстой Солонгос триллер төрлийн 5 кино
1.Mother
Нэгэн эх хэдийн насанд хүрсэн боловч оюун ухааны хомсдолтой хүүтэйгээ солонгосын жижигхэн хотод амьдардаг. Уг хотод арван жилийн охины амийг хороосон гэмт хэрэг гарч, өнөөх оюун, ухааны сааталтай хүүг нь сэжигтнээр татчихдаг. Хүүгээ мөрдөн шалгагдаад хоригдож байх хугацаанд эх нь хүүгийнхээ буруугүйг нотлох гэж амь тэмцэн зүтгэнэ. Хүүгийнхээ төлөө үхэхээс ч буцахгүй цуцашгүй сэтгэлт эх хүнтэй хамт үзэгчид хэргийн учгийг бага багаар тайлсаар байх авч кино төгсөх агшинд харин эх хүү хоёр харин хэн болж хувирав?
2. I saw the devil
Киног эргэцүүлэх явцдаа эцэстээ хүний мөн чанарын тухай бодол руу орж байгаа юм. Хэрцгийллийг хэрцгийллээр, мууг муугаар хариулах ёстой юу? Хэрэв тэгвэл үзэн ядаж, өшиж хорсоод байсан өнөөх муу муухай, хэрцгийгээсээ ялгаагүй болдог юм биш биз? Хүний дотор ер нь нөхцөл байдал бүрэлдэх л юм бол гарахаа хүлээгээд бурхан, чөтгөр хоёр зэрэгцээд сууж байдаг юм биш биз дээ? Тийм байж магадгүй гэсэн хариултанд тулж очоод байгаа юм. Зарим хүн бурханлаг талаа, зарим хүн чөтгөрөө ил гаргадаг. Ихэнх нь нөхцөл байдлын боолчлолд л байдаг, тун цөөхөн хүн нөхцөл байдлаа давж гардаг. Тийм болохоор л яг адилхан хоёр орчинд өссөн хүүхдийн нэг нь цуврал алуурчин, нөгөө нь эмч болдог. Нөхцөл байдлаас гадна хүний суурь өгөгдөл, төрөлх авир гээд олон зүйлийг нөлөөлөх хүчин зүйлд тооцож болох биз. Энэ бүгд шүтэн барилдаад л сайн, муу хүмүүсийг төрүүлнэ. Кинон дээрх эхнэрээ алуулсан нөхрийн хувьд өөрийгөө буруутгах гэм буруу улангасал, хэрцгийллийнх нь гол шалтгаан байсан, цаашлах тусам үйлдэлдээ улам ороогдсоор эцэстээ хязгаараа давж, хүн төрхөө гээж “чөтгөр” шиг болох замаар өөрийгөө ч шийтгэж, эхнэрийг нь алсан хүнийг ч цээрлүүлж байна. Хүнд кино, дээрээс нь яргалал, тамлалын элементүүдийг туйлын бодитой үзүүлснийг ч хэлэх үү.
3. Chaser
Яргалал, хүчирхийллээс илүүтэй аазгай хөдөлгөж, бачимдуулсан үйл явдлаар үзэгчдээ татах кино гэж болно. Хуучин мөрдөгч байсан эр амьдралын эрхээр биеэ үнэлэгчдийн жуучлагч, босс болж хувирчээ. Нэгэн шөнө утсаар захиалга ирэхэд ханиад хүрээд бие нь тааруухан байгаа ажилтнаа шахсаар байгаад ажилд нь гаргуулдаг. Гэтэл үйлчлүүлэгч нь эмэгтэйчүүдийн тархийг цүүцээр хага цохиж алдаг гаж донтой цуврал алуурчин байх нь тэр. Хуучин мөрдөгч байсан туршлагатай, тэгээд ч хүн чанараа бүр мөсөн гээчихээгүй босс шахсаар байгаад явуулсан ажилтан нь ор сураггүй болчихоор араас нь мөрдөж хайсаар байгаад алуурчныг олох боловч… заза өөрсдөө үз.
4. Man from nowhere
Адал явдал, гэмт хэрэг гэсэн төрөлд хамаарах нэг талаар сэтгэл өвтгөсөн, нөгөө талаар сонирхолтой кино. Энэ төрлийн солонгос кинонуудаас гарцаагүй сайн болсон бүтээл. Яргалал, хүчирхийлэл багатай адал явдал, тулаант төрөл рүү түлхүү чиглэсэн учраас олон нийтийн зүүгээс нэлээд талархал хүртэж багагүй ашиг орлого цуглуулж, манайд ч цөөнгүй телевизийн сувгаар гарч, интернэтийн сайтуудад тавигдаж олон хүн энэ киног үзсэн, харьцангуй сайн мэдэх биз, олон юм нуршаад яахав.
5. Bedevilled
Яасан ч хэцүү амьдрал, ямар ч өршөөлгүй хувь тавилан юм, сэтгэл ихээр өвтгөх кино…
2 cэтгэгдэлтэй
zaaval duustal n unshaarai bi setgelee gargaj bichsen shuu tand taalagdah n gartsaagui.Unshihgui bol gomdono shuu bayarlalaa.Gaihaltai ymaa.Solongos kino busdaas ontsgoi yeg zuil baigaa gej bi meddeg baisan ontsgoi gej itgeseer ch irsen.Solongos kinonii moood gemeer zuil ajiglagddag n niigmiinheee har baraan zuils,aimshigtai, gunigtai,setgel uvtgum uneniig baigaagaar n gargadag mood gemeer zuil solongos kinond ajiglagddag shuudee.Bas uchir bituuleg,sonirholtoi yu boloh boloo gesen baingiiin dogdloltoi geed l solongos kino gaihaltai.Neg ugeer helbel hunii setgeliig iheer hudulgudug shuudee.Harin holiwood kinond iim zuil hovor tohiolddog yronhiidoo zugnult marveliin talruu chiglesen bdag.Shal uitgartai minii huvid shuu ha ha.mun solongos kinonii jujigchidiin huvidyag baigaagaaraa jujiglene ter eree tseergui ug hellegtamhi tataj tsaanaa l neg donjtoi bdal n nadad taalagddag.solongos kinonoos taalagdsan kino gevel silenced gdeg hamgiin setgel uvduulj,uiluulsan kino neg ugeer helbel setgel hudlul deed tsegtei tulsan baih.Tegj ih setgel hudulgusun kino dahij garahgui baih harin solongosoos l garndaa.Bas Ан geed kino ih setgel hudulguj nulimsaa tevchij chadsangui ter uvuuguur uneheer baharhaj bna.Solongos kino galzuurmaar goy bas soliotoi ymaa.Bas setgel hudulguj dogdluulna.So\kino uzej baihdaa zurh tugshij dogdolj baigaagaa mederdeg shuudee.Silenced gdeg kinog zaaval uzeeree tand zaaval ym bodogduulna.Harin bi uzseniihee daraa hed honog bodloos salahgui setgeliin sharhtai yvlaa.Ylan guya ter novshiin 2 zahiraliig haraal ideesee.Minii niitleliig unshsan buh hund mash ih bayrlalaa.Bas solongos kino urlagiig hugjuusee gej ih husej bna nad shig bdoltoi olon zaluus mongold baigaa baih.Bas bi so\kinogoor baharhaj shutej amidrahad hejee ch haramsahgui.bi bas nairuulagch blohiig husdeg ch geriinhen maan zuvshuurduggui.Ingeed yria min duuslaa.Bas yagaad kino teatraar solongos kino bish holiwood kino terguuldeg ym begej shuumjleletei boddog za za duusgay bi uneheer ydargaatai chalchaa shuu cham shig ingej urt coment bichdeg hun haana bnaa ha ha.Oo bi neeree 10 jil shuu neeh tom hun shig baahan ym bicheed minii setgegdliig unshsan buh hund mash ih bayarlalaa.Tand zaaval solongos kino urlag negiig bodogduulsan gdegt uchuuhen bi naidaj bna bayarlalaa
баярлалаа бүгдийн уншилаа 👍👍