fbpx

Онцлох

Герман улсын DAAD байгууллагын магистр, докторын тэтгэлэг 2019

Цацрал Цацрал
2019-06-11 1412 0

Германы Эрдмийн Солилцооны Алба (DAAD) нь жил бүр олон улсын 140 мянга гаруй оюутанд ХБНГУ-ийн их, дээд сургуульд суралцан судалгаа, эрдмийн ажлаа хийхэд дэмжлэг үзүүлдэг боловсролыг санхүүжүүлэгч томоохон байгууллага юм. Тус байгууллага нь 1950 оноос эхлэн өнөөдрийг хүртэл олон улсын оюутнуудад тэтгэлэг олгоод байна. Та энэхүү тэтгэлэгт хамрагдсанаар ХБНГУ-н их, дээд сургууль (365 гаруй)-аас сонголтоо хийн Магистр эсхүл Докторын хөтөлбөрт суралцах боломжтой болох юм.

Материал хүлээн авах хугацаа:

2019 оны 8-10 сар (Сонгосон сургууль, хөтөлбөрөөс хамаарна)

Хичээл эхлэх хугацаа:

Сонгосон сургууль, хөтөлбөрөөс шалтгаалан 2020 эсхүл 2021 он

Суралцах сургууль:

ХБНГУ дахь 365 гаруй их, дээд сургууль

https://www.daad.de/medien/der-daad/unsere-aufgaben/entwicklungszusammenarbeit/pdfs/epos_2019_web.pdf

Суралцах хөтөлбөр:
•Эдийн засгийн шинжлэх ухаан / Бизнесийн удирдлага /
•Улс төрийн эдийн засаг
•Хөгжлийн хамтын ажиллагаа
•Инженер болон байгалийн шинжлэх ухаан
•Математик
•Бүс нутаг ба хот төлөвлөлт
•Хөдөө аж ахуй, ой
•Хүрээлэн буй орчин
•Анагаах ухаан ба нийгмийн эрүүл мэнд
•Мал эмнэлэг ба анагаах ухаан
•Нийгмийн шинжлэх ухаан
•Боловсрол
•Хууль
•Медиа

Суралцах хугацаа:

Магистр – хөтөлбөрөөс хамаарч 1-2 жил

Доктор – хөтөлбөрөөс хамаарч 3-4 жил

Тэтгэлгийн хэмжээ:
•Сар бүрийн тэтгэлэг – Магистр EUR 750 (USD 848.055 ) Доктор EUR 1000 (USD 1130.74)
•Эрүүл мэндийн даатгалын зардал;
•Сургуульд ирэх, буцах нисэх онгоцны тасалбар.

Тавигдах шаардлага:
•Төрийн эсхүл хувийн хэвшлийн байгууллагад суралцах гэж буй чиглэлээрээ 2 жил ажилассан туршлагатай байх;
•Бакалавр, Магистрын зэрэг хүртсэнээс хойш 6 жил өнгөрөөгүй байх ;
•Суралцах хөтөлбөр нь Герман хэл дээр явагдах бол – Герман хэлний B1 түвшин;
•Суралцах хөтөлбөр нь Англи хэл дээр явагдах бол – IELTS 6, IBT TOEFL 80 оноотой байх

Өргдөл гаргах:
1.Судалгааны тэтгэлэг ба сургалтын тэтгэлэгт өргөдөл гаргах маягт бөглөх;
2.Зорилгоо тодорхойлсон захидал;
3.Суралцах төлөвлөгөө;
4.Бакалавр/Магистрын дипломны хуулбар /дүнг тооцсон системийн талаар хавсаргасан байна./;
5.Баримт бичгийн хуулбар;
6.ЕБС-ийн гэрчилгээний хуулбар;
7.Герман хэлний B2 түвшний сертификат эсвэл Англи хэлний IBT TOEFL 80, IELTS 6 буюу түүнээс дээш онооны сертификат;
8.Тодорхойлох захидал бүрдүүлэх

Дэлгэрэнгүй мэдээллийг:

https://www.daad.de/der-daad/unsere-aufgaben/entwicklungszusammenarbeit/foerderprogramme/hochschulen/infos/en/45192-development-related-postgraduate-courses-epos/холбоосоос үзнэ үү.

Холбоотой мэдээ

Чамайг бага багаар ‘хөгширч’ байгааг харуулах 10 шинж

Нэг мэдэхэд наадам, тэгээд шинэ жил, тэгээд цагаан сар гэж явсаар нэг л мэдэхэд бид хүүхэд байхаа больжээ.. Энэ нийтлэл бол таныг хөгширч байгаад биш таныг ухаан сууж бие хүн болсон байгааг

Цацрал 2019-08-23

Жинхэнэ төлөвлөлт гэж юу вэ? + Яаж сайн төлөвлөлт хийх вэ?

Бараг л бүх амжилтын зөвлөгөөнд сайн төлөвлөлтийн талаар ярьдаг. Гэхдээ сайн төлөвлөлт гэж яг юуг хэлдэг, хэрхэн сайн төлөвлөлт хийх талаар бодитой зөвлөгөө тийм ч их байдаггүй. Энэ дугаараар хэрхэн с

Цацрал 2019-08-20

Түгээмэл хэрэглэгддэг англи хэлний100 өвөрмөц үг хэллэг | English Idioms

Англи хэлний өвөрмөц үг хэллэгийг ярианы хэлэнд ашиглаж сурснаар та илүү чадварлаг ярианы чадвартай болж чадна. Мөн англи хэлний IELTS, TOEFL гэх мэт түгээмэл түвшин тогтоох шалгалтын ярианы хэсэгт эн

Цацрал 2019-08-15