fbpx

Зөвлөгөө

IELTS-д бие даан бэлдэхэд тань туслах үнэгүй татаж авах ном + Үнэгүй онлайн сургалт + Аппликэйшн

Мягмарсүрэн Мягмарсүрэн
2019-06-12 2804 0

Бие даан бэлдэх гэхээр сүрдмээр сонсогдож магадгүй юм. Мэдээж хүн бүхэнд л зүг чиг хэрэгтэй. Гэвч шалгалт өгч гадаадад сурах гэж байгаа бол эхнээсээ бие даагаад сурвал сайн.

Хэрвээ та өөрийгөө сориход бэлэн бол интернэтэд байдаг дараах үнэгүй сурах боломжуудыг ашиглан шалгалтандаа бэлдээрэй. Гарчиг дээрх болон доторх улаан холбоос дээр даран шууд тухайн сайтууд руу зочлох боломжтой.

1. EDX— IELTS Academic Test Preparation үнэгүй онлайн сургалт 

Тус үнэгүй онлайн сургалт нь шалгалт өгөхөд шаардлагатай чадваруудыг хамгийн багаас нь заадгаас гадна шалгалтын тухай ерөнхий ойлголт, тодорхой стратегиудыг танилцуулна. Хамгийн чухал хэсэг нь IELTS-д хамгийн түгээмэл хэрэглэгддэг үгсийн санг бий болгож, 10 хэсэг бүхий амархан дасгалууд болгон хуваасанд оршино.

2. Cambridge Grammar for IELTS ном

Та уг номыг ашиглснаар дүрмээ сайжруулангаа IELTS-д бэлдэх боломжтой. Учир нь шалгалтын асуултууд, материалыг Present Simple-с Clauses хүртэл дүрэмтэй уялдуулан нэг сумаар хоёр туулай буудах боломжийг олгож байгаа юм. Мөн өөрийн дүрмийн мэдлэг, түвшнийг шалгах шалгалтыг нь бөглөж зөвхөн алдаа гаргасан дүрмүүдээ түүвэрлэн судалж болно. Боломжтой бол энэ номыг худалдаад аваарай. Хэрвээ ямар ч боломжгүй бол эндээс татаж аваарай.

3. IELTS Trainer ном

Уг номд шалгалтын хэсэг бүрт ямар асуулт байдаг, тэдгээрт нь ямар стратегиэр хариулах вэ гэдгийг жинхэнэ шалгалтын материалууд болон 4-8 оноо авсан жишээ эсээнүүд хүртэл байдаг. Энэ номыг дүрмээ үзсэнийхээ дараа ашигласан нь дээр. Энд дарж татна уу.

4. Understanding IELTS: Techniques for English Language Tests үнэгүй онлайн сургалт

Бие даан бэлдэх явцад тулгардаг хамгийн том асуудал бол эсээ, ярианы хэсгээ шалгах боломжгүй байдал билээ. Тэгвэл IELTS шалгалтыг бүтээгч British Council-с санаачилсан үнэгүй онлайн сургалтыг санал болгож байна.Үнэгүй хэрэглэгчид 8 долоо хоногийн турш тус сургалтанд хамрагдах боломжтой бөгөөд бусад оролцогчдоор өөрийн эсээгээ шалгуулж, яриагаа бэлдэх боломжтой юм.

5. British Council үнэгүй IELTS жишиг шалгалт

Дүрмээ бэлдчихлээ, стратегиэ судалчихлаа, одоо жишиг шалгалтуудыг өгөх хэрэгтэй. Шалгалтыг зохиогчид өөрсдийн веб хуудсандаа өмнө нь ирж байсан жинхэнэ шалгалтын материалыг байрлуулжээ. Мөн нэтээс шалгалтын хуудас татаж аван бэлдвэл их хэрэгтэй бөгөөд шалгалтын хуудас бөглөхөд ч анхаарах зүйлс олон бий. Эндээс шалгалтын хуудас болон жишиг шалгалтыг мөн татан авч болно.

6. Cambridge English IELTS 1–14 ном

Албан ёсны бүтэн шалгалтуудыг эндээс олж бөглөх боломжтой. Хамгийн сүүлийн үеийхийг нь авбал сайн. Эндээс татаж аваарай.

7. Magoosh IELTS Vocabulary гар утасны аппликэйшн

Утаснаасаа салахаа больсон энэ үед утсаа хөгжөөнт тоглоомоор биш хэрэгтэй апп-р дүүргэх хэрэгтэй. Тус апп нь флаш карт маягаар бүтээгдсэн тул хэрэглэхэд хялбар. Үг цээжилснээр унших, сонсох, бичих, ярих гээд бүх л чадвар өсдөг юм.

Холбоотой мэдээ

Нэрт зохиолч Ф.Достоевскийгоос суралцах санаа

Оросын нэрт зохиолч, их сэтгэгч, философич Фёдор Михайлович Достоевскийн 198 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тодруулбал, тэрээр 1821 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр мэндэлжээ. Иймд, өнөөдрийн

Э. Сударчулуун 2019-11-11

OMPlaylist: Бүх цаг үеийн шилдэг гитарын гоцлолтой 10 дуу

Цаг агаартай зүйрлэн илэрхийлвэл таны өнөөдөр ямар байна вэ? Хэдхэн цагийн дараа амралтын өдөр болох гэж буй юм чинь нэг их шуураагүй гэж найдья. Яг өнөөдөр шиг налгар өрнөж байж ч болох юм. Цаг агаар

Э. Сударчулуун 2019-11-08

Герман хэл анхлан суралцагчдын гаргадаг түгээмэл алдаа + практик зөвлөгөө

Европын орнуудын иргэд Англи, Испани, Герман хэлийг түлхүү хэрэглэдэг. Язгуурын хувьд “Энэтхэг-Европ” хэлний бүлд багтаж, цагаан толгойг Латин үсгээр тэмдэглэх боловч хэл зүйн хувьд Англи, Солонгос гэ

Э. Сударчулуун 2019-11-07