fbpx

Их сургууль

Эдинбургийн их сургууль + Элсэн орох мэдээлэл + Сайн CV буюу тодорхойлох захиа бичих гарын авлага

Мягмарсүрэн Мягмарсүрэн
2019-06-18 1096 0

Эдинбургийн Их Сургууль нь 1583 онд байгуулагдсан, Европын төдийгүй дэлхийн ууган их сургуулиудын нэг юм. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын бүрэлдэхүүн болох Шотландын нийслэл Эдинбург хотын хуучин төвд байрлах эртний түүхт архитектурын өв соёлын дурсгал болсон уран барилгын цогцолборуудад байрладаг. Тус их сургууль нь дөрвөн зуу гаруй жилийн түүхтэй, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын баялаг түүхтэй сургууль юм. Эдинбургийн их сургуулийн элсэлт өрсөлдөөн ихтэй бөгөөд жилд дунджаар 47,000 элсэлтийн хүсэлт хүлээн авдаг бөгөөд дэлхийн 140 гаруй орноос оюутнууд суралцдаг байна. Эдинбургийн их сургууль нь Их Британийн (Оксфорд, Кэмбрижийн их сургуулийн дараа орох) гурав дахь томоохон их сургууль юм.

Тус сургууль нь Сэргэн мандлын үеийн оюун санааны томоохон төвүүдийн нэг болж байсан бөгөөд эрдэм шинжилгээний томоохон бүтээл, нээлтүүд, шинжлэх ухаан, философийн хөгжилд оруулсан хувь нэмрээрээ “Хойд Европын Афин” хэмээн өргөмжлөгдөж ирсэн нь түүний нэр хүндийг илтгэнэ.

Эдинбургийн их сургуулиас Нобелийн 15 шагналтан, Абелийн шагналын эзэн 1, Тюрингийн хэд хэдэн шагналтан, Олимпийн аваргууд олноор төрөн гарсан байдаг. Сонирхуулахад дэлхийд хамгийн анх клонын аргаар гаргаж авсан хонь “Долли” ( Долли (1996.07.05 – 2003.02.14) нэртэй хонь нь атомын шилжүүлгийн аргаар нас бие гүйцсэн амьтаны биеийн эснээс хиймэл аргаар гаргаж авсан анхны хөхтөн амьтан юм.)  Эдинбургийн их сургуулийн лабораторид мэндэлсэн билээ. Тус сургуулийн анагаах ухаан, биотехнологи, хими, физик, мэдээллийн технологи, хуулийн салбарууд нь инноваци, өндөр технологийн чиглэлээр дагнан мэргэшсэн Европт төдийгүй дэлхийд тэргүүлэх байр суурьтай.

Тус сургууль нь өнөөг хүртэл Их Британийн Цог Жавхлант Хатан Хааны гэр бүлтэй салшгүй холбоотой бөгөөд Эдинбургийн Гүн (Duke of Edinburgh) 1953-2010 онуудад тус сургуулийн канцлераар ажилласан бол Гүнж Анн 2011 оноос хойш тус сургуулийн канцлераар сонгогдон ажиллаж байна.

Эдинбургийн их сургуульд элсэн орох мэдээлэл

Бүртгэлийн хугацаа: 

Бүртгэлийг 1 сараас 6 сар хүртэл хүлээж авдаг.

Бүрдүүлэх материал: 

  • Дүнгийн хуудас
  • Дипломны хуулбар /баклаврын зэрэгтэй бол/
  • Тодорхойлох захиа CV
  • IELTS, TOEFL-ийн оноо
  • Research Proposal буюу судалгааны ажлын чиглэл

Боломжит тэтгэлэгүүд: Тус  сургууль гадаад оюутнууддаа дараах тэтгэлэгүүдийг зарладаг:

  1. Edinburgh Global Masters Scholarship
  2. Edinburgh Global Online Distance Learning Master’s Scholarship
  3. Edinburgh Global Research Scholarship

Сайн CV буюу тодорхойлох захиа бичих гарын авлага

Холбоотой мэдээ

Токио хотын их сургууль + Яагаад Японд боловсрол эзэмших хэрэгтэй вэ?

Япон Улсад нийтдээ 618 их сургууль үйл ажиллагаагаа явуулдгаас Үндэсний 86 их сургууль, хувийн хэвшлийн 532 их сургууль байдаг. Японы 13 их сургууль нь дэлхийн шилдэг 400 их сургуулиудын жагсаалтанд б

Мягмарсүрэн 2019-07-22

Мичиганы их сургууль + IELTS, TOEFL зэрэг шалгалтанд хэдэн оноотой байж элсэж болох вэ? + “The Big House” буюу Мичиганы стадион

Мичиган муж нь Америкийн Нэгдсэн Улсын баруун хэсгийн төвийн муж. Нийслэл хот нь Ленсинг хот юм. Тус муж нь  9,996,000 гаруй хүн амтай бөгөөд Детройт хот нь тус мужийн хамгийн их хүн амтай хотод ордог

Мягмарсүрэн 2019-07-09

Пенсильванийн их сургууль + АНУ дахь Их сургуулиудын төлбөр хэд байдаг вэ?

Пенсильванийн их сургууль нь АНУ-ын судалгаа шинжилгээний хувийн их сургууль бөгөөд 1740 онд Бенжамин Франклин байгуулжээ. Дэлхийн эртний их сургууль, АНУ-ын анхны их сургууль бөгөөд Америкийн нэрт

Мягмарсүрэн 2019-07-02