fbpx

Зөвлөгөө

ӨГӨХ нь яагаад таны амжилтад нөлөөлдөг вэ? + Өгөх тэнцвэрийг хадгалах арга

Цацрал Цацрал
2019-06-19 1556 0

Та амжилттай яваа хүмүүст бүгдэд нь байдаг шинжийг мэдэх үү? Тэд бусдад өгч сурсан буюу аливаа зүйлийг бусадтай хуваалцаж сурсан байдаг.  Хэрвээ та өөрийн амьдрал болоод карьертаа огцом өсөлтийг хүсч байвал өгөх буюу хуваалцах техникийг заавал сурах шаардлагатай. Ингээд энэ дугаарт өгөх нь яагаад таны амжилтанд пуужин мэт түлхэц болдог, хэрхэн өгөх тэнцвэрийг хадгалах техникийг хүргэж байна.

Яагаад өгөх нь таны амжилтын “пуужин” болдог вэ?

1 . Өгөх нь таныг аз жаргалтай болгодог

Бусдад аливаа зүйлийг хуваалцах үед хүнд аз жаргалын гормон ялгардаг. Хүнд тус хүргэсэн сайхан мэдрэмжүүд нь бидний биологид тусгагдсан байдаг байна.

Судалгаа: Харвардын Бизнесийн Сургуулийн профессор Майкл Нортоны 2008 онд нэгэн сонирхолтой судалгаа явуулжээ. Судалгаанд оролцогчиддоо өөртөө байгаа мөнгөө үрэх эсвэл бусдад туслах сонголт өгсөн юм. Судлаач таамаглахдаа  мөнгөө өөртөө зарцуулах нь илүү аз жаргалтай болгоно гэж таамаглаж байсан ч эсрэг үр дүн гарсан юм.  Бусдад туслах  нь өөртөө зарцуулахаас ч илүү ихээр аз жаргалтай болгож байжээ.

2. Эрүүл мэндэд тустай

Бусдад өгч сурснаар таны эрүүл мэндэд гайхалтай ач тустай ажээ.

Судалгаа: Стony Brook их сургуулийн урьдчилан сэргийлэх анагаах ухааны профессор Стефан Пит өөрийн номондоо, бусдад өгөх нь архаг өвчтэй хүмүүс, тэр дундаа ХДХВ ба олон янзын склерозын эрүүл мэндийн ач тусыг нэмэгдүүлж байгааг тэмдэглэсэн байна.

Мичиганы Их Сургуулийн Стефани Браун ахмад настай хосуудын дунд хийсэн судалгаагаар /2003 он/ мөн ижил үр дүн гарсан юм. Найз нөхөд, хамаатан садан, хөршүүддээ тусалсан, нөхөртөө сэтгэл хангалуун дэмжлэг үзүүлдэг хүмүүсийг 5 жилийн туршид нас барах эрсдэл багатайг судалгааны багийнхан тогтоожээ. Сонирхолтой нь тусламж авах нь нас баралтын эрсдэлийг багасгаж чадаагүй юм.

3. Өгч сурснаар нийгмийн болон олон нийтийн  харилцаанд сайнаар нөлөөлдөг.

Бид бусдад өгснөөр харилцаагаа улам сайжруулах төдийгүй, тэдэнтэй илүү ойртох боломжийг олгодог.  “Тусч , өгөөмөр сэтгэл нь бусдыг илүү эерэг, илүү энэрэнгүйгээр ойлгоход хүргэдэг” гэж Любомирский “Аз жаргалтай байдлын тухай” номондоо бичсэн байдаг. Улмаар энэ нь таны нийгмийн харилцааны оролцоог сайжруулж, хамтын ажиллагааны мэдрэмжийг бэхжүүлдэг байна.

4. Сайн баг бүрдүүлэх түлхүүр

Үүний хамгийн сайн жишээ бол Google компани билээ. Цоо шинэ ажлын орчин, соёлыг нэвтрүүлсэн Google компани ажилчиддаа компаний хувьцаа болон хүссэн хэмжээгээрээ авч болох өдрийн хоол, тэтгэлэг гэх мэт олон зүйлийг харамгүй өгдөг дотоод соёлыг бүрдүүлж чаджээ. Тийм ч учраас хэдэн зуун докторын зэрэгтэй мэргэжилтэн, хэдэн зуун чадварлаг хүмүүсийг багтаа соронз мэт татаж байна. Том компани гэлтгүй жижиг баг бүрдүүлэхэд ч энэ арга үйлчлэх ба та сайн баг бүрдүүлэхийг хүсвэл багийн гишүүддээ харамгүй өгдөг байх хэрэгтэй юм.

5. Нийгмийн үнэлэмжинд нөлөөлдөг

Бусдад өгч чаддаг хүмүүс жирийн хүмүүсээс дариу 2 дахин илүү нийгмийн өндөр үнэлэмжтэй байдаг байна.

Жишээ нь та зүрээр л шатахуунаа дүүргээд олон олон бэлэг авч өөр хэн нэгнийг баярлуулж болох юм. Энэ зун та бэлгэнд гаръя хөтөлбөрт хамрагдаж Петровисийн шатахуун түгээх станцаас шатахуун авсан 30,000 төгрөг тутамд  нэг скрач карт авч, шууд хусаад гарч ирсэн бэлгээ газар дээр нь аваарай.  Хөтөлбөр 8-р сарын 25-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Бэлгэнд гаръя хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл: https://petrovis.mn/content/item/53 

Хэрхэн өгөх тэнцвэрийг хадгалах вэ?

Өгнө гэхээр таныг өөртөө байгаа бүхнээ хуваалц гэсэн үг биш билээ. Өгөх хүртэл хязгаартай. Гагцхүү энэ хязгаарыг хэрхэн тогтоохоо мэдээгүйн улмаас алддаг. Тиймээс өгөх тэнцвэрийг хадгалах бяцхан зөвлөмжийг хүргэж байна.

1 . Үгүй гэж хэлж  сурах

Энэ шийдвэр үнэхээр энэ хүнд зайлшгүй хэрэгтэй зүйл үү эсвэл зүгээр л үр дүнгүй зүйл үү гэдгийг тунгаан бодоорой.

Санамж: “Заримдаа туслахгүй байх нь өөрөө тус болдог”-

2. Сар бүрийн төлөвлөгөө гаргах

Ойр дотны хүнээ баярлуулах хувиар гаргаарай. Заавал тэмдэглэлт баяр гэлтгүй сар бүр баярлуулах хүмүүсийнхээ жагсаалтыг гаргаж өөрийн тусалж болох зүйлээрээ туслаарай. Энэ нь харилцааг маш үр дүнтэй сайжруулдаг. Жишээ нь жил бүрийн 6 сард хамт олондоо бяцхан бэлэг бэлддэг бол энэ нь таны хамт олон дундах үнэлэмжийг өсгөх болно.

Факт: Судалгаагаар  ӨГӨХ буюу өгөөмөр байдал нь халдварладаг байна.

3. Орлогынхоо тодорхой хувийг бусдад өгөхөд төсөвлөх

Энэ нь маш үр дүнтэй арга юм. Та өөрийн орлого болон зарцуулалтын харьцаанаас хамаарч сар бүр тодорхой хувийг төсөвлөж хэвшвэл гэнэтийн ямар нэгэн зүйлд бэлтгэлтэй байж болно.

 

Холбоотой мэдээ

Нэрт зохиолч Ф.Достоевскийгоос суралцах санаа

Оросын нэрт зохиолч, их сэтгэгч, философич Фёдор Михайлович Достоевскийн 198 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тодруулбал, тэрээр 1821 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр мэндэлжээ. Иймд, өнөөдрийн

Э. Сударчулуун 2019-11-11

OMPlaylist: Бүх цаг үеийн шилдэг гитарын гоцлолтой 10 дуу

Цаг агаартай зүйрлэн илэрхийлвэл таны өнөөдөр ямар байна вэ? Хэдхэн цагийн дараа амралтын өдөр болох гэж буй юм чинь нэг их шуураагүй гэж найдья. Яг өнөөдөр шиг налгар өрнөж байж ч болох юм. Цаг агаар

Э. Сударчулуун 2019-11-08

Герман хэл анхлан суралцагчдын гаргадаг түгээмэл алдаа + практик зөвлөгөө

Европын орнуудын иргэд Англи, Испани, Герман хэлийг түлхүү хэрэглэдэг. Язгуурын хувьд “Энэтхэг-Европ” хэлний бүлд багтаж, цагаан толгойг Латин үсгээр тэмдэглэх боловч хэл зүйн хувьд Англи, Солонгос гэ

Э. Сударчулуун 2019-11-07