fbpx

Их сургууль

Пенсильванийн их сургууль + АНУ дахь Их сургуулиудын төлбөр хэд байдаг вэ?

Мягмарсүрэн Мягмарсүрэн
2019-07-02 1352 1

Пенсильванийн их сургууль нь АНУ-ын судалгаа шинжилгээний хувийн их сургууль бөгөөд 1740 онд Бенжамин Франклин байгуулжээ.

Дэлхийн эртний их сургууль, АНУ-ын анхны их сургууль бөгөөд Америкийн нэрт яруу найрагч Эзра Паунд, Британийн шог зохиолч Эдуард Женкинс, дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Уоррен Баффет, Пенсильвани мужийн амбан захирагч Эд Ренделл, АНУ-ын конгрессийн олон гишүүн, Засгийн газрын гишүүд, мужийн захирагчид, хотын дарга нар, элчин сайдууд, компанийн захирлууд суралцаж байсан. Мөн “IVY league”-ийн шилдэг найман сургуулийн нэг юм.

Тус сургууль нь 10 оюутны хотхонтой бөгөөд нийт 21000 оюутнууд сурлцаж байна. Пенсильванийн их сургууль нь:

  1. Харилцаа холбооны Annenberg сургууль
  2. Шүдний анагаах ухаан
  3. Зураг төсөл боловсруулах
  4. Инженерийн болон хэрэглээний шинжлэх ухаан
  5. Боловсролын магистрын сургууль
  6. Хуулийн сургууль
  7. Сувилахуйн
  8. Анагаах ухааны Perelman сургууль
  9. Нийгмийн бодлого
  10. Мал эмнэлэг
  11. Wharton гэх нийт 11 харьяа сургуулиудтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Элит сургуулиудын жагсаалтын эхний байранд Пенсильваны их сургууль, харин араас нь Харвард, Йель, Өмнөд Калифорнийн их сургууль, Пристонийн, Корнеллийн, Стэнфордын их сургуулиуд багтдаг.

 

АНУ дахь Их сургуулиудын төлбөр хэд байдаг вэ?

АНУ дахь Их сургуулиудын сургалтын төлбөр жилд 41000-56000 ам.доллар, амьжиргааны зардал 14000-22000 ам.доллар байдаг. Америк бол гадаадад суралцахыг хүсдэг оюутнуудын номер нэг сонголт бөгөөд Харвард, Иел зэрэг томоохон нэр хүндтэй их сургууль олон бий. Сүүлийн 10 жилд тэнд суралцах гадаад оюутнуудын тоо эрс өссөн бөгөөд. Эдгээр дээд сургуульд сурахад илүү үнэтэй ч мөрөөдлөө биелүүлэхэд тань туслах хэд хэдэн боломж бий.

Нью-Йорк дахь Колумбийн их сургууль, Филадельфи мужийн Пенсильванийн их сургуулийн төлбөр жилд дээд тал нь 53000-56000 ам.доллар байдаг. Лос.Анжелес дахь Кэмбрижийн Харвардын их сургуулийн сургалтын төлбөрийн хэмжээ 46000 ам.доллар байдаг. АНУ-ын долоон их сургуулийн Харвард, Принстон, Яел зэрэг дээд сургуулиуд тэтгэлэг санал болгодог гэдгийг анхаараарай. Энэ нь таны нөхцөлийг үл хамааран боловсролын хэрэгцээг хангахын тулд бүх санхүүгийн тусламж үзүүлэх болно гэсэн үг юм. Хэрэв та энд сурах хүсэлтэй бол санхүүгээ сайтар төлөвлөх хэрэгтэй бөгөөд боломжит тэтгэлгийг хайж санхүүгийн тусламж авах нь чухал юм.

АНУ-ийн хамгийн өндөр өртөгтэй хотуудаас нэрлэвэл Бостон, Нью-Йорк, Лос Анжелес хотууд байдаг. Нью-Йорк, Бостон, Лос.Анжелес хотод жилд дунджаар 20000-22000 ам.долларын зардалтай байдаг. Харин Мичиган, Филаделфи хотод суралцах нь жилд дунджаар 15000 орчим ам.долларын дундаж зардлыг хэмнэх болно.

 

  • Сургуулиудынх нь нэрийг англиар бичээд бас холбоос оруулж өгвөл бүүр янзтай болно байхаа. Баярлалаааа

Холбоотой мэдээ

Токио хотын их сургууль + Яагаад Японд боловсрол эзэмших хэрэгтэй вэ?

Япон Улсад нийтдээ 618 их сургууль үйл ажиллагаагаа явуулдгаас Үндэсний 86 их сургууль, хувийн хэвшлийн 532 их сургууль байдаг. Японы 13 их сургууль нь дэлхийн шилдэг 400 их сургуулиудын жагсаалтанд б

Мягмарсүрэн 2019-07-22

Мичиганы их сургууль + IELTS, TOEFL зэрэг шалгалтанд хэдэн оноотой байж элсэж болох вэ? + “The Big House” буюу Мичиганы стадион

Мичиган муж нь Америкийн Нэгдсэн Улсын баруун хэсгийн төвийн муж. Нийслэл хот нь Ленсинг хот юм. Тус муж нь  9,996,000 гаруй хүн амтай бөгөөд Детройт хот нь тус мужийн хамгийн их хүн амтай хотод ордог

Мягмарсүрэн 2019-07-09

Пенсильванийн их сургууль + АНУ дахь Их сургуулиудын төлбөр хэд байдаг вэ?

Пенсильванийн их сургууль нь АНУ-ын судалгаа шинжилгээний хувийн их сургууль бөгөөд 1740 онд Бенжамин Франклин байгуулжээ. Дэлхийн эртний их сургууль, АНУ-ын анхны их сургууль бөгөөд Америкийн нэрт

Мягмарсүрэн 2019-07-02