fbpx

Зөвлөгөө

“Mongolian Youtuber Tushig”-ын зөвлөж буй сарын дотор гадаад хэл сурах 10 арга

Мягмарсүрэн Мягмарсүрэн
2019-07-08 796 0

Монголдоо хамгийн хурдан 100 мянган дагагчтай болж, “Silver button”-ий болзол хангасан “youtuber” бол  Б.Түшиг юм. Одоогоор Монгол улсад “Silver button”-ыг Монгол HD телевизийн контент “Авьяаслаг Монголчууд”, “Voice” шоуны хуудас мөн “Mesmerism”, “Gremix” нар эзэмшдэг билээ. Ганцхан жилийн хугацаанд “youtube” контент үйлдвэрлэж ийм амжилтын эзэн болсон тэрээр яг одоо Франц улсад ажиллаж, амьдардаг бөгөөд бид түүнтэй онлайнаар холбогдон ярилцлаа. Тэрбээр Монгол хэлээс гадна хэрхэн гурван хэлийг сурсан туршлагаасаа та бүхэнд хуваалцаж байна.

1.Цөм үгнээс эхэл

Хамгийн их ашиглагддаг 1000 үгийг л цээжилхэд та тухайн хэлний 80 хувийг ойлгоно гэдгийг сана. Хэрэглэгдэх магадлал багатай үгэнд ач холбогдол өгч цагаа бүү үр.

2. Хамгийн гол дүрмүүдийг л цээжлэх

Дүрэм өөрөө стресстэй учир зөвхөн чухлыг нь эхэнд тавь. Бусад дүрмийг яваандаа автоматаар сурах боломжтой.

3. Ярьж байхдаа биеийн хэлээ ашиглах

Ингэснээр хэдий чи буруу хэлсэн ч гэсэн нөгөө хүн чинь ойлгох давуу талтай.

4. Сонирхолтой байдлаар сур

Өрөөний буланд өдрийн зургаан цаг хэлээ давтаж байгаа бол чи шийтгүүлж байгаа юм шиг мэдрэмж л авах болно. Тархиа хуурч хэл сурахыг шагнал ойлго.

5. Ярьж байхдаа алдахаасаа хэзээ ч битгий санаа зов

Нүүр бардам алдаж сурах хэрэгтэй. Хэн ч хэлийг төгс мэддэггүй. Бид эх хэлээрээ ярихдаа хүртэл алддаг. Бид нар бүгдээрээ алддаг. Тийм учраас алдаагаа засаад цааш яв. Тархи сэтгэл хөдлөл дээр тулгуурласан мэдээллийг мартдаггүй. Хүн алдсан зүйлээ мартдаггүй тул алд.

6. Найзтай бол

Хэрэв надад гадаад найз байхгүй гэж бодож байгаа бол www.language exchange.com сайтаар зочлоод үзээрэй. Чамд нэг давуу тал байгаа нь чи монголоор ярьдаг. Монгол хэлээ хүнд зааж өгөнгөө бусдаас бас суралцах боломжтой.

7. Ямар нэгэн текстийг чангаар унш

Өөртөө итгэлтэй байдал чангаар уншихад нэмэгддэг.

8. Удаан ярь

Хүн ухаантай болох тусмаа удаан ярьдаг. Ярьж байгаа хүндээ илүү ойлгомжтой болгохын тулд удаан ярих нь зөв.

9. Шалтаг бүү тооч

Хөгшин хүмүүс ярихдаа бид хэл сурахаасаа өнгөрсөн гэдэг. Тэд зүгээр л шалтаг тоочиж байгаа юм.

10. Тууштай бай

Чи долоо хоног хэл сураад, долоо хоног сурахаа болиход л эргээд мартсан байна. Тиймээс их битгий хий, бага битгий хий. Өдөр бүр хий. Хамгийн гол нь хэрэгжүүлэх нь чухал.

Видео: ГАДААД ХЭЛИЙГ АМАРХАН СУРАХ 10 АРГА ЗААВАЛ ҮЗ!!!

Холбоотой мэдээ

Нэрт зохиолч Ф.Достоевскийгоос суралцах санаа

Оросын нэрт зохиолч, их сэтгэгч, философич Фёдор Михайлович Достоевскийн 198 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тодруулбал, тэрээр 1821 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр мэндэлжээ. Иймд, өнөөдрийн

Э. Сударчулуун 2019-11-11

OMPlaylist: Бүх цаг үеийн шилдэг гитарын гоцлолтой 10 дуу

Цаг агаартай зүйрлэн илэрхийлвэл таны өнөөдөр ямар байна вэ? Хэдхэн цагийн дараа амралтын өдөр болох гэж буй юм чинь нэг их шуураагүй гэж найдья. Яг өнөөдөр шиг налгар өрнөж байж ч болох юм. Цаг агаар

Э. Сударчулуун 2019-11-08

Герман хэл анхлан суралцагчдын гаргадаг түгээмэл алдаа + практик зөвлөгөө

Европын орнуудын иргэд Англи, Испани, Герман хэлийг түлхүү хэрэглэдэг. Язгуурын хувьд “Энэтхэг-Европ” хэлний бүлд багтаж, цагаан толгойг Латин үсгээр тэмдэглэх боловч хэл зүйн хувьд Англи, Солонгос гэ

Э. Сударчулуун 2019-11-07