fbpx

Их сургууль

Мичиганы их сургууль + IELTS, TOEFL зэрэг шалгалтанд хэдэн оноотой байж элсэж болох вэ? + “The Big House” буюу Мичиганы стадион

Мягмарсүрэн Мягмарсүрэн
2019-07-09 356 0

Мичиган муж нь Америкийн Нэгдсэн Улсын баруун хэсгийн төвийн муж. Нийслэл хот нь Ленсинг хот юм. Тус муж нь  9,996,000 гаруй хүн амтай бөгөөд Детройт хот нь тус мужийн хамгийн их хүн амтай хотод ордог байна. Газар нутгийн хэмжээ нь 253,793 км.кв бөгөөд үүгээрээ АНУ-ын нийт 50 мужаас 11 дэх том мужид тооцогддог байна.

Мичиганы Их Сургууль нь анх 1817 онд байгуулагдсан бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын Мичиган мужийн Анн Арбор хотод байрладаг. Тус сургууль нь одоогоор 30000 гаруй оюутантай бөгөөд нийт 19 салбар коллежтэй. Мөн түүнчлэн тус сургуульд бакалаврын, мастерийн болон докторын зэргээр 263 гаруй мэргэжлийн чиглэлүүдээс сонгон суралцах боломжтой.

Мичиганы Их Сургууль нь АНУ төдийгүй дэлхийд нэр хүндтэй их сургуулийн нэг юм. Тус сургууль нь дэлхийн шилдэг 100 их сургуулийн 20-т ордог бөгөөд маш чанартай боловсрол олгохоос гадна гадаадын оюутнууд сурахад ээллтэй сургуулийн нэг билээ. Одоогоор тус сургуульд ийт 45000 -д оюутнуудтай бөгөөд

Мичиганы Их Сургуульд элсэн орохын тулд заавал Англи хэлний мэдлэгээ шалгуулах хэрэг гарна. Үүний тулд та элсэлтийн шалгалт өгөх шаардлагатай. Тэд таниас дээр өндөр түвшний Англи хэлны ур чадварыг шаардах болно. Ямар нэгэн англи хэлний бэлтгэлийн курс тус сургуульд хичээллээгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Шинээр элсэгчид англи хэлний мэдлэгийн шалгалтын дүнгээс гадна SAT эсвэл ACT-ыг шалгалт өгөх шаардлагатай.  Хэрэв та SAT болон ACT-ы шалгалт өмнө нь өгч байсан бол тэр оноо тань хүчинтэй байна.

Хэрэв Англи хэл нь таны хоёр дахь хэл бол та MELAB, TOEFL, IELTS, ECPE, CPE эсвэл CAE шалгалтыг өгөх ёстой бөгөөд зөвшөөрөгдөх оноотой байх ёстой:

MELAB: 80-85 оноо, доод тал нь 80 оноотой

TOEFL (PBT): 570-600 оноо, хамгийн багадаа 57 оноотой

TOEFL (iBT): 88-100-оноо, сонсоход хамгийн багадаа 23 оноотой

IELTS: 6.5-7.0 оноо наад зах нь 6.5 оноотой

ECPE: Бүх бүлгүүдийн сертификат хамгийн багадаа C

CAE: 180-аас багагүй (CEFR C1)

CPE: Б-тэй тэнцэх (CEFR C1)

Хэрэв таны SAT шалгалтын унших, бичих оноо 650 буюу түүнээс дээш бол, эсвэл таны ACT Reading болон English оноо хоёулаа байвал эдгээр шалгалтаас чөлөөлөгдөж болно.

“The Big House” буюу Мичиганы стадион

Мичиганы стадион, “The Big House” нь Michigan мужийн Ann Arbor дахь хөлбөмбөгийн цэнгэлдэх юм. Тус цэнгэлдэх нь АНУ-ын хамгийн том цэнгэлдэх хүрээлэн бөгөөд дэлхийн хоёр дахь том цэнгэлдэх хүрээлэн ажээ. ийт 107601 хүний суудлын багтаамжтай ба 2018 онд 115,000 гаруй хүн цугласан байна.

Холбоотой мэдээ

Токио хотын их сургууль + Яагаад Японд боловсрол эзэмших хэрэгтэй вэ?

Япон Улсад нийтдээ 618 их сургууль үйл ажиллагаагаа явуулдгаас Үндэсний 86 их сургууль, хувийн хэвшлийн 532 их сургууль байдаг. Японы 13 их сургууль нь дэлхийн шилдэг 400 их сургуулиудын жагсаалтанд б

Мягмарсүрэн 2019-07-22

Мичиганы их сургууль + IELTS, TOEFL зэрэг шалгалтанд хэдэн оноотой байж элсэж болох вэ? + “The Big House” буюу Мичиганы стадион

Мичиган муж нь Америкийн Нэгдсэн Улсын баруун хэсгийн төвийн муж. Нийслэл хот нь Ленсинг хот юм. Тус муж нь  9,996,000 гаруй хүн амтай бөгөөд Детройт хот нь тус мужийн хамгийн их хүн амтай хотод ордог

Мягмарсүрэн 2019-07-09

Пенсильванийн их сургууль + АНУ дахь Их сургуулиудын төлбөр хэд байдаг вэ?

Пенсильванийн их сургууль нь АНУ-ын судалгаа шинжилгээний хувийн их сургууль бөгөөд 1740 онд Бенжамин Франклин байгуулжээ. Дэлхийн эртний их сургууль, АНУ-ын анхны их сургууль бөгөөд Америкийн нэрт

Мягмарсүрэн 2019-07-02