fbpx

Зөвлөгөө

TOPIK гэж юу вэ? + Үнэгүй шалгалтын материал татах + Монгол заавартай TOPIK I, II-ын видео дасгал

Мягмарсүрэн Мягмарсүрэн
2019-07-19 2136 1

Дэлхий даяар нийтдээ Солонгос хэлийг төрөлх хэлээрээ 75  сая гаруй  хүн ашигладаг бөгөөд Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Ян Бианы Солонгос үндэстний өөртөө засах тойрог гэх нийт 3 үндэстний үндэсний хэл юм. БНСУ-н ихэнх их дээд сургуулиуд Солонгос хэл дээр хичээлээ явуулдаг учраас англи хэлний оноогоор элсэх боломжтой сургуулиуд тун цөөн байдаг. Тиймээс Солонгост суралцах хүсэлтэй хүмүүс заавал Топикийн шалгалт өгөх ёстой гэсэн үг юм.

TOPIK гэж юу вэ?

Топик (Test of Proficiency in Korea) гэдэг нь Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт бөгөөд тус шалгалтын зорилго нь эх хэл нь солонгос хэл биш гадаадын иргэд болон өөр улсад өссөн солонгос иргэдэд солонгос хэл сурахад чиглэл өгөх, солонгос хэлийг дэлгэрүүлэх юм.

Нийтдээ 1-6-р  түвшинд үнэлэгдэх бөгөөд 4-ээс дээш түвшинд тэнцсэн тохиолдолд БНСУ-н их дээд сургуульд 50-с доошгүй хувийн тэтгэлэг хүртэх, мөн хэлний ангид суралцалгүй шууд үндсэн ангид элсэх боломжтойгоороо давуу талтай. Монголд Топикийн шалгалтыг жилд хавар, намар гээд 2 удаа авдаг.

Шалгалтын бүтэц

Топик 1: 1, 2-р түвшин багтана. Нийт 200 оноотой. Үүнээс сонсох чадвар 100 оноо (30 тест- 40 мин) унших чадвар 100 оноо (40 тест, 60 мин), Нийт онооны 80-139 хүртлэх оноо авсан тохиолдолд 1-р түвшинд тэнцэнэ.  140-200 хүртэлх оноо авсан тохиолдолд 2-р түвшинд тэнцэнэ.

Анхан шатны (1, 2-р түвшин) Topik шалгалтын материал татах.

Топик 2: 3, 4, 5, 6-р түвшин багтана. Нийт 300 оноотой. Үүнээс сонсох чадвар: 100 оноо (50 тест- 60 мин) унших чадвар: 100 оноо (50 тест, 70 мин), Бичих чадвар: 100 оноо (4 асуулт, эссэ, 50 мин) Нийт онооны 120-149 хүртлэх оноо авсан тохиолдолд 3-р түвшинд тэнцэнэ.  150-189 хүртэлх оноо авсан тохиолдолд 4-р түвшинд тэнцэнэ. 190-229 хүртэлх оноо авсан тохиолдолд 5-р түвшинд тэнцэнэ. 230-300 хүртэлх оноо авсан тохиолдолд 6-р түвшинд тэнцэнэ.

Дунд болон дээд шатны (3, 4, 5, 6-р түвшин) шалгалтын материал татах.

Шалгалтын төлбөр: Солонгост Топик 1- 35000 вон, Топик 2- 40000 вон, Монголд Топик 1- 25000 төгрөг, Топик 2- 30000 төгрөг.

TOPIK I, II-ын Монгол заавартай видео дасгал

Хэрвээ та бүх дасгалыг ажиллахыг хүсвэл тус Youtube сувгаар зочлоорой.

 

Холбоотой мэдээ

Нэрт зохиолч Ф.Достоевскийгоос суралцах санаа

Оросын нэрт зохиолч, их сэтгэгч, философич Фёдор Михайлович Достоевскийн 198 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тодруулбал, тэрээр 1821 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр мэндэлжээ. Иймд, өнөөдрийн

Э. Сударчулуун 2019-11-11

OMPlaylist: Бүх цаг үеийн шилдэг гитарын гоцлолтой 10 дуу

Цаг агаартай зүйрлэн илэрхийлвэл таны өнөөдөр ямар байна вэ? Хэдхэн цагийн дараа амралтын өдөр болох гэж буй юм чинь нэг их шуураагүй гэж найдья. Яг өнөөдөр шиг налгар өрнөж байж ч болох юм. Цаг агаар

Э. Сударчулуун 2019-11-08

Герман хэл анхлан суралцагчдын гаргадаг түгээмэл алдаа + практик зөвлөгөө

Европын орнуудын иргэд Англи, Испани, Герман хэлийг түлхүү хэрэглэдэг. Язгуурын хувьд “Энэтхэг-Европ” хэлний бүлд багтаж, цагаан толгойг Латин үсгээр тэмдэглэх боловч хэл зүйн хувьд Англи, Солонгос гэ

Э. Сударчулуун 2019-11-07