fbpx

Их сургууль

Токио хотын их сургууль + Яагаад Японд боловсрол эзэмших хэрэгтэй вэ?

Мягмарсүрэн Мягмарсүрэн
2019-07-22 1296 0

Япон Улсад нийтдээ 618 их сургууль үйл ажиллагаагаа явуулдгаас Үндэсний 86 их сургууль, хувийн хэвшлийн 532 их сургууль байдаг. Японы 13 их сургууль нь дэлхийн шилдэг 400 их сургуулиудын жагсаалтанд багтдаг. Үүнээс хамгийн шилдэг нь Токиогийн их сургууль юм.

Видео: Токиогийн Их Сургууль нийгэмтэй хэрхэн холбогдож байна вэ?

Тус сургууль нь Японы хамгийн анхны их сургууль бөгөөд элсэн орох нь япон хүүхэд бүрийн мөрөөдөл байдаг. Улсдаа сургалтын чанараараа тэргүүлж, төгссөн оюутан бүр нь амжилтад хүрч, шилдэг ажлын байранд томилогддог байна. Техник технологийн өлгий хэмээх нэр болон тууштай зүтгэгч хөдөлмөрч иргэдээрээ алдартай Япон улсыг дэлхийд таниулж байгаа бас нэгээхэн зүйл нь тус сургууль юм.

Токиогийн их сургууль нь 1877 онд байгуулагдсан,  Азид  1, Дэлхийд 22-р байрт эрэмблэгддэг, арвин түүхтэй дэлхийн топ их сургуулийн нэг  бөгөөд засгийн газрын тэтгэлэгт олон улсын оюутнууд дунд нэг мэргэжлээр нэг л хуваарь ирдэг бөгөөд одоогоор тус сургуульд нийт 27000-гаруй оюутнууд суралцдаг байна.

Токио хотын их сургууль нь Олон Улсын Менежментийн Сургууль (GSIM) болон Олон Улсын Харилцааны Сургууль (GSIR) гэсэн Магистрийн зэрэг олгодог хоёр сургуулиас бүрэлддэг. Үүний зэрэгцээ тус их сургууль нь дэргэдээ Судалгааны хүрээлэн болон Олон нийтийн харилцааны төв гэсэн хоёр судалгааны хүрээлэн ажиллуулдаг юм.

Яагаад Японд боловсрол эзэмших хэрэгтэй вэ?

Японы их дээд сургуулиуд маш өндөр боловсролын системтэй бөгөөд технологи болон судалгааны чиглэлээр дэлхийд тэргүүлэгч улсын тоонд зүй ёсоор багтдаг юм. Одоо улс төрийн шинжлэх ухаан болон бусад эрдэм шинжилгээний чиглэлээр гүнзгийрүүлэн судлаж эхэлж байгаа ажээ. Японы 13 их сургууль англи хэлээр хичээлээ заадаг. Япон улсыг зорьж жил бүр 130,000 гаруй олон улсын оюутнууд суралцахаар ирдэг. 2020 он гэхэд энэ тоо нэг дахин нэмэгдэх төлөвтэй байгаа ажээ.

Япон Улсад нийтдээ 618 их сургууль үйл ажиллагаагаа явуулдгаас Үндэсний 86 их сургууль, хувийн хэвшлийн 532 их сургууль байдаг. Японы 13 их сургууль нь дэлхийн шилдэг 400 их сургуулиудын жагсаалтанд багтдаг.

Япон улсын ихэнхи их дээд сургуулиудын мастерийн хөтөлбөрийн жилийн төлбөр 9000$ – 15000$ ийн үнэтэй байдаг.  Японы Засгийн газар болон Японы их дээд сургуулиуд нь олон улсын оюутнуудад тэтгэлэгээр суралцах боломжийг олгодог. Мастерийн сургалтанд хамрагдаж буй оюутнууд эхний 1- 2 жилийн хугацаанд япон хэлний курс хамргадаад дараа нь мастерийн ангидаа 2 жил суралцаад төгсдөг байна. Япон хэлний курст хувийн их сургууль болон бага ангийн нийт 66 сургуулиудад хамрагдах боломжтой байдаг.

Мөн Япон улсад суралцах хамгийн таатай зүйл бол суралцах хугацаандаа ажил хийх боломж юм. Харин оюутны визтэй аливаа гадаадын иргэн долоо хоногт 28 цагаас илүү ажил хийхийг хориглодог.

Үүнээс гадна олон улсын оюутнууд Үндэсний Эрүүл Мэндийн даатгалын газар даатгуулах бүрэн эрхтэй байдаг бөгөөд  эмчилгээний зардлын 70% ыг гаргадаг байна.  Зарим их сургуулиуд нь өөрсдийн олон улсын оюутнуудад зориулсан даатгалын төвтэй.  Даатгалын төлбөр сар бүр ойролцоогоор 3500 иень байдаг.

 

Холбоотой мэдээ

Токио хотын их сургууль + Яагаад Японд боловсрол эзэмших хэрэгтэй вэ?

Япон Улсад нийтдээ 618 их сургууль үйл ажиллагаагаа явуулдгаас Үндэсний 86 их сургууль, хувийн хэвшлийн 532 их сургууль байдаг. Японы 13 их сургууль нь дэлхийн шилдэг 400 их сургуулиудын жагсаалтанд б

Мягмарсүрэн 2019-07-22

Мичиганы их сургууль + IELTS, TOEFL зэрэг шалгалтанд хэдэн оноотой байж элсэж болох вэ? + “The Big House” буюу Мичиганы стадион

Мичиган муж нь Америкийн Нэгдсэн Улсын баруун хэсгийн төвийн муж. Нийслэл хот нь Ленсинг хот юм. Тус муж нь  9,996,000 гаруй хүн амтай бөгөөд Детройт хот нь тус мужийн хамгийн их хүн амтай хотод ордог

Мягмарсүрэн 2019-07-09

Пенсильванийн их сургууль + АНУ дахь Их сургуулиудын төлбөр хэд байдаг вэ?

Пенсильванийн их сургууль нь АНУ-ын судалгаа шинжилгээний хувийн их сургууль бөгөөд 1740 онд Бенжамин Франклин байгуулжээ. Дэлхийн эртний их сургууль, АНУ-ын анхны их сургууль бөгөөд Америкийн нэрт

Мягмарсүрэн 2019-07-02