fbpx

Mенторшип

Эрсдэлийг тооцох, даван туулах сэтгэлгээ + Залуу байхдаа хүлээн зөвшөөрөгдөх аргаас

Цацрал Цацрал
2019-07-24 2628 1

Мэддэг зүйлээ бусадтайгаа хуваалцдаг #Ментор подкастдаа дахин тавтай морил!

Хэрвээ танд “залуу юм байж…”, “жаахан юм байж” гэх мэтчилэн насны залуу гэсэн шалтгаанаар ур чадвараа дутуу үнэлэгдэх тохиолдол гарч байсан уу? Тийм бол энэ дугаарыг сонсоорой. Мөн эрсдэлийг тооцож даван гарах аргаас хуваалцах болно.Учир энэ дугаарын зочин  маань  нас залуу ч гэсэн олон хүнийг удирдаж зохион байгуулж байсан туршлагатай нэгэн юм.

Зочны талаар товч

Энэ дугаарын зочноор Дондовдоржийн Солонго оролцлоо. Тэрээр Smart brokers ХХКомпаний гүйцэтгэх захирлаар ажилладаг. Мөн JCI байгууллагын хамгийн залуу эмэгтэй ерөнхийлөгч болж байсан юм.

Оюутан байхаасаа BEST FM – 98.5-аас ажлын гараагаа эхэлж улмаар “Улаан загалмай”, “GLOBAL ACETYLENE” зэрэг байгууллагуудад удирдах алба хашиж байсан. Одоогоор “SMART BROKERS ХХК” захирлаар ажиллаж байгаа. Түүний ажлыг энгийнээр тайлбарлавал хүнд учирч болох эрсдэлийг тооцоолж тохирох даатгалыг хамгийн боломжит нөхцөлтэй даатгалын компанитай холбож өгдөг байна.

Түүний Bloomberg TV-д өгсөн ярилцлагаас:

 

Подкастын тойм

Хэрхэн хүрээлэн байгаа орчиндоо хүлээн зөвшөөрөгдөх вэ?

Түүний туршлагаас дараах санаануудыг харж болно.

✔️ Түүний баримталсан дүрэм бол залуу хүн учраас алдах эрх бий. Гэхдээ нэг алдаагаа дахин бүү давтахгүй гэсэн зарчим баримталжээ.

✔️ Залуучууд мэдэхгүй гэдгээ  нуудаг. Үүнээс болж маш олон том алдаа дагуулдаг. Тиймээс туршилтын 3 сардаа багтааж мэдэхгүй бүх зүйлээ асуугаарай. Гэхдээ 2 , 3 удаа асууж болохгүй. Хэрэв асуух бол заавал илүү нарийвчилж эсвэл сайн судлаад асууж байгаарай.

✔️ Нийгмийн зүгээс ямар ч үед шүүмжлэл ирдэг. Үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үүнийг нас бага, чадвар муу гэсэн өнцгөөс бус угаасаа л шүүмжлэл үргэлж бий гэж санан умар алдаа дутагдлаа сайжруулахыг хичээгээрэй.

✔️ Энэ мэт маш олон хэрэгтэй санааг та подкастаас сонсох болно.

Эрсдэлийг хэрхэн тооцож, даван гарах вэ? 

✔️ Эрсдэлийг тооцох аргачлал бий. Учир нь нас, хүйс, нийгмийн байр суурь зэргээс  хамаарч өөр өөр эрсдэл тулгарч болно. Мэргэжлийн түвшинд тооцохыг хүсвэл даатгалын байгууллага болон брокер компаниас зөвлөгөө авч болно.

✔️ Эрсдэлийг мөнгөн ба мөнгөн бусаар давж болно. Мөнгөн эрсдэл бол таны эд хөрөнгөд хохирол учрах зэргээр байж болно. Энэ үед та хуримтлал үүсгэх, даатгалд хамрагдах зэргээр хааж болно. Харин сэтгэл санааны хувьд зөвхөн таниас шалтгаалах зүйл юм. Тиймээс эрсдэлд бэлтгэлтэй байх нь чухал.

✔️ Энэ мэт маш олон хэрэгтэй санааг та подкастаас сонсох болно.

Ингээд подкастаа хүлээн авч сонсоорой.

Холбоотой мэдээ

Орчин үед ажлын талбар хэрхэн өөрчлөгдөж байна вэ? + Дадлага хийхийн ач тус

Ментор подкаст энэ удаа Монгол Шуудан ХК Дэд захирал (Стратеги төлөвлөлт, Бизнес хөгжил) Г. Тэлмэн оролцон очин үеийн ажлын талбарын өөрчлөлт, түүнд бэлдэх аргуудаас хуваалцлаа. Бидний тийм ч сайн

Цацрал 2019-10-15

Ментор подкаст: Хувь хүний брэндинг гэж юу вэ? + Сошиал медиаг ашигтайгаар хэрэглэх нь

Энэ дугаарын ментороор “Сирм” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Насантулга оролцлоо. Худалдааны салбарт ажилладаг хүний хувьд бүх зүйлийг "борлуулалт" гэсэн өнцгөөс хардаг гэж тэрээр хэлж байсан юм.  Яг

Цацрал 2019-09-30

Уул уурхайн салбарт карьер эхлүүлэх гэж байгаа бол заавал сонсох подкаст

Хэрвээ та уул уурхайн салбараар суралцаж байгаа, сурахаар төлөвлөж байгаа, сонирхож байвал энэ подкастыг заавал сонсоорой. Учир нь энэ дугаарын ментор болох MONGOLIAN MINING CORPORATION - Олборлолт үй

Цацрал 2019-09-20