fbpx

Комик

‘Эмээгийн’ хvvхдүүдийн л мэдэх 10 зvйл

Цацрал Цацрал
2019-07-26 400 0

Буржаак комикдоо эргэн тавтай морил!🤩

Энэ дугаараар үргэлж биднийгээ хайрлаж, санаа тавьж байдаг #Эмээгээонцоллоо. Эмээгийн хүүхдүүд наашаа ойртоорой!

1. Хоолоор бөмбөгдүүлнэ

Эмээтэйгээ байхад өлсөх гэдгийг мартана. Өлссөн үедээ эмээ дээрээ ирээд хооллох сайхааанн.. Эмээгийн гарын хоолыг гүйцэх газар хаана ч үгүй!!

2. Сайн ярилцагч, нөмөр нөөлөг

Эмээгийн тайван байдал, дулаахан үгс нь маш том нөмөр түшиг болдог

3. Ээж ааваас өмөөрнө

Хэрэг хийсэн ч ээж ааваас өмөөрөх асаалттай танк шиг л… Эмээ байхад асаалттай 13 танк ч хэрэггүй

4. Хамтдаа яаж хөгжилдөхөө мэднэ

Эмээтэйгээ халз тоглох ч сайхан шүү!

5. Эрхлүүлнэ

Том болж нас нэмсэн ч яг л жаахнаар минь эрхлүүлдэг тандаа баярлалаа.

6. Мөнгө өгнө

Ил далд ямар ч байдлаар тусалдаг эмээтэй байна гэдэг их аз шүү

7. Эмээтэйгээ ижилхэн болох 

Сүүтэй цайнд дуртай болж, зөвхөн эмээгийн л хэлдэг этгээд үг хэллэгийг хүртэл дуурайчихсан явж байдаг.
#nohoidoloo #monidmini

8. Ажилд суралцана

Эмээтэйгээ байхад суралцах зүйл олон байдаг. Эмээ өвөө дээрээ өссөн хүмүүс цаанаа л бие ээ даасан байдаг шүү.

9. Технологийн аврагч болно

Утас, зурагт гээд л технологи тал дээр эмээгийнхээ түргэн тусламж болно. Энгийн хүний хувьд энгийн л зүйл гэсэн эмээгийнхээ хувьд бол баатар дөө..

10. Хааяа уурлуулна

Хааяа даа эмээгээ уурлах үе гарна. Гэсэн ч биднийг гэсэн хайр нь үргэлж хэвээрээ байдаг тандаа баярлалаа.

Бидний нийтлэлийг хүлээн авч уншдагт маааш их баярлалаа. Дараа дараачийн дугаараараа#өвөөгийн талаар оруулах учраас Өвөөг мартлаа гэж битгий хэлээрэй.

Дараа долоо хоногт уулзацгаая!

Холбоотой мэдээ

Чамайг бага багаар ‘хөгширч’ байгааг харуулах 10 шинж

Нэг мэдэхэд наадам, тэгээд шинэ жил, тэгээд цагаан сар гэж явсаар нэг л мэдэхэд бид хүүхэд байхаа больжээ.. Энэ нийтлэл бол таныг хөгширч байгаад биш таныг ухаан сууж бие хүн болсон байгааг

Цацрал 2019-08-23

‘Эмээгийн’ хvvхдүүдийн л мэдэх 10 зvйл

Буржаак комикдоо эргэн тавтай морил!🤩 Энэ дугаараар үргэлж биднийгээ хайрлаж, санаа тавьж байдаг #Эмээгээонцоллоо. Эмээгийн хүүхдүүд наашаа ойртоорой! 1. Хоолоор бөмбөгдүүлнэ Эмээтэйгээ байхад өл

Цацрал 2019-07-26

Playtime наадмыг хүлээж буй 7 төрлийн хүн

Playtime бол зуныг тэсэн ядан хүлээх хэд хэд шалтгаануудын хамгийн том нь гэж хэлж болно. Энэ жил долоодугаар сарын 5-7 хооронд болно гэсэн мэдээг зарласнаас хойш нүдээ ширгэтэл хүлээж байгаа хүмүүс ө

Цацрал 2019-06-21