fbpx

Зөвлөгөө

Шинэ санаа гаргахад тань туслах 3 энгийн арга + Амжилтад хүрсэн хүмүүс шинэ санаагаа ямар аргаар олж авдаг вэ?

Мягмарсүрэн Мягмарсүрэн
2019-07-31 1336 0

Шинэ, бүтээлч санаа тэр болгон амархан гараад байдаггүй шүү дээ. Тиймээс танд хэрэгжүүлхэд энгийн 3 аргыг хүргэж байна.

Өөртэйгөө болз.

Sexy Merry Christmas GIF by Videoland - Find & Share on GIPHY

Хэрэв та компьютерийн код бичдэг хүн бол долоо хоногт нэг удаа урлагийн үзэсгэлэн үзэх эсвэл  номын дэлгүүрээс шинэ ном өөртөө зориулж авах, эсвэл та зохиолч бол сар бүрийн Баасан гаригт орой өөрийгөө амттанаар дайлж гадуур зугаалах эсвэл хоолны сургалтанд суух зэрэг өөртөө амралт, олон зүйлийг бодох цагийг өгөх хэрэгтэй. Таныг баяжуулах, бүтээлч амьдрахад зориулж өргөн цар хүрээтэй, өдөөгч, тэжээлийн материалаар дүүргэх явдал юм.

Бүтээлч амьдралын тухай ном унш

Book Read GIF by Lobster Studio - Find & Share on GIPHY

Урам зоригоор дүүрэн, үр бүтээлтэй амьдарч байсан, амьдарч байгаа хүмүүсийн тухай номын санг байгуулж эхэл. үмүүсийн намтараас бусад салбарт хэрхэн ажиллах, урам зориг авах гайхамшигтай эх үүсвэр болж өгдөг. Хамгийн гол нь тэдний амьдралдаа хэрэгжүүлдэг байсан зүйлсийг өөртөө хэрэгжүүлэх хэрэгтэй. Та дуртай тамирчныхаа өглөөний дэглэмийг дууриах зэрэг юу ч хамаагүй хийч болно.

Орчинг нь бүрдүүл

Lazy Couch GIF - Find & Share on GIPHY

Орчинг нь бүрдүүлсэн үед тэр таны дээрээс шинэ санаанууд бороо шиг урсан орж ирэх болно. Дараах газруудад хүмүүс шинэ санааг хамгийн их олдог байна.

1. Цэвэрхэн орчинтой замаар алхах

Стэнфордын их сургуулиас гаргасан судалгаагаар таны бүтээлч сэтгэлгээ алхаж байхад болон богино хэмжээний хөгжилтэй аялалын дараа сайжирдагийг илрүүлсэн байна.

2. Шөнийн клубт, пабд

Алкахол тодорхой түвшинд хэрэглэснээр хүний тархи хайрцагнаас гарж сэтгэх боломжтой болдог. Мөн хэтрүүлэн хэрэглэснээр бүтээлч чанар мэдэгдэхүйц хувиар буурдаг байна.

3. Шүршүүрт орж байх үед

Шүршүүрт орж байх үед хүний бие маш сайн амарснаар тархи чөлөөлөгдөн бүтээлч байдал ихэсдэг.  

4. Кофе шопд

Эрдэмтэдийн судалснаар чимээ шуугиан багатай газар бүтээлчээр сэтгэх чадвар ихэсдэг гэдгийг илрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл кофе шопын намуун аялгуу, чимээгүй орчин танд туслах болно.

Амжилтад хүрсэн хүмүүс шинэ санаагаа ямар аргаар олж авдаг вэ?

Игорь Стравинский (Төгөлдөр хуурч) нь шинэ санаа олохын тулд толгойдээрээ зогсдог бөгөөд энэ нь тархийг цэвэрлэдэг гэдэгт итгэдэг.

Салвадар Дали (Сюрреалист урсгалыг үндэслэгч, уран бүтээлч) дороо төмөр тавааг тавид гартаа түлүүр барж унтдаг. Хэрэв түлхүүр унах юм бол сэрдэг. Тэрээр ухамсар нойр хоёр хоорондоо холбоотой байдаг ба дотоод ухамсраас галзуу санаа гардаг гэдэгт итгэдэг байжээ.

Онор Де Балзак (францийн үргэлжилсэн үгийн жүжгийн зохиолч) тэрбээр өдөрт 50аяга кофе уудаг байжээ. Учир нь кофений нөлөөлөлд тархинд шинэ санаа урган гардаг байна.

Японы зохион бүтээгч Накамацу Ёширо нь усан дотор шумбаад шинэ санаа гартал байдаг байна. Тэрээр үхэлтэй нүүр тулсан үед шинэ санаа гардаг гэдэгт итгэдэг.

Apple-г үүсгэн байгуулагч Стив Жобс 00-н суултуур луу хөлөө хийдэг байсан бөгөөд ингэснээр түүний стресс багасч шинэ санаа олдог байжээ.

Теодер Сеус Жэйзил (АНУ-ын зохиолч яруу найрагч) нь өөр өөр малгай өмсдөг байсан бөгөөд сонин хачин малгай өмсөх нь түүнд бүтээл санаа гаргахад тусалдаг.

Агата Кристин (Английн зохиолч) ванндаа алим идээд голыг нь өөрийгөө тойруулж тавьдаг байсан.

Никола Тесла (зохион бүтээгч) нь орой бүр хөлийнхөө хурууг 100 гаруй удаа хөдөлгөдөг байсан бөгөөд энэ нь түүний тархины эсийг сэргээдэг байсан гэж үздэг байжээ.

Холбоотой мэдээ

Нэрт зохиолч Ф.Достоевскийгоос суралцах санаа

Оросын нэрт зохиолч, их сэтгэгч, философич Фёдор Михайлович Достоевскийн 198 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тодруулбал, тэрээр 1821 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр мэндэлжээ. Иймд, өнөөдрийн

Э. Сударчулуун 2019-11-11

OMPlaylist: Бүх цаг үеийн шилдэг гитарын гоцлолтой 10 дуу

Цаг агаартай зүйрлэн илэрхийлвэл таны өнөөдөр ямар байна вэ? Хэдхэн цагийн дараа амралтын өдөр болох гэж буй юм чинь нэг их шуураагүй гэж найдья. Яг өнөөдөр шиг налгар өрнөж байж ч болох юм. Цаг агаар

Э. Сударчулуун 2019-11-08

Герман хэл анхлан суралцагчдын гаргадаг түгээмэл алдаа + практик зөвлөгөө

Европын орнуудын иргэд Англи, Испани, Герман хэлийг түлхүү хэрэглэдэг. Язгуурын хувьд “Энэтхэг-Европ” хэлний бүлд багтаж, цагаан толгойг Латин үсгээр тэмдэглэх боловч хэл зүйн хувьд Англи, Солонгос гэ

Э. Сударчулуун 2019-11-07