fbpx

Гадаадын тэтгэлэг

ЯПОН УЛСАД 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛЭЭС ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

Цацрал Цацрал
2019-07-31 1464 0

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам  болон Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургууль  хооронд 2018 онд байгуулсан  харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилээс АУНХИС-ийн тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалтад урьж байна.

Сонгон шалгаруулалт 2 үе шаттай зохион байгуулна. Шалгаруулалтад тэнцсэн иргэдийн суралцах эцсийн шийдвэрийг Япон Улсын АУНХИСургууль гаргана. Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд дээр дурдсан байгууллагаас өөр хоёр улсын төрийн, төрийн бус, аж ахуйн нэгж, зуучлалын байгууллага оролцохгүй болохыг анхаарна уу.

Тэтгэлгийн талаарх товч мэдээллийг дор дурдсанаар хүргүүлж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг /энд дарж авна уу/ /Анкетыг энд дарж авна уу/ англи хэл дээр үзэж танилцана уу.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд дээрх анкетыг хэвлэн бөглөж өгнө /гараар бичиж бөглөсөн анкетыг хүлээн авна/.

Хэрхэн бүртгүүлэх талаарх зааварчилгаа https://admissions.iuhw.ac.jp/internationalstudents/msguide-en.html

https://admissions.iuhw.ac.jp/internationalstudents/pdf/2020ApplicationMongolianScholarship_en.pdf

https://admissions.iuhw.ac.jp/internationalstudents/mongolianmcholarship.html

Суралцуулах мэргэжлийн чиглэл

  • Department of Nursing
  • Department of Physical Therapy
  • Department of Occupational Therapy
  • Department of Speech and Hearing Sciences
  • Department of Orthoptics and Visual Sciences
  • Department of Radiological Sciences
  • Department of Pharmaceutical Sciences
  • Department of Medical Technology and Sciences
  • Department of Social Services and Healthcare Management

Анкет хүлээн авах, сонгон шалгаруулах

Өргөдөл гаргагч нь 2019 оны 7 дугаар сарын 29-өөс – 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл бүрэн, гүйцэд бөглөсөн анкет, холбогдох баримт бичгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 507 тоот өрөөнд 09:00-11:30 хооронд анкет, баримт бичгийг хүлээн авах болно /Дутуу материалыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу/. Японы тал суралцах хүсэлт гаргасан Монгол иргэний анкет, баримт бичгийг хянан шалгаад дараа нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд ирүүлдэг.

шатны шалгаруулалтЯпон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургууль  2019 оны 10 сараас 11 дүгээр сарын дотор иргэдийн анкет, баримт бичигт үнэлгээ өгч, тогтоосон тоонд багтаан нэр дэвшигчийг шалгаруулна /Холбогдох зарыг тухайн үед нь БСШУСЯ-ны вэб сайтын Гадаадад суралцах цэсэнд байрлуулахыг анхаарна уу/.

II шатны шалгаруулалтЯпон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуульярилцлагыг 2019 оны 11 дүгээр сард зохион байгуулна. Ярилцлагад ирэхдээ бүртгэлд ирүүлсэн бичиг баримтаа эх хувиар нь авч ирэх шаардлагатай /Холбогдох зарыг тухайн үед нь БСШУСЯ-ны вэб сайтын Гадаадад суралцах цэсэнд байрлуулахыг анхаарна уу/.

Шалгаруулалтад тэнцсэн хариу авсан иргэн тэтгэлгийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч, суралцах тухай хариуг БСШУСЯ-нд 2019 оны 12 дугаар сард хариу мэдээлэх үүрэгтэй. Нэмэлт мэдээллийг цаг тухайд нь зарлана.

Тэтгэлгийн танилцуулга дээрхээс бусад мэдээллийг ажлын өдрүүдийн 09.00-11.30 цагт БСШУСЯ-ны 51-267131 утсаар лавлана уу /тавигдах шаарлага танилцуулгад орсон мэдээллийг ахин утсаар лавлахгүй байхыг хүсэе/ баярлалаа.

ЖИЧ: Цахим холбоосоор өгсөн материалтай сайтаар танилцаж, шаардлагын дагуу бүрдүүлж өгнө үү. Бүрдүүлэлт дутуу материал хүлээн авахгүй болохыг мэдэгдэж байна.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

Холбоотой мэдээ

University of Exeter уул уурхай, геологийн ангийн оюутнуудад зориулан тэтгэлэг зарлаж байна

Их Британийн Эксетер хотын их сургууль 2020/2021 он буюу ирэх хичээлийн жилийн тэтгэлэгийг зарласан байна. Тус тэтгэлэгт хөтөлбөрт уул уурхайн инженерийн I-IV дамжааны оюутнууд болон геологийн ангийн

Э. Сударчулуун 2019-11-11

University of Melbourne бакалавр болон магистрын тэтгэлэг зарлалаа

  Мельбурний Их Сургуульд хэрэглээний шинжлэх ухаан болон математикийн чиглэлээр бакалавр, магистрын зэргээр суралцах эрхтэй Bryan-ы нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсан байна.  “Universi

Э. Сударчулуун 2019-11-04

2019 оны Магистр, Докторын JDS тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Энэхүү тэтгэлэг нь /Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр/ нь хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд гар бие оролцох, ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх залуу төрийн албан хаагчдыг Япо

Цацрал 2019-08-26