fbpx

Гадаадын тэтгэлэг

Одоо зарлагдсан: Английн засгийн газрын Chevening тэтгэлэг + заавал мэдэх бүх зүйлс

Цацрал Цацрал
2019-08-07 8736 3

Тэтгэлэг хүлээн авах хугацаа: 2019 оны 11-р сарын 5-ны оройн 8 цагт хаагдана

Тэтгэлгийн талаар

Английн засгийн газрын тэтгэлэг /Chevening/ нь дэлхийн олон оронд зарлагддаг манлайлагч, мэргэжилтнүүдэд зориулсан мастерын тэтгэлэгт хөтөлбөр юм.Энэхүү тэтгэлэгт хамрагдсанаар та нэг жилийн хугацаанд Англи улсад амьдарч, академик мэдлэгт суралцан  тухайн улсын соёлтой танилцах ба олон соёлын хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой юм.

Тэтгэлэгт юу юу хамаарах вэ?

✔️ Сургалтын төлбөр

✔️Сар бүрийн тэтгэмж

✔️Их Британид зорчих болон ирэх зардал

✔️Их Британид аялах тэтгэмж

✔️Визний материал бүрдүүлэх зардал

✔️Их Британид болох Чевеннинг арга хэмжээнд оролцох аяллын тэтгэмж

Хэрхэн тэтгэлэгт хүсэлт явуулах вэ? + шаардлага

 

1. Хэлний мэдлэг

Мэдээж та улсаа төлөөлөн олон арга хэмжээнд оролцож, англи хэл дээр ахисан түвшний хичээл үзнэ. Тиймээс хэлний өндөр мэдлэг хэрэгтэй.

Chevening тэтгэлэг дараах 5 төрлийн шалгалтыг хүлээн зөвшөөрдөг. Шалгалтын босго оноог хүснэгтээр харуулбал:

• Academic IELTS


• Pearson PTE Academic


• TOEFL iBT


• C1 Advanced (formerly Cambridge English: Advanced [CAE])


• Trinity ISE II (B2)

Анхаараарай!

Энэ жилийн хувьд эдгээр шалгалтуудын аль нэгийг 2018 оны 10 сарын 1-ээс хойш өгсөн байх ёстойг анхаарна уу.

Эдгээр шалгалтууд нь хариу гарах тодорхой хугацаатай тул эртнээс төлөвлөж өгөхийг зөвлөж байна.

• IELTS хариу ойролцоогоор 13 өдрийн дараа гардаг.
• PTE Academic хариу ойролцоогоор ажлын 5 өдөрт гарна.
• TOEFL хариу ойролцоогоор 10 өдрийн дараа гардаг.
• C1 Advanced хариу нь компьютер суурьтай өгсөн бол 2 долоо хоногт, цаасаар өгсөн бол 7-8 долоо хоногт гардаг.
• Trinity хариу ойролцоогоор 21 өдрийн дараа гарна.

Хэрвээ бакалаврын зэргээ доорх улсын аль нэгт хамгаалсан бол хэлний шалгуураас чөлөөлөгдөж болно.

  • Antigua and Barbuda
  • Australia
  • The Bahamas
  • Barbados
  • Belize
  • British Overseas Territories
  • Dominica
  • Grenada
  • Guyana
  • Ireland
  • Jamaica
  • New Zealand
  • Singapore
  • St Kitts and Nevis
  • St Lucia
  • St Vincent and the Grenadines
  • Trinidad and Tobago
  • The United Kingdom
  • The United States

2. Ажлын туршлага

Та тэтгэлэгт хамрагдахын хүсвэл хамгийн багадаа 2 жилийн ажлын туршлага шаарддаг. Энэ нь ойролцоогоор 2800 цаг гэж тооцдог байна. Нэмж хэлэхэд бүтэн болон хагас цаг, төлбөрт болон төлбөргүй дадлага зэргийг тооцож болно.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншаарай.

3. Таныг тодорхойлох 2 хүний захидал

Хэрвээ та дараагийн шатанд тэнцсэн бол таныг тодорхойлох 2 хүний захидлыг онлайнаар авах болно. Энэхүү 2 хүн нь таны ойр дотны эсвэл гэр бүлийн хүн байж болохгүй. Гэхдээ таныг яагаад энэ тэтгэлэгт тохирох ёстойг хэлж чадах хүн байхаар тооцоорой. Мөн заавал англи хэл дээр бичигдсэн байхыг анхаараарай.

Oneminute: Дараагийн нийтлэлээр бид тодорхойлох захидал хэрхэн бичүүлэх, бичихдээ юу анхаарах ёстойг та бүхэнд хүргэх болно.

4. Сургууль болон хөтөлбөр сонгох

Танд 3 төрлийн мэргэжил болон сургууль өөрөө сонгох боломж өгдөг. Энэ нь 3 өөр төрлийн хөтөлбөрөөр нэг сургуульд, эсвэл өөр өөр сургуульд өөр өөр хөтөлбөрөөр саналаа өгч болно.

oneminute: Нэг ижил хөтөлбөрөөр 3 өөр сургуульд хүсэлтээ илгээвэл илүү дээр байдаг. Мөн яагаад энэ мэргэжил болон сургуулийг сонгож байгаа шалтгаанаа маш сайн гаргаж ирээрэй. Энэ нь танд дараагийн шатны ярилцлагад маш чухал.

Эдгээр 3 хөтөлбөр нь агуулгын хувьд төсөөтэй байх ба аль болох ирээдүйн карьер төлөвлөлттэй уялдуулж сонгоорой.

5. Шаардлага

✔️ Chevening тэтгэлэг хэрэгждэг гишүүн орны иргэн байх

✔️Тэтгэлэгт хамрагдаад дор хаяж 2 жилийн дараа эх орондоо ирэх

✔️Их Британд хүлээн зөвшөөрөгдөх бакалаврын зэрэгтэй байх

✔️ Багадаа 2 жилийн ажлын туршлагатай байх

✔️Их Британийн гурван өөр дээд сургуулийн сургалтанд хүсэлт илгээх ба эдгээр сонголтуудын аль нэгнээс нь тэнцсэн санал авсан байх.

✔️ Англи хэлний шаардлагад нийцсэн байх

Анхаараарай!

Таны өргөдөл илгээгдсэн тохиолдолд буцааж өөрчилж болохгүй. Тиймээс маш сайн төлөвлөн бэлэн болгоод хүсэлтээ илгээгээрэй.

Хүсэлт илгээх болон дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор нэвтэрч аваарай.

https://www.chevening.org/scholarship/mongolia/

 

Холбоотой мэдээ

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН “РОСНЕФТЬ” НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ НИЙГЭМЛЭГИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА

ОХУ-ын “Роснефть” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилд М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургууль, Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн б

Цацрал 2020-03-19

БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын бакалавр, магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл 2020 оны 1 дүгээр сарын 10  -  2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрүүдэд явагдана. Тэтгэлэгт хөтөлбөрий

Цацрал 2020-01-13

Бүгд Найрамдах Украйн Улсад суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа

Украйн: нисэхийн инженер, авто замын инженер, төмөр замын инженер, авто тээвэр зохион байгуулалт, Анагаах ухааны чиглэлээр суралцуулна. Нэг. Тавигдах шаардлага              Бакалавр Ерөнхий боловс

Цацрал 2019-12-19