fbpx

Зөвлөгөө

Бие даан англи хэл сурах, сайжруулах аргаас

Цацрал Цацрал
2019-08-13 3092 0

Англи хэлээ яаж сайжруулах вэ, юунаас эхлэх вэ гэж хүмүүс асуудаг. Энэ нийтлэлээр англи хэлийг бие даан сурсан Алтанзулын туршлагаас хуваалцаж байна.

Би 10 жилд байхдаа англи хэлэндээ хамгийн муу нь байсан .Надад сургалтанд сууж тансаглах биш бие даагаад өөрөө сурвал сурах сонголт л байсан . Тэгээд тэтгэлгийн шалгалтын зар хараад зүгээр л өөрийгөө сориод үзье гэж шийдээд оюутны 1 сарын амралтаараа гэртээ бүгэж яг л солиотой хүн шиг дүрэм үзэж өөртэйгээ ярьж өөртөө багшилж яс суусан. Нэг л өдөр би зорилгодоо хүрсэн. Тиймээс би юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл заавал мөнгө төгрөг үрж хэлний бэлтгэл курсэд суухдаа гол нь биш зүгээр л чамд чин хүсэл зорилго хор шар байж чадвал өөрөө бие дааж сурдаг л юмдаа .

Ингээд би та хэддээ өчүүхэн зөвлөгөө өгье.

1. Зорилго чин хүсэл байхад хэл сурна. Тэрнээс зүгээр бодох зүгээр сурна даа гэх нь хий дэмий бодлоос цаашгүй болно. Тиймээс эхний алхам мөрөөд, төсөөл, гарах үр дүнгээ тооцох нь чухал.

Эхлээд зорилгоо гоё өнгөтөөр харж ирээдүйд гарах бодит үр дүнг тархиндаа суулга. Чин хүсэлгүйл бол хэлийг сурдаггүй. Амьдралынхаа нэг хэсэг гэж харах хэрэгтэй. Шийдээгүй бол хэл сурч чадахгүй сурая гэж бодох бол эхлэл биш. Гудамжаар дүүрэн хэл суръя гэсэн залуус зөндөө тэд тэгж бодлоо гээд сурсан нь хэд вэ ? Ихэнх хэлийг маш сайн эзэмшсэн хүмүүс маш том мөрөөдөл, зорилготой хүмүүс байдаг.

За англи хэлтэй болцон өөрийгөө чөлөөтэй яриад ойлголцож байна гээд боддоо. Гоё байгаа биздээ. Хэлтэй байхын давуу тал их олон зүйл дээр бүр өдөр тутам гарч ирнэ. Наанадаж чи хүссэн мэдээллээ интернет ороод л авчихна. Үсээ хэрхэн арчлах вэ , хэрхэн бизнес план төлөвлөх вэ гээд л олон улсын янз бүрийн арга барил, мэдээ мэдээлэл олоод харчихна. Ажил дээрээ амьдрал дээрээ ч хэрэгжүүлчихнэ. Монгол дээр хайхад 10 мэдээлэл олдож байхад англиар хайхад 100 мэдээлэл гарч ирнэ. За тэгээд ажлын байран дээр гараад цаашдын карьер төлөвлөлтөд чинь дэмтэй. Тиймээс яг өнөөдөр бодоод л байгаа зорилгоо биелүүлэхийн тулд хэлтэй болвол би ийм ийм боломж надад олдоно гэж ТӨСӨӨЛ энэ үед л сурах эхний алхам нээгдэнэ.

2. Тусгайлан цаг гаргаж төвлөрөх нь чухал-Өөрийн сурах арга барил онцлогтоо тааруул.

Хүн бүр суралцах арга барил адилгүй байдаг. Би багш хийж байхдаа энэ их чухал гэдгийг мэдсэн юм. Зарим хүмүүс нам гүм орчинд тусгаар байдалд байж төвлөрдөг байхад зарим нь олон хүний дунд ялгарч магтан сайшаал хүртэж байж улам суралцах хүсэл төрдөг хүмүүс, за зарим нь бүр ярилцаж хамтдаа баг болж сууж сурдаг хүмүүс ч байдаг. Тиймээс чи яг ямар орчинд илүү их юм толгойдоо хийж тогтоож чаддаг тэр орчноо бүрдүүл. Тайван орчинд бол ажил тарсны дараа ажил дээрээ ганцаараа суух, тусдаа өрөөнд орж суух гэх мэт орчин болон тааламжит цагаа сонго.

3. Өдөр бүр 1 цаг дүрмийг барих -Хэт ачаалал үүсгэхгүй бага багаар урагшил

Залхаан цээрлүүлэлт хүнийг залхааж шантрахад хүргэдэг тиймээс эхлэх гэж байгаа бол өдөр бүр 1 цаг л суучих. Тэрнээс хэт их ачаалал өгч өөрийгөө битгий залхаагаарай. Ганцхан цаг л төвлөрөөд маш сайн суучих, дундуур нь кофе уу, тархиа сэргээ.

4. Эхлээд цэгцтэй дүрмийн мэдлэгтэй бол -Монгол хэлээрээ эхэл , шууд гадаад явж хэл сурна гэдгийг би хувьдаа дэмждэггүй. Эхлээд Монголдоо цэгцтэй мэдлэг, дүрмийн учраа олоод авах хэрэгтэй.

Монголд зарагдаж байгаа хамгийн гайгүй энгийн тайлбартай дүрмийн ном олж аваарай. Номоо монгол хэл дээрээ сурчих. Зүгээр л өгүүлбэрийн бүтэц, тэр нэг 20 хэдэн цагаа за больё 3 4 цагаа эхлээд маш сайнойлгоод аваарай тэртээ тэргүй хэлийг төгс сурдаг хүн гэж байхгүй байнга л суралцаж байдаг хойно. Нэг бяцхан заль хэлэхэд нэг л өгүүлбэр дээр сурах нь  амар. Жишээ нь би ТАЛХ гэдэг үгийг сонгож аваад бүх цаг дээр хувиргаж бичээд тэрийгээ цээжилдэг байсан.

Жишээ нь бүх цагаа жагсааж бичээд Би талх идсэн, Би талх идэж байна, Би талх иднэ гэх мэт хувиргаад цээжлэхэд яг яриан дээр ямар ч үед ярьсан ТАЛХ-тай өгүүлбэрүүд маань шууд нүдэнд харагдаал яриал явчихдаг болсон.

5. Дүрмийн дараа өдөр бүр 5 үг цээжил.

Өдөрт 5хан үг л цээжил. Үгийн жагсаалттай жижигхэн гарын алга шиг карманы номнууд зөндөө байдаг. Тэрийг олж аваад  яаж ийж байгаад 5 хан үгээ ягштал цээжил. Хоол хийхдээ, нойл орохдоо, автобусанд , машинд явахдаа гэх мэт. Гэхдээ үгээ цээжлэхдээ зүгээр цээжлэхгүй шууд чихээ бөглөөд амандаа үглэх нь дараа нь мартчихдаг. Хамгийн зөв арга бол үгээ зураг болон өгүүлбэрт оруулж цээжил. Зураг харах их зүгээр үгээ google-дээд зургаа хараад аан ийм юм байна тэгвэл би энэ үгийг ийм юм ярихдаа ингэж хэлэх нээ гээд өөртэйгээ сайн ярилцах. Зүгээр ч үгийг цээжлэхгүй шүү хонгоруудаа.За тэгээд үг цээжлэх жуман арга байдаг өөрөө сэтгээд гоё гоё арга олж болно.

6. Одоо дүрэмтэй, үгтэй болцон юм чинь чихний бөглөөгөө гаргана.

Энэ үед ууг нь яг гадаад хүнтэй ярилцаад явчуул зүгээр л дээ гэхдээ бүр боломгүй бол интернетээр дүүрэн чамтай ярих хичээлүүд дүүрэн байдаг гэсэн тэрийг хараад чихэвч хийгээд ярилцаарай. Хэт хүнд биш богино хэмжээний харилцан яриа, хүүхэлдэйн кино , тайлбартай кино сайн үзэх. Чадвал өдөрт 1 кино үзээд ойлгохгүй байсан ч хамаагүй юу гээд байгааг нь ойлгох гээд үзээрэй. Хүмүүс тэгдэг гүй ээ тэрийг чинь юу ч ойлгохгүй байнаа гэдэг. Зүгээр тэр тусмаа үзээл бай , хүүхэд хэлд орохдоо ойлгодоггүй бага багаар Аабаа ээдээ гээл эхэлдэг шиг чи ч мөн 3 4 жилийн дараа яриал сурчихна.

7. Мэдрэл хүн шиг өөртэйгээ ярилц. Толинд хараад сайн ярих

Өөртэйгээ ярилцаад сурсан үгээ ашиглаад юу ч хамаагүй яриарай. Хажуугаар 2 хүн өнгөрвөл дотроо англиар хэлээрэй. 2 зээрд жорон жорон гэдэг шиг.

За ингээд дээрх аргуудыг өдөр бүр хэрэгжүүлбэл нэг л өдөр төвшин чинь ахиж улам л сурах зүйлс гарч ирээл байна. Энэ бол зөвхөн эхлэл цаашлаад хаа хүртэл явах нь мөн л таны хандлага, зорилго, тэвчээр, хөдөлмөр шүү.

Эцэст нь хүнд хүсэл байхад юу ч өөрөө хийж бүтээж чадна шүү дээ. Юм бүхнийг бэлэн байлгаж энд тэнд баахан мөнгө үрж сурсан сураагүйн дунд явснаас өөрөө жаахан л хичээгээд өөрийгөө дайчлаад үзээрэй залуусаа.

Ч.Алтанзул

Холбоотой мэдээ

Нэрт зохиолч Ф.Достоевскийгоос суралцах санаа

Оросын нэрт зохиолч, их сэтгэгч, философич Фёдор Михайлович Достоевскийн 198 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тодруулбал, тэрээр 1821 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр мэндэлжээ. Иймд, өнөөдрийн

Э. Сударчулуун 2019-11-11

OMPlaylist: Бүх цаг үеийн шилдэг гитарын гоцлолтой 10 дуу

Цаг агаартай зүйрлэн илэрхийлвэл таны өнөөдөр ямар байна вэ? Хэдхэн цагийн дараа амралтын өдөр болох гэж буй юм чинь нэг их шуураагүй гэж найдья. Яг өнөөдөр шиг налгар өрнөж байж ч болох юм. Цаг агаар

Э. Сударчулуун 2019-11-08

Герман хэл анхлан суралцагчдын гаргадаг түгээмэл алдаа + практик зөвлөгөө

Европын орнуудын иргэд Англи, Испани, Герман хэлийг түлхүү хэрэглэдэг. Язгуурын хувьд “Энэтхэг-Европ” хэлний бүлд багтаж, цагаан толгойг Латин үсгээр тэмдэглэх боловч хэл зүйн хувьд Англи, Солонгос гэ

Э. Сударчулуун 2019-11-07