ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисст дадлага хийх боломж нээгдлээ. Жил бүр ЮНЕСКО-д далага хийх боломж нээгддэг ба дадлага хий хугацаандаа орчуулгын ажил хийх, хурал семинар зохион байгуулахад оролцдог.
Дадлага хийснээр ямар давуу тал үүсэх вэ?
– Маш сайн CV түүх бүтээх
– Англи хэлний мэдлэгээ сайжруулах
– Хүрээлэл тэлэх
– Бичиг баримт боловсруулах чадварт суралцах
Энэ жилийн хувьд дадлага хийх хугацаа: 8 дугаар сарын 26 – 11 дүгээр сарын 30 хүртэл байна.
Тавигдах шаардлага:
– Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэгтэй,
– Аман болон бичгэн орчуулга хийх чадвартай,
– Microsoft Office болон бусад программууд дээр ажиллах чадвартай,
– Цаг баримтлах, багаар ажиллах чадвартай,
– Их дээд сургуулийн 3 болон төгсөх курсын (эсвэл төгсөгч) оюутан байх,
– ЮНЕСКО-ийн холбогдох салбаруудын чиглэлд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Хүсэлт явуулахдаа:
Англи хэл дээрх CV, их сургуулийн дипломын хуулбар, хэлний түвшин тодорхойлох гэрчилгээг 8 дугаар сарын 22-ны өдрийн дотор [email protected] хаягт ирүүлнэ үү.
Холбогдох мэргэжилтэн: М.Халиун
Утас: 70105652
Эх сурвалж: Mongolian National Commission for UNESCO
0 cэтгэгдэлтэй