fbpx

Mенторшип

Жинхэнэ төлөвлөлт гэж юу вэ? + Яаж сайн төлөвлөлт хийх вэ?

Цацрал Цацрал
2019-08-20 3636 0

Бараг л бүх амжилтын зөвлөгөөнд сайн төлөвлөлтийн талаар ярьдаг. Гэхдээ сайн төлөвлөлт гэж яг юуг хэлдэг, хэрхэн сайн төлөвлөлт хийх талаар бодитой зөвлөгөө тийм ч их байдаггүй. Энэ дугаараар хэрхэн сайн төлөвлөлт хийх аргачлалаас хуваалцах болно.

Хэрвээ та төлөвлөлт хийх гэсэн ч юунаас эхлэхээ мэдэхгүй, төлөвлөсөн ч бодитой болж өгөхгүй байвал дараах дугаарыг заавал сонсоорой.

Энэ дугаарын ментороор Mонголын томоохон байгууллагуудад менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг  Observe Consulting компаний гүйцэтгэх захирал Д.Отгонбат оролцлоо.

Подкастын тойм

Төлөвлөлтийн үндсэн суурь нь дараах тойргоос эхэлнэ. Дараах схемд гарах суурь бүрийг подкастанд дэлгэрэнгүй ярих болно.

Төлөвлөлт хийхдээ анхаарах зүйлс:

Таны зорилго бүхэн эргээд хэмжихүйц байх ёстой.

Жишээ нь та IELTS 6.5 оноо авахаар төлөвлөж байгаа бол яг хэзээ гэхэд оноогоо авсан  байх, түүнд хүрэхийн тулд өдөрт хэдэн цаг зарцуулах, хэчнээн тооны материал бэлдэх зэрэг хэмжигдэж болохуйц хэмжигдэхүүнтэй төлөвлөөрэй.

Яг ямар үр дүнд хүрэхийг нарийн бичээрэй.

Яг ямар үр дүнд хүрэхээ маш нарын тодирхойлбол төлөвлөлт илүү бодитой болно.

Oneminute зөвлөмж: Үүний тулд 5W1H аргыг ашиглаад үзээрэй. Энэ нь англи хэлний 5 W үсэг, 1 Н үсгээр эхэлдэг асуулт юм.

WHO – хэн/хэнтэй

WHEN – Хэзээ

WHAT – ямар / ямархуу

WHY – Яагаад

WHERE – Хаана

HOW – Хэрхэн/ Яаж

Эдгээр асуултанд хариулж тухайн зорилгоо илүү дэлгэрэнгүй болгоорой.

Төлөвлөлт хийгээд түүнийгээ хэрэгжүүлсэн бол эргэн дүгнэж дараагийн илүү сайн төлөвлөлтөө гаргаарай.

Энэ мэт маш хэрэгтэй мэдээллийг подкастаас хүлээн авч сонсоорой.

Холбоотой мэдээ

Өөртөө хөрөнгө оруулах 3 чухал төлөвлөлт + эмэгтэй хүн бизнесийн салбарт ажиллах онцлог

Эдгээр 3 зүйлийг л сайн төлөвлөөрэй. Бусад нь аяндаа энэ төлөвлөлтөө дагаад болчихдог гэж зочин маань хичээнгүйлэн захисан юм. Энэ дугаарт зочин Поларис эдүкэйшн академийн үүсгэн байгуулагч , сургагч

Цацрал 2019-12-10

Орчин үед ажлын талбар хэрхэн өөрчлөгдөж байна вэ? + Дадлага хийхийн ач тус

Ментор подкаст энэ удаа Монгол Шуудан ХК Дэд захирал (Стратеги төлөвлөлт, Бизнес хөгжил) Г. Тэлмэн оролцон очин үеийн ажлын талбарын өөрчлөлт, түүнд бэлдэх аргуудаас хуваалцлаа. Бидний тийм ч сайн

Цацрал 2019-10-15

Ментор подкаст: Хувь хүний брэндинг гэж юу вэ? + Сошиал медиаг ашигтайгаар хэрэглэх нь

Энэ дугаарын ментороор “Сирм” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Насантулга оролцлоо. Худалдааны салбарт ажилладаг хүний хувьд бүх зүйлийг "борлуулалт" гэсэн өнцгөөс хардаг гэж тэрээр хэлж байсан юм.  Яг

Цацрал 2019-09-30