fbpx

Дотоодын тэтгэлэг

Шинэ тэтгэлэг: “ИРЭЭДҮЙ” ТЭТГЭЛЭГ 2019

Цацрал Цацрал
2019-08-21 1868 0

JCI Монгол байгууллагын “Ирээдүй”  төсөл нь  НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн 4-р зорилтод чиглэсэн чанартай боловсролыг дэмжих төсөл юм.

Ирээдүй төсөл нь сурч хөгжиж эрмэлзлэл, мөрөөдөл тэмүүлэл дүүрэн оюутныг дэмжиж 1-2 курсын сургалтын төлбөрийн тэтгэлгийн дэмжлэг үзүүлж, хүсэл зорилгынхоо дагуу сайн суралцах, цаашлаад сайн мэргэжилтэн болох урам зоригийг бий болгох зорилготойтойгоор хэрэгжиж ирсэн.

Төслийн хүрээнд 2017-2018 онд нийт 12 шилдэг оюутанд их дээд сургуулийн сургалтын төлбөрийн 100% тэтгэлгийг олгоод байна. Энэхүү төслийн санхүүжилт нь гишүүд болон дэмжигч байгууллагуудын хандив дээр босдог бөгөөд өнөөдрийн байдлаар төсөлд нийт 45 сая төгрөгийг зарцуулсан байна.

2019 онд  шинээр 5 оюутан элсүүлж, нийт 10 оюутанд сургалтын төлбөрийн бүтэн тэтгэлэг өгөхөөр төлөвлөн ажиллаж байна.

Ирээдүй төслийн тэтгэлэг горилогчид тавигдах шаардлага:
– Оуютан нь 2019 онд Их дээд сургуулийн 1-р курсэд элсэн суралцаж байгаа Өдрийн ангийн оюутан байх
– Өөрийн мэргэжлээрээ идэвхитэй, сайн суралцаж, шилдэг мэргэжилтэн болж нийгэмдээ эерэг өөрчлөлтийг бий болгох хүсэл тэмүүлэлтэй байх

Бүрдүүлэх материал:
– Тэтгэлэг горилогчийн анкетийг татан авч бүрэн бөглөсөн байх (https://drive.google.com/…/16nYUrek7VU5MLr-zLJ4ZQhm8f…/view…)
– Тухайн их дээд сургуульд тэнцсэнийг батлах бичиг баримт, хуулбарын хамт
– 12-р анги төгссөн гэрчилгээний хуулбар
– “Ирээдүйн идэвхитэй залуу иргэний манлайлал” сэдэвт Эссэ (300 үгэнд багтаах) word file

Төслийн шалгаруулалт:
– 2019.08.21-09.05. Төслийн бүртгэлийн анкет, эссэ, бүрдүүлэх материалийг и-мэйлээр хүлээн авах
– 2019.09.06 Төслийн 1-р шатны шалгаруулалтын дүн зарлах (JCI Монголын цахим хуудсаар)
– 2019.09.16 Төслийн 2-р шатны шалгаруулалтын ярилцлага (JCI Монголын оффис дээр)
– 2019.09.18 Төслийн 2-р шатны шалгаруулалтын дүн зарлах (JCI Монголын цахим хуудсаар)
– 2019.09.22 Төслийн 2-р шатны шалгаруулалт зарлах, Тэтгэлэг гардуулах

Тэтгэлгийн хэмжээ:
2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр

Холбогдох хаяг:
– project@jcimongolia.mn
– www.facebook.com/jcimongolia
–  99017528

Холбоотой мэдээ

Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр зарлагдлаа

Японы Элчин сайдын яамнаас зохион байгуулдаг Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр болох Япон хэл, Япон соёл судлаач оюутан болон ЕБС-ийн багшийн мэргэжил дээшлүүлэх курсын шалгалтын тов гарлаа.

Цацрал 2020-01-20

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА + ПРАКТИК ЗӨВЛӨГӨӨ

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт нэр дэвших хүсэлтэй оюутан, суралцагч нарын материалыг ирэх сарын 15-ныг хүртэл Ерөнхийлөгчийн Тамгын Газарт буюу Төрийн Ордны шуудангаар хүлээн авч байн

oneminute 2019-10-28

“Оюу толгой” компанийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

"Оюу толгой" компанийн тэтгэлэгт хөтөлбөр нь Монголын их, дээд сургуульд уул уурхайн чиглэлээр амжилттай суралцаж байгаа оюутан сурагчдад санхүүгийн дэмжлэг үзүүлээд зогсохгүй тэдний сурч хөгжих болом

Цацрал 2019-09-10