fbpx

Mенторшип

Подкаст: Хятадын Цинхуа их сургуулийн талаар + Хятад хэл хэрхэн сурах вэ?

Цацрал Цацрал
2019-08-26 3000 2

 

Цинхуагын их сургууль нь БНХАУ-ын нийслэл Бээжинд 1911 онд байгуулагдсан. Хятадын шилдэг 9 их дээд сургуулийн нэг Цинхуагын их сургууль нь “Дэлхийн шилдэг их дээд сургуулиудын жагсаалтанд эхний 17-д бичигддэг.  Нийтдээ 36,000 гаруй оюутантай, 7000 гаруй эрдэмтэн багш, албан хаагчидтай БНХАУ-ын томоохон их сургуулиудын нэг юм.

Тус сургуульд Хятадын засгийн газрын тэтгэлгээр суралцаж төгссөн М.Эрхбаяр ороцож өөрийн сурсан туршлага, Хятад хэл хэл сурсан арга барилаасаа хуваалцлаа. Нэг ч ханз мэдэхгүй очсон тэрээр хэлний бэлтгэлээ амжилттай сурч Хятадын томоохон Цинхуа их сургуульд тэтгэлгээр суралцаж чадсан юм. Учир нь тэрээр Хятадад байхдаа Цинхуа их сургуулийн хэлний бэлтгэлд дахин суралцаж өөрийгөө хичээнгүй нэгэн гэдгээ багш нартаа харуулж чадсан юм. Улмаар  энэ сургуульд үндсэн сурагчаар сурч амжилттай төгссөн. Одоогоор “Нар- Станц” эрчим хүчний компаний гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Санал болгох нийтлэл: Хятадын Цинхуа их сургуулийн талаар + Гадаад оюутнуудад олгодог боломж

Энэ дугаараар Хятад улсад суралцах, тэр дундаа Цинхуа их сургуулийн оюутан байх, хятад хэлийг амжилттай суралцах талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Подкастын талаар

Хятадын засгийн газрын тэтгэлгийн талаар нэмэлт мэдээлэл:

Тавигдах шаардлага

1. БНХАУ-н харьяат иргэн биш, биеийн байдал эрүүл;

2. Боловсролын түвшин ба насанд тавигдах шаардлага:

  • Бакалаврын түвшинд суралцах бол бүрэн дунд боловсролтой, Голч дүн 3.0 оос дээш, 25 хүртэлх насны;
  • Цахим өргөдөл
  • Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврт суралцах бол холбогдох математикийн суурь мэдлэг эзэмшсэн байх; Шинжлэх ухаан, технологийн чиглэлээр суралцах бол холбогдох математик, физик болон химийн суурь мэдлэг эзэмшсэн байх; Анагаах ухааны чиглэлээр суралцах бол холбогдох математик, физик, хими ба биологийн суурь мэдлэг эзэмшсэн байх шаардлагатай;
  • Магистрантурт суралцах бол бакалаврын зэрэгтэй, Голч дүн 3.0 оос дээш, 35 хүртэлх насны;
  • Докторантурт суралцах бол магистрын зэрэгтэй, Голч дүн 3.0 оос дээш, 40 хүртэлх насны;
  • Хятад хэлний зохих түвшний эсхүл англи хэлний дээд түвшний мэдлэгтэй бол давуу тал болно.

Цинхуа их сургуульд суралцахад ямар ур чадвар шаардагдах вэ?

Тус сургуульд суралцахад оюутны оролцоог чухалчилсан оюутан төвтэй сургалттай учраас багаар хамтран ажиллах, мэдээлэл хуваалцах, илтгэх чадварууд маш чухал байдаг.

Хэр зэрэг ачаалалтай байдаг вэ? 

Хэрвээ та цагийн ажлаа цаг тухай бүрдээ хийж хэвшвэл ачаалал харьцангуй боломжийн. Харин диплом бичих үеэр маш их ачаалалтай болдог байна. Учир оюутны судалгааны бүтээл болох дипломд маш их ач холбогдол өгдөг байна.

Гадаад оюутан гээд харж үзэх тохиолдол бий юу?

Нэгэнт л та олон орны залуучуудтай мөр зэрэгцэн сурахаар шийдсэн бол ижилхэн л түвшинд суралцах хэрэгтэй. Гэхдээ хэлний, соёлын ялгаанаас үүдэн ойлгохгүй зүйлс гарвал багшдаа хэлж ойлгуулахыг хичээгээрэй.

Хичээлийн хажуугаар ажил хийж болох уу?

Хятад хүн ам их учраас сурангаа ажил хийх маш хэцүү. Мөн цалингийн хэмжээ харьцангуй бага учраас олон зүйлд сатаарснаас хичээлээ чанартай бэлдсэн нь илүү дээр байдаг.

Хятад хэлийг хэрхэн сурах вэ?

Мэдээж хятад хэлийг сурах амаргүй. Гэхдээ та үнэхээр сурахаар шийдсэн бол энэ бүрэн боломжтой зүйл билээ. Хэл сурахдаа дараах зүйлсийг анхаараарай.

1 Хятад соёлыг ойлгох

Ямар ч хэл сурахад тухайн орны соёлыг ойлгох нь маш чухал. Та Хятадын түүх, сургаал, амьдралын хэв маяг зэргийг сайтар судлаарай.

2. Сэтгэл зүйн бэлтгэл 

Мэдээж хэл сурах нь хувь хүнээс маш их тэсвэр тэвчээр, цаг хугацаа шаардана. Тиймээс та хэл сурч эхлэхээсээ өмнө  өдөр бүрийн хичээнгүй хөдөлмөр, цаг хугацаа зарцуулахаа сайтар бэлтгэлтэй эхлээрэй.  Мөн өөрт тохирсон зорилго тавих нь таныг шантрахаас хамгаалдаг юм шүү.

3. Өдөр бүр давт

Хааяа, хааяа гэж хэзээ ч байхгүй! Өдөр бүрийг тодорхой цаг гаргаж бэлдэж байгаарай.

4. Ичих гэдэг бол таны дайсан

Хэл сурч байхад буруу хэлчих болов уу гэсэн айдас, санаа бодлоо илэрхийлэхээс ичих зэрэг нь таныг хэл сурах саад болдог юм шүү. Яг л хүүхэд хэлд орж буй мэт үргэлж бусадтай нээлттэй харилцаж байгаарай.

5. Сонирхлоороо дамжуулан амархан сурах

Өөрийн дуртай зүйлээрээ дамжуулж хэл сурах нь үнэхээр шалгарсан арга юм. Тиймээс хэрвээ та хөл бөмбөгт дуртай бол тэр сэдвээрээ нэвтрүүлэг, подкаст, нийтлэл унших гэх зэргээр өөрийн сонирхолтой зүйлээрээ дамжуулан хэл сурвал илүү хялбар байх болно.

Энэ мэт илүү дэлгэрэнгүй мэдээллийг подкастаас хүлээн авч  сонсоорой 🙂

Холбоотой мэдээ

Ментор подкаст: Эрүүл амьдрах 5 хэвшил

Зорьсон зорилгодоо хүрэхийн тулд, аз жаргалтай байхын тулд ядаж л хайртай хүмүүсийнхээ тусын тулд эрүүл байх хэрэгтэй. Эрүүл мэнд үгүй бол юу ч байхгүй. Бүр юу ч..  Энэ дугаараар Улсын Хоёр дугаар

Цацрал 2019-09-12

Хэрхэн хувьцааны мэргэн ‘тоглогч’ болох вэ? + Хуримтлалын талаар

Энэ дугаарт Голомт Банкны сувгийн удирдлага, бүс хариуцсан менежер Ц.Батцэнгэл оролцлоо. Тэрээр банкны салбарт ажиллаж буй мэргэжлийн туршлага, өөрийн амьдралаас сурсан зүйлээ бидэнтэй харамгүй хуваал

Цацрал 2019-09-04

Өөрийгөө хэрхэн олж нээх вэ? + Мэргэжил сонголтын талаар

Та өөрийгөө хэр зэрэг мэдэх вэ? Одоо би яах вэ? гэдэг асуултын өмнө та хэдэн удаа ирж байсан бэ? Энэ дугаараар бид өөрийгөө олж нээх, мэргэжил сонголтын талаар ярилцах болно. Нэн тэргүүнд өөрийгөө

Цацрал 2019-08-30