fbpx

Mенторшип

Өөрийгөө хэрхэн олж нээх вэ? + Мэргэжил сонголтын талаар

Цацрал Цацрал
2019-08-30 1064 0

Та өөрийгөө хэр зэрэг мэдэх вэ? Одоо би яах вэ? гэдэг асуултын өмнө та хэдэн удаа ирж байсан бэ? Энэ дугаараар бид өөрийгөө олж нээх, мэргэжил сонголтын талаар ярилцах болно.

Нэн тэргүүнд өөрийгөө олох гэдгийг маш олон талаас хариулж болох байх. Энэ дугаарын хувьд өөрийгөө яг юу хүсэж байгааг, юунд сайн, юуг сайн хийж чадахгүй байгааг тодорхойлж цаашдын сонголтоо хийх талаас нь ярилцлаа.

Энэ дугаарын ментороор Карьер Хөгжлийн Төвийн хамтран үүсгэн байгуулагч, карьер зөвлөх Мөнхнаран оролцлоо.

Подкастын тойм

Өөрийгөө олохын тулд юу хийх хэрэгтэй вэ?

Нэн тэргүүнд өөрийгөө олохын тулд одоо байгаа өөрийгөө сайн тодорхойлж, анализ хийх хэрэгтэй. Та дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлээд үзээрэй.

1. Өөртөө цаг гаргах

Та өөрийгөө ойлгох хангалттай хэмжээний цаг зав заавал гаргаарай. Ингэхдээ өөрийгөө хүчлэх биш аль болох аясаараа, тайван байхыг эрхэмлэх хэрэгтэй. Мөн өөрөөсөө дараах асуултыг асуугаарай.

Би одоо байгаа өөртөө сэтгэл хангалуун байна уу?

Хэрэв сэтгэл хангалуун биш бол юу таалагдахгүй/болж өгөхгүй байна вэ?

Би юунд сайн бэ?

Би юу хийж байхдаа аз жаргалтай байдаг вэ?

Би юу хийж чадахгүй вэ?

Эдгээр асуултуудыг өөртөө цаг гаргах тэр агшиндаа өөрөөсөө асуугаарай.

2. Тест өгч үзэх

Сэтгэлзүйн шинжлэх ухааныг ашиглан хувь хүний зан чанарыг тодорхойлох тестүүд байдаг. Энэ аргын тусламжтай та хурдан өөрийн авьяас чадвар, зан чанарыг тодорхойлж болох юм.

3. Тав тухтай орон зайнаас гарч өөртөө сорилт тавих

Хэрвээ та өөрийнхөө чухамдаа юунд дуртай, юу хүсэж байгаагаа мэдэхгүй бол та маш удаан COMFORT ZONE буюу тав тухтай орон зайд байжээ. Тиймээс өөртөө шинэ сорилт тавьж шинэ зүйлс сурч, шинэ хүмүүстэй уулзах гэх мэтээр үргэлж сорилт тавьж байгаарай. Энэ нь таныг юунд сонирхолтой, юунд дургүйг маш сайн ойлгуулах болно.

4. Мэргэжлийн эсвэл ойр дотны хүмүүстэйгээ ярилцах

Зөвхөн дотроо бодох биш, ойр дотны эсвэл мэргэжлийн хүнтэй ярилцаад үзээрэй. Энэ нь та өөрийгөө нээж, ойлгоход илүү тус дэм болох болно.

Анхаараарай!

Хэн ч танд зөвлөгөө өгч болно. Гагцхүү шийдвэрийг та өөрөө л гаргах болно. Тиймээс олон талаас нь, хянуур хандаарай.

Мэргэжил сонголтын талаар

Таны сонгосон мэргэжил нэг л тохирохгүй байгааг хэрхэн мэдэх вэ?

Энэ нь ганцхан шинжээр л харж болох юм. Энэ бол хийж байгаа ажлаасаа баяр баясал авахгүй байх.  Хэрвээ та мэргэжил сонголтондоо алдсан бол аль болох сургамж талаас нь харж, эерэгээр хандахыг хичээгээрэй. Учир нь та эзэмшсэн мэргэжлээ, өөрийн хүсэж буй мэргэжилтэйгээ хослуулан өвөрмөц мэргэжлийг бий болгож болно. Энэ нь таныг харин ч илүү үнэ цэнэтэй нэгэн болгох болно.

Энэ мэт хэрэгтэй зөвлөгөөг подкастаас хүлээн авч сонсоорой.

Холбоотой мэдээ

Ментор подкаст: Эрүүл амьдрах 5 хэвшил

Зорьсон зорилгодоо хүрэхийн тулд, аз жаргалтай байхын тулд ядаж л хайртай хүмүүсийнхээ тусын тулд эрүүл байх хэрэгтэй. Эрүүл мэнд үгүй бол юу ч байхгүй. Бүр юу ч..  Энэ дугаараар Улсын Хоёр дугаар

Цацрал 2019-09-12

Хэрхэн хувьцааны мэргэн ‘тоглогч’ болох вэ? + Хуримтлалын талаар

Энэ дугаарт Голомт Банкны сувгийн удирдлага, бүс хариуцсан менежер Ц.Батцэнгэл оролцлоо. Тэрээр банкны салбарт ажиллаж буй мэргэжлийн туршлага, өөрийн амьдралаас сурсан зүйлээ бидэнтэй харамгүй хуваал

Цацрал 2019-09-04

Өөрийгөө хэрхэн олж нээх вэ? + Мэргэжил сонголтын талаар

Та өөрийгөө хэр зэрэг мэдэх вэ? Одоо би яах вэ? гэдэг асуултын өмнө та хэдэн удаа ирж байсан бэ? Энэ дугаараар бид өөрийгөө олж нээх, мэргэжил сонголтын талаар ярилцах болно. Нэн тэргүүнд өөрийгөө

Цацрал 2019-08-30