Удахгүй хичээл эхэлж нэг л мэдэхэд гудамжаар дүүрэн хүмүүс алхаж, хичээлдээ яарсан оюутнууд хаа сайгүй гүйлдэнэ. Удахгүй эдгээр зураглалыг харахдаа бэлэн үү?🤩
1 . Үзэг байна уу?
Үзэг, цаас, харандаа байна уу.. гээд л бусдаар тэжээлэгчихдэг хүмүүс хаа сайгүй гараад л ирнэ..
2. Юм идэх үү?
Тааралдсан хүн бүр юм идэх үү? гэдэг үе хаяанд ирлээ шүү! Нэг их өлсөөгүй ч яагаад ч юм хамт юм идчихсэн л байдаг. Ер санаа дагаад тэр үү оюутан байхад яагаад ч юм өлсөөд байдаг юм өө..
3. Гурван төрлийн оюутан
Лекц бүрт дараах 3 төрлийн оюутан байна.
1. Маш идэвхтэн. Тэд голцуу урдуур суух ба бүх хичээлээ тэмдэглэж, маш идэвхтэй байдаг.
2. Дундуур суугчид. Тэд бол яах вэ гэм хоргүй нэгэн.
3. Хамгийн арын эгнээнийхэн бол эвгүй гарууд байгаа.. Нэг бол хоцорсон, нэг бол нойргүй хоноод унтаж байгаа эсвэл найзуудтайгаа маазарч утас оролдож байгаа..
4. Найзуудын цуглаан
Сургуулийн завсарлагаанаар найзуудаа анх удаа харж буй мэт инээлдээн хашгараан хаа сайгүй байх болно.
5. Загварын тайз
Сургуулийн коридор бол хэсэгтээ л загварын тайз болно шүү дээ.. Хаа сайгүй шинэ хувцас, моодны загварууд…
6. CRUSH SEASON
Хичээл эхлэхэд Crush-лах улирал эхэллээ л гэсэн үг. Нэг сургуулийн, нэг лекцэд суухдаа нэгэндээ дурладаг нь жил бүрийн л уламжлал гэмээр зүйл билээ.. Зоригтой бол энэ постыг Share хийгээрэй. Crush чинь харах ч юм билүү..
7. Хичээлээ овооруулсан хүмүүс
Цаг завтай явж явчхаад өмнөх шөнө нь нойргүй хоносон зомбинуудтай тун удахгүй тааралдах болно.
8. Шинэ улирлыг алаад өгнөө!!
Энэ улирал бол минийх байх болно. Алаад өгнөө гэх хүмүүс олон тааралдана. Гэхдээ семестрийн явцад яг дараагийнх гээд хээв нэг сууж байх болно.
9. Пиг дүүрэн автобус
Өглөөний 7.40-н автобусанд багтаж сууна гэдэг чинь алаан байхгүй юу!! Автобус бүр хүн нь хальж гарах нь холгүй л явна шүү дээ..
10. Амралт хүлээгсэд
Хичээл эхлээд удаагүй байхад дараагийн амралтыг хүлээнэ.. Зун цаг чи ер нь нисдэг байх аа тэ?
Бидний нийтлэлийг уншдаг та ёстой жинхэнэ гоё шүү.. Энэ жил хичээл, ажлаа хашраатал сайн хийгээд дараа зун COOL амарнаа хэдүүлээ..
Чи чаднаа!!
1 сэтгэгдэлтэй
хөгжилтэй байлаа.