fbpx

Mенторшип

Хэрхэн хувьцааны мэргэн ‘тоглогч’ болох вэ? + Хуримтлалын талаар

Цацрал Цацрал
2019-09-04 4244 0

Энэ дугаарт Голомт Банкны сувгийн удирдлага, бүс хариуцсан менежер Ц.Батцэнгэл оролцлоо. Тэрээр банкны салбарт ажиллаж буй мэргэжлийн туршлага, өөрийн амьдралаас сурсан зүйлээ бидэнтэй харамгүй хуваалцсан юм.

Орчин үеийн иргэн та эрүүл саруул, хуримтлалтай, хувьцаатай нэгэн байгаарай хэмээн хичээнгүйлэн захиж байсан юм. Учир нь эрүүл байх нь бүх зүйлийн үндэс гэдгийг олон хагацал үзсэн тэрээр маш сайн мэднэ. Эрүүл байж, элдэв эрсдэлд бэлэн байхад танд хуримтлал тус болно. Гагцхүү хэрхэн хуримтлал үүсгэх, хувьцааны зах зээл дэх боломж болон эрсдэлийг тооцоолох аргачлал, сайн жишээ зэргийг бидэнд маш ойлгомжтойгоор хэлж өгөх болно.

Подкастын тойм

Хэрвээ та зарлага өндөр, цалингийн хүрэлцээ бага гэх мэт шалтгаанаар хуримтлал үүсгэж чадахгүй байна уу? Тэгвэл хуримтлалтай байхад саад болдог зүйлс юу вэ?

Судалгаа:  Улсын хэмжээнд 823 орчим өрх айл байгаагаас 90% нь банкны данстай. Гэхдээ түүний дахин 90% нь ямар ч хадгаламжгүй байна.

1. Хяналтгүй зарлага/ хэрэглээ

Та өөрөө мэдэлгүйгээр өдөрт хэдэн төгрөг сул зарлагаддаг вэ? Үүнийгээ сайтар тооцож сул урсах зардлаа хянах нь их чухал. Мөн аливаа гаргах зардлыг зайлшгүй хэрэгцээ шаардлагатай эсэх талаар бодолцож үзэж хэвшээрэй. Орчин үед хэт их зар сурталчилгаа нь биднийг хэт их хэрэглээнд ‘уруу татаж’ байдаг. Бид өөрсдөө ч мэдэлгүйгээр iphone -ы сүүлийн үеийн загварыг шохоорхон сууж байдаг шүү дээ.

2. Хадгаламж нээх зорилгогүй байх

Хэрвээ мөнгөө хадгалсан ч үрчхээд байдаг бол таны хадгалсан мөнгөний зорилго одоогийн мөнгөний хэрэгцээнээс сул байна гэсэн үг. Тиймээс урт хугацааны хүчтэй зорилго тавиарай.

Олон улсын жишигт сар бүр орлогын 10-20% –ийг хадгалахыг зөвлөдөг ба дараах 3 төрлийн хадгаламж нээхийг зөвлөдөг байна.

1. Урт хугацааны

Энэ нь дунджаар 20 жил орчин хугацааны холын зорилгод зориулж нээх хадгаламж байна.  Үүнд орлогын 5- 10%-ийг зарцуулдаг.

2. Дунд хугацааны

Дунджаар 3 жил орчмын хугацаанд өөрийн өөрийн төлөвлөж байгаа зүйлдээ хадгалаарай. Энэ хадгаламжид 2,5-5 хувийг төсөвлөж болно.

3. Богино хугацааны

Ойролцоогоор 9 сараас 1 жил хүртэлх хугацаатай зүйлд зориулсан хадгаламж. Үүнд мөн адил 2,5-5 хувийг төсөвлөхийг хичээгээрэй.

Хэрвээ та ийм хувийг төсөвлөж хадгалах гэсэн ч мөнгө илүү гарахгүй юм даа.. гэж бодож байгаа бол..

Хэрэгтэй зардлаа хасаад сүүлд нь үлдсэн мөнгөө хадгалах биш эхлээд хадгаламжаа аваад сүүлд нь үлдсэн мөнгөндөө зарлага гаргаж байхыг хэвшээрэй. Энэ нь дээр хэлсэнчлэн сул болон шаардлагагүй зардлыг хасахад тус болно.

Хувьцааны талаар

Хувьцаа гэж юу вэ?

Энгийн жишээгээр тайлбарлая. Та 50 сая төрөгний үнэлгээтэй компанид хөрөнгө орууллаа гэж бодъё. 4 жилийн дараа тухайн компаний ашиг орлого сайжирч, үнэлгээ 3 дахин өсөхөд таны оруулсан хувьцаа мөн адил 3 дахин өсөж байна гэсэн үг. Эсрэгээрээ унахад таны хувьцаа ч мөн адил унана гэсэн үг.

Хувьцааны боломж болон эрсдэл

Жишээгээр тайлбарлая. 1995 онд Өмнө говийн  “Таван толгой” ХК  /Иргэдийн хэлж заншсанаар Жижиг Таван Толгой/ нэгж хувьцаа 100₮ байсан. Харин 2001 онд эдийн засгийн хямралаас үүдэн 5₮ хүртэл нэгж хувьцааны ханш унасан байна. Гэтэл 2007 онд нэгж хувьцааны ханш 40 мянга болтлоо өссөн. Хэрэв 1995 онд 5 мянган төгрөгөөр 1000 ширхэг хувьцаа авсан бол 40 мянга болгон өсгөж авах боломжтой байж. Тэр үед хувьцааны ногдол ашиг гэж 40 мянган төгрөг тарааж байжээ. 2011 он гэхэд нэгж хувьцаа 1 сая 700 мянгад хүрч байсан юм. Гэвч энэ сүпер цикл удаан байгаагүй юм. Дэлхийн зах зээл дээр нүүрсны үнэ унасан, Хятадын зах зээлийн худалдан авалт буурсан, эдийн засгийн хямрал зэргээс 300 мянга болтлоо унасан юм. Энэ хувьцааны өсөлт болон уналтыг зөв мэдэрч чадсан бол их хэмжээний хувьцааны ашиг олох боломжтой байж ээ.

Эрсдэлээс сэргийлэх дүрэм

1 Хувьцаа 20% өссөн бол зар. Гэхдээ эрсдэлээ үүрээд хадгалж болно.

2. 10% унавал зар. Далайн гүнийг хөлөөрөө тэмтрэх хэрэггүй гэдэг дээ.

Энэ мэт сонирхолтой жишээг та подкастаас үргэлжлүүлэн сонсоорой.

Холбоотой мэдээ

Орчин үед ажлын талбар хэрхэн өөрчлөгдөж байна вэ? + Дадлага хийхийн ач тус

Ментор подкаст энэ удаа Монгол Шуудан ХК Дэд захирал (Стратеги төлөвлөлт, Бизнес хөгжил) Г. Тэлмэн оролцон очин үеийн ажлын талбарын өөрчлөлт, түүнд бэлдэх аргуудаас хуваалцлаа. Бидний тийм ч сайн

Цацрал 2019-10-15

Ментор подкаст: Хувь хүний брэндинг гэж юу вэ? + Сошиал медиаг ашигтайгаар хэрэглэх нь

Энэ дугаарын ментороор “Сирм” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Насантулга оролцлоо. Худалдааны салбарт ажилладаг хүний хувьд бүх зүйлийг "борлуулалт" гэсэн өнцгөөс хардаг гэж тэрээр хэлж байсан юм.  Яг

Цацрал 2019-09-30

Уул уурхайн салбарт карьер эхлүүлэх гэж байгаа бол заавал сонсох подкаст

Хэрвээ та уул уурхайн салбараар суралцаж байгаа, сурахаар төлөвлөж байгаа, сонирхож байвал энэ подкастыг заавал сонсоорой. Учир нь энэ дугаарын ментор болох MONGOLIAN MINING CORPORATION - Олборлолт үй

Цацрал 2019-09-20