fbpx

Дотоодын тэтгэлэг

Зориг сан, ШХА хамтарсан оюутны тэтгэлэгт хөтөлбөр 2019-2020 зарлагдлаа

Цацрал Цацрал
2019-09-09 732 0

ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ҮНДСЭН АНГИД СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2019-2020 зарлагдлаа. Энэхүү тэтгэлэг нь жил бүрийн оюутнуудын дунд зарлагддаг өрсөлдөөнт тэтгэлэг юм. 

Зориг сан, Швейцарын хөгжлийн агентлагтай (SDC) хамтран энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг 14 дэх жилдээ хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөр нь дотоодын их, дээд сургуулиудад амжилттай суралцаж буй оюутнуудыг дэмжих зорилгоор сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог бөгөөд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан бүх оюутнууд хамтран нийгэмд тустай бичил төсөл боловсруулан хэрэгжүүлэхээс гадна тэдний ур чадварыг нэмэгдүүлэх, нийгмийн хүрээг тэлэх зорилгоор сургалтуудыг зохион байгуулдаг болно.

Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго:

Сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж буй хэдий ч санхүүгийн улмаас үргэлжлүүлэн суралцахад хүндрэлтэй байгаа оюутнуудыг урамшуулах, тэдний нийгмийн амьдралын идэвх оролцоог хөхиүлэн дэмжих замаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зорилготой.

Хөтөлбөрт хамруулах шалгуурууд:

– Дотоодын их, дээд сургуулийн үндсэн ангид диплом, бакалавр зэргээр 2 буюу түүнээс дээш дамжаанд суралцаж буй оюутан байх

– Сурлагын голч дүн 3,2 ба түүнээс дээш байх,

– Оюутан залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог

– Бусад эх үүсвэрээс тэтгэлэг, тэтгэмжид хамрагдаагүй байх

– Тус тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах аливаа арга хэмжээнд идэвх санаачилгатай оролцох боломжтой байх.

Бүртгэл:

– 2019 оны 09 сарын 25-ны 23:30 цагаас өмнө орж энэхүү цахим өргөдлийн маягтыг бөглөнө.

– Суралцсан нийт хугацааны албан ёсны тамга, гарын үсэг бүхий баталгаажсан дүнгийн хуудасны хуулбар, бусад амжилтуудыг батлах аливаа баримт бичиг, зураг зэргийг хавсаргана.

– Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хүссэн тухай өөрийн гараар бичсэн өргөдөл /өргөдөлд ямар шалтгааны улмаас тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах шаардлагатай байгаа тухай дэлгэрэнгүй бичнэ/-ийг хавсаргана

Жич: Бүртгэлийг зөвхөн цахимаар хийх тул дээр дурдсанаас өөр ямарваа нэг материал нэхэгдэхгүй болно. Иймд Зориг сангийн байранд өөрийн биеэр ирэх шаардлагагүйг анхаарна уу.

Шалгаруулалт:

Урьдчилсан шалгаруулалтыг цахим өргөдлийн маягтыг үндэслэн явуулна. Зөвхөн урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчтай 10 сарын 03, 04-ний өдрүүдэд утсаар холбогдож ганцаарчилсан ярилцлагыг 10 сарын 7-9-нд Зориг сангийн байранд явуулна. Ярилцлагын үр дүнгээр эцсийн шалгаруулалтыг хийнэ.

Урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн оюутнууд ярилцлаганд ирэхдээ:

– Суралцсан нийт хугацааны албан ёсны тамга, гарын үсэг бүхий баталгаажсан дүнгийн хуудас эх хувиар

– Нийгмийн идэвх оролцоог тодорхойлсон бусад нэмэлт материал /тухайн оюутан өөрийн давуу талыг илэрхийлэх бүх төрлийн сертификат, батламж, үнэмлэх гэх мэт зүйлийг эх хувиар нь/ авч ирнэ. Шалгаруулалтыг Зориг сан болон SDC-ийн ажилтнуудаас бүрдсэн баг зохион байгуулна.

ЗОРИГ САН

Танд асуулт байвал дараах хаягаар холбогдоно уу. Email: scholarship@zorigfoundation.org

Бүртгүүлэх: https://form.jotform.me/zorigfoundation/2019-2020?fbclid=IwAR1Tkg2hj0lB8ymttPOmHz9eLc0vxipyxsAOfBdMA1JdBF2EHpUrUz09t60

Эх сурвалж: Зориг сангийн албан ёсны хуудас

Холбоотой мэдээ

“Оюу толгой” компанийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

"Оюу толгой" компанийн тэтгэлэгт хөтөлбөр нь Монголын их, дээд сургуульд уул уурхайн чиглэлээр амжилттай суралцаж байгаа оюутан сурагчдад санхүүгийн дэмжлэг үзүүлээд зогсохгүй тэдний сурч хөгжих болом

Цацрал 2019-09-10

Зориг сан, ШХА хамтарсан оюутны тэтгэлэгт хөтөлбөр 2019-2020 зарлагдлаа

ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ҮНДСЭН АНГИД СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2019-2020 зарлагдлаа. Энэхүү тэтгэлэг нь жил бүрийн оюутнуудын дунд зарлагддаг өрсөлдөөнт тэтгэлэг юм.  Зориг с

Цацрал 2019-09-09

Шинэ тэтгэлэг: “ИРЭЭДҮЙ” ТЭТГЭЛЭГ 2019

JCI Монгол байгууллагын “Ирээдүй”  төсөл нь  НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн 4-р зорилтод чиглэсэн чанартай боловсролыг дэмжих төсөл юм. Ирээдүй төсөл нь сурч хөгжиж эрмэлзлэл, мөрөөдөл тэмүүлэл дүүрэн

Цацрал 2019-08-21